“Deepwater Horizon”-ы дэлбэрэлтийн улмаас 17,2 тэрбум ам.долларын хохирол учирчээ

Ш.Самбуу


Америкийн эрдэмтэд, Мексикийн буланд дэлбэрсэн  “Deepwater Horizon” нефтийн цамхагын дэлбэрэлтийн улмаас учирсан санхүүгийн хохиролын цогц тооцоог гарган “Science” сэтгүүлд нийтлүүлсэн тухай  EurekAlert! цахим сонин мэдээлэв.

Нефтийн асгаралтын нийт хохирол 17,2 тэрбум доллараар үнэлэгджээ. Эрдэмтэд байгалийн цөөц, экологийн системийн хохиролыг ингэж дүгнэв. Мексикийн булангийн усанд 507,2 сая литр  шингэн нефть асгарсан байв.

Дунд ангийн америк гэр бүл экологийн сүйрлийн үр дагаварыг арилгахад гаргаж болох 153 долларыг үндэс болгон эрдэмтэд уг тооцоогоо хийжээ.

Мексикийн булан дах Луизиана мужаас 80 км-ын зайтай  “Deepwater Horizon” гэх нефтийн цамхаг 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд дэлбэрэн сүйрсэн ба энэ экологийн сүйрэл нь АНУ-ын түүхэнд хамгийн том хохирол болж нефтийн толбо Мексикийн булангийн тавны нэгийг бүрхсэн байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)