Олон нийтийн цагдаагийн ажилтан нар замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж байна

Б.Мичид


Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяныг зохион байгуулж байгаа юм.

Уг аяныг 2017 оныг дуустал хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан явуулах бөгөөд энэ сарын 10-наас ирэх зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эрчимжүүлэн ажиллах аж.

Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 52 ажилтан өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Мөн Олон нийтийн цагдаагийн ажилтан нарт Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт орж, зааварчилгаа өглөө.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манайх ч цагдаажсан орон болсон юм байна даа.

    0 0 Хариу бичих