М.Ахмединежад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнгүй

Х.Батсайхан


Ираны экс Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл ташаа байжээ. Ираны Сонгууль зохион байгуулах хороо төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг зарласан байна.

Иранчууд Мостафа Ага Мирсалим, Эсхак Жахангири, Хасан Роухани, Эбрахим Раиси, Мохаммад Багер Галибаф, Мостафа Хашеми Таба гэсэн зургаан эрхмээс төрийн тэргүүнээ сонгоно.

Махмуд Ахмединежад нь 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгч байсан бөгөөд тэр цаг үед Иран улс цөмийн хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлж, барууны орнуудын хоригт өртөж байсан юм. Хэвлэлийнхний мэдээлснээр, М.Ахмединежад өөрөө нэр дэвших бодолтой байсан ч иранчуудын оюун санааны удирдагч Али Хаменейн зөвлөснөөр энэ бодлоосоо татгалзсан байж магадгүй аж.

Лалын бүгд найрамдах Иран улсын Ерөнхийлөгчийн 12 дахь удаагийн сонгууль ирэх сарын 19-ний өдөр болно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ