ЦУОШГ: Ихэнх нутгаар хур тунадастай

С.Цолмон


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч сэрүүсэхийг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 23-25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос нутгийн зүүн хагаст сэрүүсч, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)