Я.Ариунболд: Монголын дипломат ажилтан тамхи тээвэрлэсэн гэдэг нь худлаа

П.Мөнхжаргал


Украины хилээр “Монголын дипломатын ачаа” нэрээр хууль бусаар их хэмжээний тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан гэдэг мэдээллийг тус улсын Хилийн албанаас мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд дөнгөж сая мэдээлэл хийлээ.  

Тэрээр "Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн мэдээ гарсан. Москва, Варшав, Вена дахь ЭСЯ, Киев, Минск дэх ДТГ-ын ажилтнууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Эндээс үзэхэд энэхүү хэргийг ГХЯ, эсхүл ДТГ-ын дипломат ажилтан үйлдсэн гэх үндэслэлгүй юм.Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-аараа дамжуулан энэ асуудлыг тодруулах эхний арга хэмжээг аваад байна. Тэр хүн манай дипломат ажилтан биш. Хууль бусаар их хэмжээний тамхи тээвэрлэж явсан автомашин ч манай Украин дахь дипломатын газрын автомашин биш. Украин дахь консулын газрын албан хаагчид нэг л автомашинтай. Тус автомашин нь нууцлал өндөртэй дахин давтагдашгүй дугаартай. Тиймээс Монгол Улсын дипломат ажилтан, дипломатын автомашинаар хууль бусаар их хэмжээний тамхи тээвэрлэсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Тэр машины дугаарыг шүүгээд үзэхэд Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх иргэн саатуулагдсан гэсэн эхний мэдээг утсаар авсан. Шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн  дарга, ТЗ-14-3 зэрэглэл хамаарах төрийн албан хаагч статусаар 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна. 

Хил хамгаалах ерөнхий газраас үзэхэд О.Лхагварэнцэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк руу яваад одоогоор буцаж ирээгүй байна. Мөн Беларусийн дугаартай Бенз маркийн автомашин саатуулагдсан гэж мэдээлсэн байсан. Гэвч бодит байдал дээр Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт "СС6401-7" дугаартай хар хөх өнгийн суудлын "ВМВ" машинтай. Иймд мэдээлэл ташаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газрын хооронд дилломат ачаа илгээхдээ тэмдэг хэрэглэдэг ажээ. Энэ тэмдэг өөрчлөгдсөн бөгөөд хуучин тэмдгийг хурааж авсан байна. Цаашид дилпомат, албан паспорт эзэмшигчдэд тавих шаардлага, хяналтыг нэмэгдүүлэх, журамд нэмэлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Түүнчлэн дипломат паспорт эзэмшигчид Гадаад харилцааны яам, Элчин сайдын яаманд гадаадад яваагүй үедээ паспортоо мэдүүлж, Элчин сайд, эсхүл ТЗУГ-таа хадгалуулдаг журамтай аж. Чухам дээрх хэрэг чухам яагаад дипломат дугаарыг ашигласан гэж мэдээлэгдсэн нь шалгалтын явцад тодорхой болох юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Та хэд тамхи зөөж л амьдардаг биз дээ.Худлаа гүрийгээд тэнэг хүн хуурч байгаа юм шиг , Эхлээд ичиж сур тэгээд төрийн ажилд томилогд малаааа

    0 1 Хариу бичих
  2. ер нь энэ ногоон пасспортыг шинэчилэхгүй бол болхоо байлоо. 5-6 сая төгрөгөөр гаргадаг гэж байсан. тэгэж авсан нөхдүүд бас их гай болох юмаа. ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйл байх шиг.

    0 0 Хариу бичих
  3. Ynen shde Enkhsaihani abgai Anglid Elchin bhdaa tamhi zoogood barigdsan shdee ta nar oorsdoo tag nuuchaad bolildooo Elbegee chi

    0 0 Хариу бичих