Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төсөлд "туршилтын болон сургалтын хугацаа"-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан, тодорхой болгох үүднээс "Туршилтын хугацаа", "Дагалдан ажиллуулах хугацаа" гэсэн зүйлийг шинээр нэмжээ. Учир нь үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, тодорхой хугацаанд цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй юм. Мөн аман гэрээ байгуулсан ажилтан цалин хөлсөө авч чаддаггүй байдал газар авсныг олон нийт мэднэ. Түүнээс гадна хариуцлагын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг хувийг ажилтанд өгөөгүй зөрчил гаргасан албан тушаалтныг 500 мянгаас нэг сая төгрөгөөр, албан байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Тиймээс дээрх асуудлыг зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Д.Сарангэрэл: -Ажил олгогчдын эрх ашгийг давхар харгалзаж байж амьдралд энэ хууль хэрэгжинэ. Хуулийн төслийн хоёрдугаар зүйл дээр ажил эрхлэгчийг торгох тухай заалт орсон байгаа. Торгох хэмжээг ямар үндэслэлээр гаргасан бэ?

Д.Дамба-Очир: -Хуулийн гол амин сүнс нь хүнийг тодорхой хугацаанд ажиллуулчихаад цалин өгөхгүй явуулчихдагийг л таслан зогсооход оршиж байгаа. Торгуулийн хувьд өндөр байж магадгүй. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, одоо хэлэлцэж байгаа Зөрчлийн хууль батлагдвал энэ хуулиараа торгуулийн хэмжээ багасаад явчих юм байна лээ.

Л.Оюун-Эрдэнэ: -Хуулийн төсөл нь аудит болон холбогдох мэргэжлийн байгууллагаар шүүгдсэн үү. Сүүлийн үед батлагдаж байгаа хууль мэргэжлийн бус, мэргэжлийн байгууллагаар шүүгдээгүй байгаа зүйл ажиглагдаж байна?

Д.Дамба-Очир: -Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, холбогдох яам, мэргэжлийн хуульчид энэ хуулийг боловсруулахад оролцсон. Амьдралд маргаан дагуулахааргүй зөв хууль гаргая гэдэг байдлаар хандсан. Товчхондоо ажилд орох гэж байгаа хүний харилцааг бүхэлд нь зохицуулж өгч байгаа гэж хэлж болно.

Гишүүд ийн асуулт асуусны дараа Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд батлах санал хурааж, гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингэснээр чуулганы үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Жинхэнэ популист хууль болж дээ! Бичгээр гэрээ байгуулаагүй, ажилуулчихаад цалин өгөөгүй г.м. асуудлыг одоогийн хуулиар зохицуулах боломж байж л байгаа шдээ!!! За яахав дээ, ингэж л байг дээ.

    0 0 Хариу бичих
  2. Ажилчдынхаа 2016 оны цалинг өгөөчөө та.ганцаараа ажиллаж амьдралаа залгуулдаг хүмүүсийг яаж болж байгаа гэж бодоод байгаан бээ.арай дэндүү юмаав

    0 0 Хариу бичих
  3. Өөрөө энэ одоо өгч чададгүй л байсан даа хулгайч байж энэ муу хэдэн хувийн үйлдвэр компани л монголчуудийг ажилтай амьдралтай байлгаж байгаам ш дээ өөрсдөө энэ хэдхээн монголчуудаа амьдралыг нь өөд нь татаад аваад явж чадахгүй тэгээд хийж ядаж байгаа жижиг дундруугаа байнга дайраатай дарамтлаастай хэдий багаахан цалин авч байгаа ч тэд чинь тзүгээр л бүх амьдралаа авч явааг харах сөхөөтөй хүн бна уу . Тэгээд нэг л их төсвийн байгууллагт ажиллагсадын цалинг нэмнэ орон сууцтай болгоно гээл нэг их ярина хувийн хэвшилд ажиллаж байгаа тэр гологдсон огт дурдадгүй тэр хүмүүс чинь та нарын цалин болгож өгЧ байгаа мөнгийг чинь бэлдээд сууж бгаа биз дээ

    1 0 Хариу бичих
  4. Хулгайч дамба очир өөртэйгөө адил санаад л бна даа. Лүнгийн замаар хэдийг хуссан бэ хөө. Хөгжил дэвшлийн саатуулагч тээглүүр минь. Өөрөө зөв зарчмаар бизнес хийж байгаагүй нь харагдаж бнаа.

    0 0 Хариу бичих
  5. Монголд ажил олгогчид улмал хүнд болж байна даа. Торгон шийтгэнэ гэх болж дээ.

    1 0 Хариу бичих
  6. damba-ochir gishuun guai tanii ehneriin ner deerh ochir tow kompani ajilchdiinhaa namriin tsaling ogoochee odoo bas ajil chin ehlehgui bol dampuursan bol dampuurlaa zarlaachee tsalingaa awaya ochnoon ail orh tsalingaa huleej zeel awch orond orch bn

    0 0 Хариу бичих
  7. Tagjiisan yarvaisan gar. Ih hurald suuchihaaaraa neh ih maliisan baagii l bna hehe

    0 0 Хариу бичих
  8. Uuniig dagaad buh humuus hudulmuriin geree hiij ajildag bolvol ulsad oroh orlogo osno shuu dee

    2 0 Хариу бичих
  9. Их зөв хууль байна.Яг энэ хууль Монголд үгүйлэгдэж байсан юм.Одоо ямар ч худалдаа үйлчилгээ үйлдвэрийн газар ажилд орох гэхэд хамгийн доод цалин санал болгодог.За тэгээд зогсохгүй ямар нэг эрх ашигаа хамгаалуулсан гэрээ хийе гэж шаардах эрхгүй дарамттай тулгардаг. Нөгөө хэд нь гэрээ хийгээгүй болохоор энэ муу ажилчинг яаж ч ажлуулаад яаж ч нулимаад цалингүй хөөгөөд явуулах нь тэдний эрх болчоод байсан.Маш зөв хууль байна.Ямар сайндаа ажил асууж очсон хүн хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэвэл хүн хохироогоод шулаад сурчихсан ажил олгогч нь зайл өөр хүн байна гэж хуцдаг гэсэн шүү.

    2 0 Хариу бичих
    • энэ хууль үгүйлэгдэж байсан юм Сайн торгоод өг. Цаашдаа нөгөө ажилчнаар нь дамжаад улсад ч гэсэн орж ирэх НД-орох орлого өснө шүү дээ

      0 0
  10. ҮЭ-ийн даргад нэр дэвших гэж бгаам болов уу.

    0 0 Хариу бичих
    • Үйлдвэрчний эвлэл.г тараах хэрэгтэй. Ажил олгогч нарыг боймолсон. Хөгжлийн саад. Улс орнуудын туршлага ч бгаа

      0 0
  11. ҮЭ гээд нэг комсунист СӨХ бий. Түүний даргаар тавьчихая

    0 0 Хариу бичих
  12. Дамбаочир мэт луйварчид ингээд сургачихсан юм. Чадалтай байхдаа муриж сурсан улс ... торгуулахаас айх юм гэнэ.Эд ер нь эрүүл үү

    0 0 Хариу бичих
  13. Хуцдаг муу хулгайч өөрөө эхлээд өгөөд сурчих даа

    0 0 Хариу бичих
    • яг үнэн

      0 0
  14. Бас зарим газар заавал жинхэнэ диплом нэхэж авдаг. Буцааж өгөхгүй байх тохиолдол олон байдгийг давхар шийдээч дээ.

    2 0 Хариу бичих
  15. tegeed ajiltand n ter 5 sayiig ugnooo geed tusgachku dee

    0 0 Хариу бичих