Дөрөвдүгээр сарын 21-ний баяр

Ш.Самбуу


Их Британийн хатан хаан II Елизаветагийн (Queen Elizabeth II) төрсөн өдөр

 Жилдээ хэрхэн хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэх вэ гэсэн асуултын хариуг 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо төрсөн II Елизавета хатан хаан л мэднэ. Нэгдсэн вант улсын иргэд хатан хааныхаа төрсөн өдрийг зургадугаар сарын гурав дахь бямба гаригт тэмдэглэж ирсээр уджээ.

 Бразилид энэ өдөр Тирадентис баяртай

Бразилчууд XVIII зуунд тус орноос португалчуудыг хөөхөөр оролдсон баатрыгаа энэ баяраар хүндэтгэн дурсдаг. 1792 онд хуйвалдагч нарын толгойлогч Тирадентисийг Рио-де-Жанейро хотын төв талбайд мөчлөн цаазалжээ. Үүнээс 100 жилийн дараа Бразил улс  тусгаар тогтноод түүнийг үндэсний баатар болгон өргөмжилжээ.

Нарийн бичгийн дарга нарын олон улсын өдөр (Secretary's Day)

Албан ёсоор Захиргааны ажилтнуудын мэргэжлийн баярын өдөр (Administrative Professionals Day) гэсэн баярыг 1952 оноос анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн байна. Нью-Йоркийн нийтлэгч Гарри Клемфусс (Harry F. Klemfuss) гэдэг хүний зүтгэлээр энэ баяр бий болжээ. Уламжлал ёсоор энэ өдрийг захиргааны ажилтнуудын долоо хоногийн (Administrative Professionals Week) хүрээнд америкчууд тэмдэглэж иржээ.

Ром хот үндэслэгджээ

МЭӨ 753 оны энэ өдөр Лаций мужийн Альбанийн толгод дээр Ром хотыг Ромуль байгуулсан гэх домог байдаг. Хожим эртний Ромын домгууд энэ хотыг Трояны дайнтай холбон троянчууд хотоо эзлэгдсэний дараа Эней хааны удирдлагаар Лацийд ирэн Аль Лонг хотыг үндсэлсэн гэдэг. Засгийн эрхээс зайлуулсан дүү Нумиторыг  нь Эней хааны 14 дэх үе гэж тооцогдож байв. Нумиторын үр удам өшөө авна гэж айсан Амулий ахынхаа охин Рей Сильвияг Веста бурханы тахилчин болгосон ба тахилчин нөхөрт гарах ёсгүй байлаа. Гэвч Рей нь дайны бурхан Марсийн хоёр ихэр хүү Ромул, Рем хоёрыг төрүүлжээ. Тибр мөрөнд урсгасан ихэрүүд  гайхамшигтайгаар аврагдан тэднийг хийсэн сагс эрэгт хаягдсаны дараа өлөгчин чоно ихрүүдийг сүүгээрээ хооллон өсгөсөн байна. Хөвгүүд өсч том болоод эргэн ирж Амулийг хөнөөн засгийн эрхийг нь өөрийн өвөөд буцаан өгчээ. Тэгээд тэд хот байгуулсан ба шодолтоор Ром гэсэн нэртэй болсон гэдэг. Өлөгчин чоно тэднийг  тэжээсэн гэх газарт ромчууд хожим ихрүүдийг хөхүүлж буй өлөгчин чонын хүрэл хөшөө босгожээ. Хотыг барьж байхад ихрүүд маргалдан Ромул нь Ремийгээ хороосон хэмээн домогт өгүүлдэг.

1960 онд Бразил шинэ нийслэлээ зарлав

Бразилийн шинэ нийслэлээр өмнөх Рио-де-Жанейро хотын оронд Бразилиа хот зарлагдлаа.1956 онд тус орны шинэ нийслэлийн төслийг Ерөнхийлөгч батласан ба дөрвөн жилийн дараа огт хоосон газар шинэ хот босчээ. Нийслэлийг Бразилийн газар зүйн төвд байлгах зорилгоор үүнийг хийсэн байна .Нийслэлийг нүүлгэх санаа аль эрт 18-р зууны үед гарсан байв. 1822 онд тус орон тусгаар тогтнолоо зарласны дараа шинэ нийслэлийн нэр Бразилиа байна гэсэн яриа тэр үед сонсогдож эхлэсэн билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)