Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЗДТГ-ын байр шатжээ

С.Цолмон


Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газар галд шатсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, уг галын дуудлага өчигдөр 06:00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Энэ дагуу тус аймгийн Аврах, гал унтраах  27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай гарч, нутгийн 75 хүнтэй нийлж галыг бүрэн унтраажээ.

Гэвч, Онцгой байдлын алба хаагчид дуудлага хүлээн аваад очиход гал гарсан Г хэлбэрийн байрны нүүрэн тал бүрэн шатаж нурсан, хажуугийн хэсгийн дээвэр рүү гал дамжсан байдалтай байсан аж. Энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудал гараагүй байна.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчдийн дүгнэлтээр оодорхой болох юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хэлээд юу гэхэв. засаг даргаасаа эхлээд гамшиг гээл баярлаад гүйлдээд байсийн. бараг багахан хэмжээний баяр шахуу болгоод байсан байхгүй юу. дурлаад хөөрцөглөөд байсан гамшиг чинь ирлээ дээ .

    0 0 Хариу бичих
  2. гамшгийн сургалт гэж сүр дуулиан болж Алагэрдэнэ сумыг онцлоо байсны гор эхэлж байна одоо ч үргэлжилнэ шүү анхааралтай бай

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ