Монголын дипломат ачаа нэрээр хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад саатуулагджээ

Г.Даша


Украины хил хамгаалагчид Монголын дипломат ачаа нэрээр хууль бусаар их хэмжээний  тамхи зөөвөрлөж явсан автомашиныг саатуулжээ. Украины Хилийн  хэвлэлийн албаны мэдээгээр энэхүү үйлдэл нь нэг жилийн хугацаанд бүртгэгдэж буй хоёр дахь тохиолдол гэв.

Хилийн албаныхны мэдээлснээр уг микро автобус дүүрэн “Монголын дипломат ачаа” хэмээн лац наасан бараа байсан гэнэ. Цаасан дээрх сав баглаа боодол дээр Вена дахь Монголын ЭСЯ-нд Киев хот дахь Монгол Улсын консулын газраас тээвэрлэж байгаа “Дипломат ачаа” гэж бичсэн байна.

Хилийн албаны нохой тухайн машин руу очсон даруйдаа хууль бус бараа тээвэрлэж буйг нь мэдэрсэн хэмээн тэд дурдсан байна.

Мөрдөн шалгаж ярилцах үеэр уг монгол иргэн өөрийгөө Австрийн дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тэд 2016 оны зургаадугаар сарын 18-нд Украин Румын хил дээр үүний адил монголын дипломат ачаа хэмээн хууль бусаар их хэмжээний тамхи зөөвөрлөж байсан хэргийг илрүүлж саатуулсан талаараа дурдсан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх