Талийгаач “Гандан бороо”-д холбогдох хэргийг ирэх мягмар гарагт шүүнэ

П.Мөнхжаргал


Бусдаас мөнгө залилж, өрөө нэхсэн хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг байсан гэх “Гандан бороо” хочит Ч.Батхуяг шүүх хурлынхаа өмнө нас барсан талаар бид мэдээлсэн. Тэрээр хоёр ч иргэнээс нийтдээ 960 сая төгрөгийг залилж авсан хэргээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж байсан юм.

Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 148.3 заасан хэргээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байв. Ийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр товлогдоод байтал тэрээр шүүх хурлаас нэг хоногийн өмнө нас барсан байдаг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гандан бороо” хүнд өвчнөөр өвчилсөн байсан гэх. Тэгвэл эзэн холбогдогч нь нас барсан уг хэргийн хариуцлагыг хэн хүлээж, дээрх иргэдийн хохирлыг барагдуулах вэ.

Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулсан юм. Ямартай ч талийгаач Ч.Батхуягт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 25-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Уг шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцох эс бөгөөс хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдэх юм.Учир нь, хуулийн дагуу, эзэн холбогдогч нь нас барсан тохиолдолд дээрх хоёр шийдвэрийн аль нэгийг л гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, хохирлыг хэн нэгэн барагдуулахгүй, хэрэг ингээд хаагдах эсвэл “Гандан бороо” ялтан нэртэй үлдэх юм.

Талийгаачийг бусдыг айлган сүрдүүлж, мөнгө залилсан хэргээс гадна Эрүүгийн хуулийн 192.1, 192.2-т заасан хар тамхины хэргээр шүүнэ. Тэрээр цагдаа нарыг баривчлах үед гэртээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, мансуурсан байдалтай байсан гэдэг. Мөн талийгаачийн хэргийн хамт  Ц.Ган-Эрдэнэ гэх иргэн хар тамхи хэрэглэсэн хэргээр ирэх мягмар гарагт шүүгдэх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хүний адаг нохойн үхлээр үхжээ. Одоо хойд насандаа тамд оччихсон, удахгүй хүний ялгадас баасны өт болж төрнө.

    1 0 Хариу бичих
    • Нэгүүсэнгүй сэтгэлээр өрөвдөлтэй чамайг өршөөе

      0 0

ЭНЭ ТУХАЙ