"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ

Б.Мичид


"Мишээл экспо"-д "Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг өнөөдөр 14.00 цагт нээлтээ хийнэ. Уламжлал ёсоор найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн үзэсгэлэн яармагт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ оролцохоос гадна "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд оролцохоороо онцлогтой.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнханд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохоос гадна, "Боловсролын зээлийн сан"-д хэрхэн хандах вэ, хэрхэн зээл авах, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)