Парисын төвд террорист хадлага болж, нэг цагдаа амь үрэгдлээ

Б.Мичид


Парисын төвд Елисейн талбайн ойролцоо буудалцаан болж цагдаагийн нэг офицер буудуулан нас барж, хоёр офицер шархадсан хэрэг өчигдөр орой 21.00 цагийн үед боллоо. Гэмт этгээд цагдаагийн автобусны ойролцоо автомашинтайгаа зогсон тэдэн рүү автомат буугаар гал нээсэн байна. Гал анх нээсэн этгээд цагдаагийнханд буудуулан алагдсан байна.

Исламын улс бүлэглэл энэ хэргийг хариуцлагыг өөртөө хүлээж буй талаар мэдэгдэл хийжээ.

Парисын прокурор Франсуа Молены мэдэгдсэнээр террорист халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг цагдаагийнхан тогтоосон гэнэ. Гэхдээ түүний хамсаатнуудыг нь олж тогтоохоос нааш нэрийг зарлахгүй гэжээ. Буудуулсан этгээдийн амьдарч байсан Парис дэх гэрт нэгжлэг хийсэн байна.

Исламын улс бүлэглэлийн хийсэн мэдэгдлээр халдлага үйлдсэн этгээдийг “Бельги” хочтой Абу Юсеф гэгч үйлдсэн гэнэ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Энэ хэрэг террорист халдлага” гэж мэдэгджээ.

“AFP” мэдээний агентлаг Исламийн бүлэглэл Францад 2015 оноос хойш 238 хүний амь насыг хөнөөсөн талаар дурджээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)