Дарамтанд ороод буй усны хэрэглээ

Л.Эрдэнэжаргал


Дэлхийн гадаргуугийн дөрөвний гурав нь усаар бүрхэгдсэн учраас сансраас эх дэлхий минь цэнхэрлэн харагддаг. Цэнхэрхэн гаригийн минь ихэнх хувь усаар бүрхэгдсэн хэдий ч тэр бүх усны 95.7 хувийг далайн ус эзэлж, ердөө 2.5 хувийг нь цэнгэг ус эзэлдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Бүр цаашилбал дээр өгүүлсэн цэвэр усны хувийн 80 орчим хувь нь Антрактид, Арктикийн мөс, мөсөн уулын оргилд оршиж, үлдсэн 20 хувь нь гол мөрөн, нуур, газрын гүнд, агаарт зэргээр тархсан байдаг. Бидний өдөр тутмын ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээнээс эхлээд дэлхийн дулаарал хүртэлх олон зүйл цэвэр усны нөөцийг улам бүр багасган ундны усны хомсдолд оруулж байна. НҮБ-ийн үнэлснээр унданд хэрэглэдэг усан хангамжийн байвал зохих түвшнээс доогуур усан хангамжтай улс орнуудад нийт 2.3 тэрбум хүн амьдарч буй гэсэн тооцоо гарсан. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Усны хомсдол, усны хэрэглээний дарамт гэдэг бидний зохисгүй хэрэглээтэй хамгийн их хамаатай ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)