Сансраас 4к чанарын стандартаар шууд дамжуулалт хийнэ

Х.Батсайхан


АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA) NAB Show цахим хуудас, Amazon Web Services хамтран анх удаа сансар огторгуйгаас 4к видеог дэлхий рүү шууд дамжуулахаар бэлтгэж байна. Шууд дамжуулалт энэ сарын 26-нд явагдах бөгөөд AWS Elemental-ын захирал Сэм Блэкман далайн төвшнөөс дээш 250 мильд буй Олон улсын сансрын станцтай холбогдож, сансрын нисэгч Пегги Уитмантай ярилцах гэнэ. Ингэснээр АНУ сансар огторгуйг эх газартай хамгийн өндөр чанарын дүрс бичлэгээр холбосон анхдагч улс болон түүхэнд үлдэх нь.

Энэхүү түүхэн үйл явдлын ард VR & AR компанийн захирал, доктор Бернадетт МакДейд, “IBM Watson Group”-ын ахлах шинжээч асан, доктор Дэйв МакКуини, “Hollywood Reporter”-ын редактор Кэролин Жардин нарын нөр их хүчин зүтгэлийн хүч оршиж байгаа ажээ.    

4к чанарын дөрвөн ач холбогдол   

-4к, Ultra HD (UHD)-г сансар огторгүй, эх дэлхийн холбоо харилцаанд нэвтрүүлснээр мэдээллийг илүү нарийвчлалтай, тод хүлээж авах боломж бүрдэх бөгөөд судалгааны чанарт мөн эергээр нөлөөлнө.  
-Live 4K видеогоор холбогдсоноор судалгаа шинжилгээний ажил шинэ шатанд гарч, эрдэмтэд фактыг болоод өнгөрсөн хойно нь биш, болох гэж байхад нь урьдчилан судлах, нээлт хийх боломжийг бүрдүүлнэ. 
-4K чанарын шууд дамжуулалтын суваг нь сансар огторгуйтай холбоотой бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэх, контент бэлтгэхэд дэм болно. 
-АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн ажил олон нийтэд илүү хүрнэ. Иргэд сансарт нисэх үйл явцын талаар бодит мэдээлэлтэй болно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)