Зэвсэгт хүчний алба хаагчид хүний амь аварчээ

С.Цолмон


Зэвсэгт хүчний  мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн радио лакаторийн станцийн операторын салааны тасгийн захирагч түрүүч Н.Отгонтулга, сонсогч А.Анхбаяр, Р.Баярхүү Б.Нямжаргал, Ө.Ванданхүү нар халдлагад өртөж буй эмэгтэйн амийг аварчээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 19:00 цагийн орчимд Банзүрх дүүргийн 16 дугаар хорооллын ҮБХИС-ийн замын эсрэг талын 13 дугаар байрны гадаа нэгэн эмэгтэй “Хүн аллаа, авраарай" гэж хашгирахыг сонсоод гүйж очтол тус байрны гадаа нэг эрэгтэй нэгэн эрэгтэйгийн гуя болон өгзөг руу хоёр удаа хутгалсан байжээ. Улмаар дахин хутгалах оролдлого хийж байх үед нь таслан зогсоож, аюулгүй болгож, цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өгчээ.

Болзошгүй аюулыг таслан зогсоосон алба хаагчдад удирдлагууд нь талархал илэрхийлсэн байна. Хүний амь аварсан алба хаагчид 18-25 насны залуус аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Orogson tangaragdaa unench saihan ersdee az jargal husey.

    1 0 Хариу бичих
  2. Ашгүй дээ. Гадаа хутга бариад дайрснийг бодоход санаатай алах байжээ

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ