Жюү жицүгийн ДАШТ-ээс хоёр медалын болзол хангалаа

Eagle.mn


Арабын Нэгдсэн Эмират Улсад үргэлжилж буй жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид хоёр хүрэл медалийн болзол хангаад байна.

Тэмцээний пара жюү жицүгийн төрлийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж насанд хүрэгчдийн ангилалын тэмцээнүүд өчигдөр эхэлсэн.

Тэмцээний яагаан бүсний ангилалд барилдсан дэлхийн аварга Ц.Батцэцэг, хөх бүсний ангилалд барилдсан Б.Хулан нар барилдан тус тус хүрэл медалын болзол хангалаа.Ингэснээр тус ангилалд эмэгтэйчүүд анх удаа медал хүртэж байна.

Тэмцээнд 103 орны 7000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн 18 тамирчин хүчээ сорьж буй юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)