Б.Бат-Эрдэнэ: Албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавина

Eagle.mn


Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн дадлага сургалтын үеэр цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэг гарсан. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

Тэрээр, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд энэ сарын 11-нд байлдааны буудлагатай сургалтын үеэр 2 хүн амь эрсдэж, 8 хүн шархадсан аюултай осол боллоо. Энэ хэрэгт миний бие гүнээ эмгэнэж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын яам хамтран арга хэмжээ авч байна.

Энэ мэдээллийг хүлээж авмагцаа шуурхай арга хэмжээ авсан. Цэргийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн яам хамтран шархадсан хүмүүсийг хүлээж авах, тэдгээрийн амь насыг хамгаалж шуурхай  ажиллахаар албаны хоёр Ажлын хэсэг ажиллаж байна. Эрүүгийн хэрэг үүсгээд, хууль хяналтын байгууллагууд, шүүхийн шинжилгээний газар, бусад холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэхдээ бид дүгнэлт хүлээлгүйгээр өчигдөр  Сайдын зөвлөлийг хуралдуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тодорхой хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын яам, агентлагийн эрх зүйн байдлын  тухай хуулиуд болон 2016 оны есдүгээр сарын 01-нд УИХ Батлан хамгаалах тулгуур багц хуулиудыг баталсан.  Энэ хуулиар Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаа хариуцдаг. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөөд томилдог тусгай эрхтэй субъект шүү дээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч, командлагч, генерал цолтой том албан тушаалтнуудыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч шууд томилдог болсон. Батлан хамгаалахын сайд эдгээр албан тушаалын цол хэргэмийг нь ахиулдаг, бууруулдаг байсан бүх эрх Зэвсэгт хүчний Жанжин штабад шилжсэн. Хуулийн хүрээнд Зэвсэгт хүчний даргад тодорхой хугацаатай үүрэг өгөөд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооц гэсэн.

-Сайдын зүгээс хариуцлага алдсан удирдлагуудад хариуцлага тооцох эрх байхгүй, энэ эрх нь Ерөнхийлөгчид байгаа гэж та хэллээ. Сайдын зүгээс хариуцлага тооцох асуудлаар Ерөнхийлөгчид хандах уу.

-Зэвсэгт хүчний Жанжин штаб анги, байгууллага, салбар нэгжийн захирал, дарга офицер бүх томилгоог хийж, асуудлыг шийднэ. Төрийн албаны тухай хуульд томилсон эрх бүхий субъект нь арга хэмжээ авна гэж заасан. Жанжин штабын дарга албан тушаалтнууддаа хариуцлага тооцох  ёстой. Ерөнхий командлагч, Ерөнхийлөгчийн зүгээс томилсон цэргийн командлагч, бригадын генерал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, орлогч энэ хүмүүст Зэвсэгт хүчний ерөнхий командлагчд хариуцлага тооцно. Энэ асуудал хуулийн дагуу шат дараатай явах ёстой. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга өөрийнхөө бүрэн эрх мэдлийн хүрээнд асуудлаа хэлж, хариуцлагаа тооцох ёстой. Түүний дараа, ажлын хэсгийн дүгнэлт гараад ирэнгүүт бид энэ асуудлуудыг тавина. Тэгэхээр бидний шууд оролцох асуудал биш. Тиймээс холбогдох эрх бүхий субъектэд хариуцлага тооцох асуудлыг тавина.

-Зэвсэгт хүчний салбарт удаа дараа ийм асуудал гарч байна. Ямар хариуцлага тооцох вэ. Яагаад нэг ч хариуцлага тооцохгүй өнгөрөөд байдаг юм бэ. Нөгөө талаар ослын үед хээрийн сургалт ахалж байсан генерал архидан согтуурсан байсан гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ.

- Би Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагчийг УИХ-д хаалттай мэдээлэл хийх үеэр ийм асуудлыг хамгийн түрүүнд тавьсан. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчиний салбарт ололттой сайн сайхан зүйл олон байгаа.  Гэхдээ олон жил урхагшсан ноцтой асуудал байгаа талаар би тодорхой хэлсэн. Үнэхээр угжирсан ийм зүйл байгаа юу гэвэл байгаа. Цэргийн мэргэжлийн онцлог учраас зүгээр нэг яам, агентлагийн  эрх зүйн байдлын тухай хуулиар явдаг тогтолцоотой биш гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Жишээлбэл, бусад яамдын харъяа агентлагуудын бүх томилгоо, асуудлууд сайдын мэдэлд байдаг бол Зэвсэгт хүчний Жанжин штаб гэдэг тохируулагч агентлаг онцлогоороо өөр явагддаг. Тийм учраас энэ асуудлуудыг тавьсан, ярьсан.  Тэд тэрэг зөрчлөө Батлан хамгаалах яаманд мэдэгдэхгүй нуун дарагдуулдаг тохиолдол гардаг. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд 336-р ангид цэргийн албан хаагчидтай сургагч, ахлагч нь дүрмийн бус харьцаж, дэгнээс 4 цэргийг хөлдөөж, нэг цэргийн хуруу тайруулах зэрэг зөрчил гарсан. Энэ ноцтой асуудал нуун дарагдаж байгаад гуравдугаар сарын 10-ны өдөр ар гэрийнхэн нь надад өргөдөл гаргаж мэдэгдэж байх жишээтэй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын хэсгийг ахалж ажилладаг, Засгийн газрын өмнө ийм үүрэг хүлээсэн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажлуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзвэл, Батлан хамгаалах яамны шуурхай жижүүрийн рапортод энэ ороогүй, хав дарагдуулсан нь ноцлогдсон. Цэргийн эрүүл мэнд, эрх чөлөө зөрчигдөх асуудлууд энэ мэт гардаг.  Би ажил авсан цагаасаа анхаарал тавьж ажиллаж, нийгэмд хүргэж, УИХ, Ерөнхийлөгчд ийм ноцтой асуудлууд байна шүү, бүгдээрээ анхаарч, анхаарал хандуулах ёстой гэдгийг байнга хэлж байгаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. ЯДРАХ ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ТАНИГДАНАА гэж үг байдаг даа Салбарын Сайд маань дарга офицерууддаа хариуцлага үүрүүлчихээд өөрөө сугараад үлддэг Сайд хариуцлага гэхээсээ илүү ийм үед ХҮН ЧАНАР гээж юмыг айхтар харуулаа даа Уг нь Эр хүнд чинь НӨХӨР МИНЬ САЙН САЙХАН БОЛ БИ ЯАХАВ гэдэг ГОЁ ЗАН чанар байдаг даа Даана ч байхгүй юм даа

    0 0 Хариу бичих
  2. Minii gar tsever minii setgel tsever uchir bi buruugui!!! Elbegdorj erunhiilugch buruutai!!! Ene huniig ogtsruulaj arga hemjee avah heregtei gej bodoj bgaa baihdaa uher tolgoilson erguu mal chin. Tand naad suudal chin ahadsan ahadsan suudal bolood bn geed burhan hurtel oilguuah geed yadaad bn shdee. yavj casinoogoo erguulsen shig yavj baildaa.

    1 0 Хариу бичих
  3. Elbegdorj baterdene 2 in ursulduuni hoorond t d cerguud eruul mend eerie hohiroh esgui

    0 0 Хариу бичих
  4. Cergiig nucgleed buh huwcasig tailuuldgig huuli ar horigloe

    0 0 Хариу бичих
  5. энэ малд хуулийн цоорхой ухаж,хууль завхруулдаг нэг өмгөөлөгч ингэж хэлээд ерөнхийлөгчтэй зууралдчих гэж зөвлөж дээ,янз нь,тэрнээс энэ бөхөд ингэж сэтгэх хар цагаан ухааны аль нь ч байхгүй,харин өчүүхэн амиа хоохойлох инстинкт бий,намайг огцрохыг ЕС мэднэ,тэр бригадын генералуудыг генерал болгосноороо ерөнхийлөгч Элбэгдорж та тэдэндээ хариуцлага тооц гээд дунд нь сугарж үлдэх нь л дээ,нохой нохой

    1 0 Хариу бичих
  6. ENE ESTOI ERGYY TOLGOI

    1 0 Хариу бичих
  7. Сайд та одоо зүгээр бай шууд огцрох ёс зүй танд алга уу асуудлыг өөрөөсөө зайлуулж ерөнхийлөгчрүү бухаж бологүй та аврага хүний зангарга гаргаад өөрөө огцрох ёстой юм биш үү суудалаасаа зуураад байх хэрэгүй ичээч та

    1 0 Хариу бичих
  8. Ene umhii debile, yavdag JORLON iim l psdaaa daa. Chinii hariutssan salbar bizdee lalariin uhdelee

    1 0 Хариу бичих
  9. Said hereggui yum baina gej oilgogdoj baina. Hudlaa uuruusuu zailuulaal, arai uur shaltag oloh uhaan dutlaa gej

    1 0 Хариу бичих
  10. Tegwell said heregguie cereg degledeg darga nar aa shorond hiisenuu

    1 0 Хариу бичих
  11. ӨӨ ЗӨӨЗ, БИ ОГЦРОХГҮЙ ШҮҮ ГЭДЭГ ГЭНЭЭ. ХАЙРАН САЙХАН ЦЭРЭГ ЭРС. ИЙМ САЙДТАЙ БАЙХАД ЯАЖ УРАГШЛАХ ВЭ БОДДОО ХҮМҮҮС ЭЭ.

    2 0 Хариу бичих
  12. өө үхсэн ийм хөгийн Сайдаар яах юм вэ цэрэг офицерүүд нь гавьяа байгуулж нэр сүрээ гаргахад Сайдын нэр гардаг алдаа эндэгдэл хэрэг зөрчил гарахад дарга офицерүүд нь шийтгүүлдэг ийм хөгийн юм гэж хаана байсийн юм тайван цагт ингэж байгаа юм чинь дайн байлдаан болбол яах болж байнаа Сайдаа Та

    2 0 Хариу бичих
    • tiim shu uureg hatiutslaga huleehgui uur yu hiih gesrn ym bol ih hural deeree bas salbarinha tuhai yrihgui ym bna lee Gants Enhbayr gishuun l said ym shig yridag .Ene hund tegvel ogtsroh heregtei shd

      0 0
  13. Hoyor tom hurshteigee baildah utga baijgui. Tiimees armi gesen zardliig tatan buulgah heregtei. Hiliin tereg l heregtei.

    0 0 Хариу бичих
  14. hariuzlagoh oor deere avaad ogzoroh es surtahuun tui j alga

    0 0 Хариу бичих
  15. Uuruu ogtsor mangaraa

    1 0 Хариу бичих