БНХАУ Далай ламын айлчлалд хариу арга хэмжээ авлаа

Т.Маралмаа


Энэ сарын эхээр түвдийн соён гэгээрүүлэгч, Дээрхийн Гэгээн 14 дүгээр Далай лам Энэтхэгт айлчилсан. Уг айлчлалыг БНХАУ-ын зүгээс хурцаар шүүмжлэн, энэтхэг болон БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлөх тухай сануулж байсан. Тэгвэл тус айлчлалын дараа БНХАУ-аас маргаантай зургаан газрын нэрийг өөрчилж байгаагаа өнөөдөр  мэдэгдлээ.

Далай лам Аруначал Прадеш мужид долоо хоногийн айлчлал хийснээс нэг өдрийн дараа өмнөд хөрш уг шийдвэрийг гаргаж байгаа нь энэ юм. БНХАУ-ын хэвлэлүүд “Төвдийн өмнөд хэсэгт орших зургаан газрын нэрийг манай Засгийн газар өөрчиллөө” хэмээн  мэдээлж байна.

Тодруулбал,  Энэтхэгтэй залгаа оршдог Гималайн хилийн маргаантай зургаан газрын нэрийг хятад улс өөрчилсөн байна. Үүнийг далай ламын айлчлалын хариуд авч байгаа хариу арга хэмжээ хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Өдгөө 81 настай Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн Зүүн хойд хэсэгт орших Аруначал Прадеш мужид айлчилсан юм.

Энэ айлчлал хоёр талын харилцаанд “сөргөөр нөлөөлнө” гэж Хятадын тал мэдэгдээд, бээжингийн ашиг сонирхлыг хүндэтгэхийг энэтхэгт анхааруулж байсан.

Одоогийн байдлаар уг өөрчлөлттэй холбоотойгоор Энэтхэгийн зүгээс байр сууриа илэрхийлээгүй байна.
Энэтхэгийн Засгийн газраас уг айлчлалыг цэвэр шашны зорилготой тухай мэдэгдэж байсан. Далай лам тус мужид үүнээс өмнө таван удаа айлчилсан байдаг аж. Тодруулбал, 1983, 1997, 2003, 2009 онуудад айлчилж байжээ.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хятадын засгийн газар Далай ламаас үхтлээ айх юм аа. Энэ өвгөн хятадуудын сүнсийг зайлуулжээ.

    1 1 Хариу бичих
  2. Хятад яасан ядаргаатай юм бэ? Тэрбум хүнтэй дэлхийн агуу гүрэн байж, нэг хөгшин лам өвгөнөөс болж сүржигнэх юм аа.

    1 1 Хариу бичих
  3. Maanag buh

    1 0 Хариу бичих