Энэтхэгийн эрх баригч намын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэлээ

Т.Маралмаа


Энэтхэгийн эрх баригч намын дээд удирдлагуудад тус улсын шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шүүхээс уг хэргийг хоёр жилийн дотор эцэслэн шийдвэрлэх болсноо мэдэгджээ.

Тодруулбал, эрх баригч “Баратияа Жаната” намын удирдлага болох нэр бүхий гурван хүнд тус улсын дээд шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Тэднийг 16 дугаар зууны үеийн лалын шашны сүмийг нураан утсгасан хэрэгт буруутгасан байна.

Тус улсын Аяодха хотод баригдсан Бабри Масид гэх сүмийг 1992 онд тус намын удирдлагуудын хэлсэн үгээр хинду шашинтнууд нураан сүйтгэсэн гэж үзэж байгаа юм байна. 
Тухайн үед уг хэргээс үүдэн эсэргүүцлийн үймээнд 2000 хүн өртөж, амиа алдаж байжээ.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)