“Фокс Ньюс” телевизийн хөтлөгч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь илэрчээ

Т.Маралмаа


АНУ-ын “Фокс Ньюс” телевизийн хамгийн өндөр эрэлттэй контент болох “О рэйлли Фактор” шоуны алдартай хөтлөгч Билл О Рэйлли эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар ажлаа орхихоор болсон байна. Энэ тухай "Фокс Ньюс" телевизийг эзэмшдэг 21 дүгээр зуун Фокс компанийн тэргүүн Руперт Мурдок болон түүний хүү Жэймс, Лаклан албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

"Фокс Ньюс" телевиз болон хөтлөгч Билл О Рэйлли нарын хамтын зөвшилцлийн дүнд уг шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдсэн байна. Билл О Рэйллиг ийнхүү ажлаа өгөхөө зөвшөөрснийг компаниас нь их хэмжээний мөнгө амласантай холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Билл О Рэйлли болон "Фокс Ньюс" телевизээс бэлгийн дарамтанд өртсөн таван эмэгтэйд 13 сая ам.доллар өгч, олон нийтээс нуух гэсэн нь асуудлыг илүү хурцдуулсан гэж үзжээ. Харин хөтлөгч мөнгө өгсөн тухайгаа хүүхдүүддээ мэдэгдэхгүйн тулд л хийсэн гэж мэдэгдсэн аж.

Билл О Рэйллигийн зүгээс ямар нэгэн буруу үйлдэл хийгээгүйдээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ олны нүдэн дээр ил байдаг түүн шиг хүмүүсийн хувьд ийм замыг сонгож байгаадаа харамсалтай байгаагаа илэрхийлжээ.

Билл о рэйллиг  нэвтрүүлгийн зочин болон үзэгч эмэгтэйчүүдэд дарамт үзүүлдэг байсан тухай анх таймс сонин энэ сарын 1-нд нийтэлсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа олон арван хөрөнгө оруулагч, спонсор байгууллагуудаас тус нэвтрүүлгээс сурталчилгаагаа татаж эхэлсэн байна. Энэ шоуны гол эх үүсвэрийг спонсор байгууллагуудын сурталчилгаа эзэлдэг байна. Өнгөрсөн жилд гэхэд зөвхөн тус шоу 147 сая ам.долларын сурталчилгааны орлого олсон байна.

Гэхдээ шинжээчид о рэйллийгийн шоу зогссон нь компанийн орлогод шууд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү шоу энэ оны эхний улирлын байдлаар “Фокс Ньюс” сувгийн хамгийн өндөр үзэлттэй контент болж, нэг дугаарыг нь дунджаар дөрвөн сая хүн үзжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Путиныг ор үндэсгүй гүтгээд байсан. Өөрөө ёстой хогийн амьтан байсан бна шд энэ нэвтрүүлэгч ухаантай юм чинь

    0 0 Хариу бичих