“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болж байна

Eagle.mn


Дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн “Шангри Ла”-д болж байна

Үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцар, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд, олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах юм.

Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, ерөнхий зориулалтын нисэхийн салбар бүрээр хуралдаанууд зохион байгуулагдаж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Хоёр өдөр явагдах “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэнд ирж шинэ дэвшилтэт технологитой танилцаж, дотоодын болон гадаадын компаниудтай ажил хэргийн холбоо тогтоох, ашигтай гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)