Серена Уиллиамс бие давхар болжээ

Л.Эрдэнэжаргал


Талбайн теннисийн ганцаарчилсан ангиллын чансааг тэргүүлж буй хамгийн “ахмад ”теннисчин Серена Уиллиамс бие давхар болсноо сошиал ертөнцийнхөнтэй хуваалцлаа. Энэ жил 36 нас хүрч буй бүсгүй Reddit-ыг үүсгэн байгуулсан Алексис Оханионтой өнгөрсөн оны сүүлээр сүй тавьсан билээ. Серена Уиллиамс өчигдөр өглөө snapchat сүлжээнд жирэмсний 20 дахь долоо хоног хэмээх тайлбартайгаар толинд ойлгон авсан зургаа байршуулсан юм. Түүнийг зургаа байршуулсны дараа сошиал ертөнцөд нилээдгүй маргаан дэгдсэн юм. Алдарт теннисчны зургийг жирэмсэн гэхээргүй байна, худал мэдээлэл гэж үзэх хэсэг хүмүүс байхад аз жаргал, эрүүл энхийг хүссэн хүмүүс ч олноор байлаа. Харин түүний зургийг үнэн гэдгийг батлан “Серена, Алексис хоёр анхны хүүхдээ энэ намар өлгийдөн авна гэдгийг албан ёсоор мэдэгдэж буйдаа баяртай байна” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ дурьджээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)