Ц.Даваасүрэн: Экспортын хэмжээгээ харвал Монгол Улс хэзээ ч хямрахааргүй байгаа

С.Шийлэгтөмөр


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараахь тодруулгыг авлаа. 

-Төсвийн тодотголтой хамт Оюутолгойн шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох агуулгатай тогтоолын төсөл батлагдсан. Энэ тогтоол хэзээнээс хэрэгжиж эхлэх боломжтой вэ?
-Ямартай ч тогтоолыг нь баталлаа. Үүнтэй холбоотой арга хэмжээнүүдийг Засгийн газар авах байх. Валютын нөөц багатай учраас ханш нь өсдөг. Манайхаар дамжих ёстой валют шууд гадагшаа гарчихаад байна. Тиймээс Монголоор дамжуулдаг болчихвол валютын нөөц өснө, дагаад ханш нь буурна.

-ОУВС ийм тогтоол батлахыг зөвлөсөн юм уу?

-Үгүй. Харин ОУВС Монголын баялгийг олборлож байгаа гадаадын аж ахуйн нэгжийн мөнгийг Монголоор дамжуулдаг бол гэж зөвлөөгүйд гайхах юм. Гэхдээ тэд ингэж зөвлөөгүй ч бид өөрсдөө тэр арга хэмжээг авах ёстой л доо. Тийм учраас Тамсаг, Оюутолгой, Төмөртэй ордоос гадагш нь ачуулж байгаа баялгийн мөнгийг Монголоор дамжуулдаг болох тухай тогтоол гаргасан. Экспортын хэмжээгээ харвал Монгол Улс хэзээ ч хямрахааргүй байгаа. Тэнд эргэлдэж байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болбол бид ямар ч хямралгүйгээр амьдарна. Монгол Улсын иргэдийг хангалттай сайхан амьдруулах баялаг гадагшаа гарч байгаа нь хамгийн том асуудал. Зардлаа бууруулж хэмнэлт хийнэ гэхээсээ илүү гадагшаа гарч байгаа баялгийнхаа үр шиг Монголоор дамжуулдаг болох нь чухал. Хэмнэнэ гэж яриад байгаа мөнгөн дүн чинь Монголоос гарч байгаа тэр их мөнгөний зууны нэг хувьтай л тэнцэнэ. Хэчнээн их хэмнээд ч монголчуудын амьдрал сайжрахгүй. Харин гадагш нь алдаж байгаа мөнгөө авч чадвал амьдрал сайжирна. Ер нь манайх гаднынханд ая тал засч янз бүрийн хөнгөлөлт үзүүлсээр байгаад баялгаа гадагш нь алдсан.

-Жилд ямар хэмжээний мөнгийг гадагш нь алдаж байна гэж үзэж байгаа вэ. Танд тодорхой тооцоолол бий юү?

-Оюутолгой жилд Монгол Улсын төсвийн 80-100 хувьтай тэнцэх хэмжээний баялгийг гадагш нь гаргаж байгаа. Тэгсэн хэрнээ төсвийн орлогын 5-6 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлж байна. “Эрдэнэт”-ээс ч бага татвар төлдөг гэсэн үг. Хамгийн гол нь бид байгаа зүйлээ бүрэн ашиглаж чадахгүй байгаад л хамаг асуудал бий. 

-ОУВС-гаас ханш тогтворжуулах зорилгоор өгөх 440 сая ам.доллар орж ирвэл валютын ханш одоогийнхоос илүү хурдтай буурах боломжтой юу?

-Мөнгө шууд нэг дор орж ирэхгүй. Манай Засгийн газар ийм ийм ажил хийнэ гэсэн үүрэг хүлээж байгаа. Хөтөлбөр нь хэрхэн хэрэгжиж байгааг гурван сар эсвэл хагас жилээр дүгнээд нөхцлөө өөрчлөөд явдаг юм. Тухайлбал, банкны салбарт аудит хийснийхээ дараа “Банкны салбарт нь ийм зүйл хий” гэсэн тодорхой зөвлөмж өгнө. Өмнө нь тавьсан шаардлага нь биелэсэн эсэхийг нягталж байж дараа дараагийнхаа санхүүжилтийг өгдөг юм. Мөнгөө шууд зүгээр май гээд өгчихдөг газар биш шүү дээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Davaasuren metiin hudalch, hulhi, dur esgesen, boon huivaldaan hiij hor nairuulahdaa meregshsen luivarchid UIH-d baidag uchraas l mongol uls udaan bugood buruu yavaad baidag yum shuu dee.

    1 1 Хариу бичих
  2. УВС манай засгаас төсвийн алдагдлаа бууруул гэж шаардсан байна, үүнийг хийх хоёр арга байгаа, нэг бол урсгал зардлаа танах, нөгөө нь орлогоо, түүний дотор тавараа нэмэх гэж, МАН-ы засаг хоёрдахыг сонгосон гэхдээ, татварын орлогыг нэмэгдүүлнэ гэдэг нь татварын бааз суурийг өргөтгөх буюу татвар цуглуулах тогтолцоог боловсронгуй болгох, эсвэл татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн мөн хоёр замтай, тэрнээс МАН бас л хоёрдахыг буюу баялаг бүтээгчдийг, дагаад иргэдийг дарамтлах буруу зам сонгосон

    0 0 Хариу бичих