Г.Цагаандарьд хашаа байшин, гэрийг нь хүлээлгэж өгнө

С.Цолмон


Бөөрний өвчтэй хэмээн оношлогдсоноос болж нөхөр нь хаяж, орох оронгүй болсон Г.Цагаандарь гэх эмэгтэйн талаар бид өмнө мэдээлсэн. Сурвалжлагыг ЭНДЭЭС уншаарай.

Түүнийг нөхөр нь Г.Цагаандарийг гурван сар болон хоёр настай охинтой нь буурин дээрээ хаяж явснаас хойш тэд Толгойтын өртөөнд хоног төөрүүлж явсан билээ. Ийн явахад нь түүнтэй “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус уулзаж, өвчнийг нь эмчлэх, гэр оронтой болгох хандивын аяныг орон даяар өрнүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Г.Цагаандарь өвчнөө эмчлүүлээд зогсохгүй байнгын ажлын байртай боллоо. Харин өнөөдөр Г.Цагаандарь болон түүний бяцхан охид өөрийн гэсэн хашаа байшин гэртэй болох нь ээ.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд сайхан сэтгэлт ард түмэн маань Г.Цагаандарийн хандивын дансанд 15 сая гаруй төгрөг цуглуулж, түүнийг орон гэртэй болгож буй нь энэ аж. Түүний хашаа байшин, гэрийг өнөөдөр 12:00 цагт хүлээлгэн өгөх юм байна.

Бид дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tsagaandari busguin umnuus uneheer ih bayarlaj bnaa. Enehuu ayniig demjsen buh mongolchuuddaa eruul enh az jargaliin deediig husehiin yaldamd tsagaandaridaa sain saihniig husey. Odoo ene olon humuusiin itgeliig daaj sain shan amidarch ur huuhdee mongol orondoo heregtei sn humuus bolgon usguh l heregtei shuu. Amjilt husey.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ