А.И.Иванов: Монгол УЦС барих гэж байгааг оросууд бид эсэргүүцэх биш, харин ч дэмжиж, "Баярлалаа" гэж хэлэх ёстой

Х.Батсайхан


Монголд хэрэгжүүлэх гэж буй Усан цахилгаан станц, улирлын тохируулгагатай ус нөөцлөх байгууламж барих төслийг ОХУ-ын Байгаль нуур орчмын иргэд эсэргүүцэж байгаа билээ. Гэхдээ бүгд биш. Манай төслийг дэмжиж, асуудалд шинжлэх ухаанчаар хандаж байгаа эрдэмтэд цөөнгүй. Тэдний нэг, Дорнод-Сибирийн технологи, менежментийн улсын их сургуулийн багш, шинжлэх ухааны доктор И. А. Иванов Монголд хэрэгжүүлэх гэж буй Усан цахилгаан станцын төслийн талаар хоёр ч нийтлэл бичжээ. Түүний нийтлэлүүдийг орчуулан хүргэж байна.

Шүрэнгийн УЦС-ын тухай

“Монголд усан цахилгаан станц барих асуудлаар бид “Барьвал ямар хор уршиг тарьж болох вэ, “Барихгүй бол ямар сайн талтай вэ” гэх зэргээр чамгүй олон жил маргаж байна.

Өвөг дээдэс маань “Уншиж буй номоо орхиод, эрүүл ухаанаа дайчлая" гэдэг сэн. Нэг их яарч тэвдэлгүйгээр учир начрыг олох гээд үзье л дээ. Эрүүл ухаан дараах зүйлийг зөвлөж байх юм:

Барьж болохгүй -Усан санг Сэлэнгэ мөрний гол судлаас хагас жилийн турш дүүргэх ба хэрэв тухайн жил хур тунадас багатай байх бол Сэлэнгэ мөрөн их хэмжээгээрдундрах болно.

 УЦС баригдсан тохиолдолд өвлийн улиралд цахилгаан эрчим хүч илүү шаардлагатай гэдэгтэй холбогдон усны үндсэн урсгал өвлийн турш байх бөгөөд  үүний үр дүнд Сэлэнгэ мөрний усны хэмжээ тухайн хугацаанд их байх болно. Энэ хугацаанд загас түрсээ шахдаггүй, хөлөг онгоц явахгүй, тариалангийн талбай услах шаардлагагүй, шашны зарим баярыг эс тооцвол усанд шумбах иргэдийн тоо эрс буурсан байна.

УЦС барих хэрэгтэй- Монгол улс нь хөгжлийн шинэ түвшинд хүрч байгаа бөгөөд, эрчим хүчний эх үүсвэр тэр тусмаа хямд бөгөөд бусад улс орноос бие даасан хараат бус эрчимхүчний эх үүсвэр шаардагдаж байна.

Монгол улс хөгжих нь бидэнд ашигтай юм, зэргэлдээх орон маань хүчтэй баян байх нь ядуу бөгөөд байнга гуйдаг хөршөөс хамаагүй илүү шүү дээ.

Байгал нуураас ус авахгүй, УЦС барьсан ч ус нь Байгал нуурт өмнөхийн адил орж ирж байх л болно. УЦС-ын турбин нь усаар хооллодоггүй шүү дээ.

Жижиг тосгодуудаар тогтохгүй Улаан-Үд хотын тэн хагасыг живүүлдэг 20 жилийн давтамжтай үер үгүй болно. Энэ үерийн бүсэд оршин сууж олон удаагийн гамшгийг амссан иргэдУЦС барихыг дэмжиж байгаа байх. Бид ч УЦС барихдаа голын ус үерлэх асуудлыг хяналттай болгож байнгын их, бага хэмжээний гамшигийг арилгана гэдгээ юуны өмнө хэлдэг байсан шүү дээ.

Үер нь тариалангийн талбай болон малын фермүүдээс өтөг бууц, бордоог юу ч үлдээлгүй хаман урсгаж, оршуулгын газрыг ч ухаж онгилдог. Гол мөрний голдирол алдагдаж, гүүрүүдийг эвдлэн нурааж, усны түвшин хэт өндөр үед усан онгоц явах боломжгүй болж, гүүрний доогуур ч гарч чадахгүйд хүрдэг.

Бид байнга Байгал нуурын усны түвшин болон нуураа хамгаалах асуудалд санаа түгшдэг, тэгвэл Эрхүүгийн болон Братскийн УЦС-ын 1-2 турбиныг хаачихья гэж бодоё. Юу болох бол?  Бидэнд бол үнэгүй найдвартай их хэмжээний  цахилгаан эрчим хүч шаардлагатай байдаг, харин тэд бол цахилгаангүйгээр болчих байх, дандаа л хоньчид юм чинь гэх үү. Гэтэл Монголд газрын тос, уран, байгалийн хий болон алт олборлоход цахилгаан хэрэгтэй байна.

Монгол улс хөгжих нь бидэнд ашигтай юм, зэргэлдээх орон маань хүчтэй баян байх нь ядуу бөгөөд байнга гуйдаг хөршөөс хамаагүй илүү. Байгал нуураас ус авахгүй, УЦС барьсан ч ус нь Байгал нуурт өмнөхийн адил орж ирж байх л болно. УЦС-ын турбин нь усаар хооллодоггүй шүү дээ.

Монголчуудыг харин каскад УЦС-уудыг нэг их шохоорхохгүй байгаасай гэж хүсэх байна. УЦС бүрийн дэргэд хямд эрчим хүчийг ашиглах сонирхолтой  үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн тосгодуудбий болдог бөгөөд ус багатай жил эдгээр УЦС-ууд нь хангаж чадахгүй ч үе гардаг. Энэ нь дэлхий нийтэд  үйл ажиллагаа явуулж буй УЦС-уудын түүх юм. Хэрэв УЦС-ын хажууд байрлах багахан хэмжээтэй хотыг өөр улс, хотоос эрчим хүч татан аварч болох бол, эдийн засгийн томоохон бүсүүдийн хувьд энэ нь хэцүү юм. Монгол нөхдүүд маань үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.

Бидний зүгээс ямар бодлого байж болох вэ, зураг төсөл хийх, барилга угсралтын ажил, тоног төхөөрөмж, цемент, арматур болон техник технологийн ханган нийлүүлэлт, тэр ч байтугай ажиллах хүчээр хангах ба аль болохоор манай турбин болон трансформаторуудыг тавиулах  нь зүйтэй бөгөөд хоёр талд ашигтай байх болно. Хориглох биш дэмжих, найрамдал болон хамтын ажиллагаагаа улам бүр бататгах нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд, 1935-37 онуудад Сэлэнгэ мөрөн дээр Буриадын нутаг дэвсгэр дээр УЦС барих хэмжилт хийж байсан бөгөөд усан сангийн хэмжээ нь Хиагтаар тогтохгүй Монголын  жижиг хэсгийг хамрах байсан байжээ.

Асуулт: Бид хэрвээ УЦС барихаар болсон бол Монгол Улсаас асуух байсан болов уу? Ийм л байна даа. Хөршийн амжилтаар бахархаж,  бие биендээ тусалж, энх тунх амьдарья”.

 

Иванов Игорь Алексеевич [email protected]

Байгал нуур нь өөрөө Буриадын хувьд нэн хүнд хүчир ачаа болж хувирсан

Эхлээд нуур болон түүний ойролцоох газар нутгийн талаар авч үзье. Байгал нуурын эргэн торонд байрлах ой мод хамгаалалтанд байдаг бөгөөд мөөг, жимс, цэцэг түүх болон, ан хийх, мод огтлох хатуу хориотой.  Нуурнаас загас барих хориотой бөгөөд угаасаа нууранд загас бараг байхгүй. Барилга байгууламж барих хориотойгоос гадна нуурын эргэн тойронд үхэж ч үл болох учир санаа байвал даруй найман км зайд мөлхөөд ч болов холдох нь зүйтэй. Та нар намайг тоглоом тохуу хийж байна гэж бодож байна уу, тэгвэл Байгал нууранд хамааралтай хамгийн сүүлийн үеийн тогтоолыг хараарай.

Байгал нуур нь өөрөө Буриадын хувьд нэн хүнд хүчир ачаа болон хувирсан юм, тэгвэл бид юу хийж болох вэ? Зөвхөн нуураа хамгаалж болно.

Нуурыг хамгаалах асуудлыг ярилцья. Гэхдээ “Уншиж буй номоо орхиод, эрүүл ухаанаа дайчлая " гэсний дагуу. Танд эрүүл ухаан гэгч нь байгаа гэдэгт найдаад   дараах  шалтгаан болох зүйлүүдийг авч үзье.

Сэлэнгэ мөрөн рүү газрын тосны хаягдал цутгах явдал сүүлийн 20-30 жил үргэлжилж буй. Дунджаар 20 жил тутам Сэлэнгэ мөрөн үерлэн эргээсээ хаа нэгтээ 2-3 км халин хот, тосгодыг үерт автуулдаг. Энэхүү гай зовлонг үгүй хийж, бидний ачааг хөнгөлөх ганц арга нь голын урсгалыг тохируулж чаддаг болох буюу далан барих, болж өгвөл УЦС барих явдал юм. Энэхүү санааг хөрш Монголчууд маань санал болгожээ.

Дунджаар 20 жил тутам Сэлэнгэ мөрөн үерлэн эргээсээ хаа нэгтээ 2-3 км халин гардаг. Онгоцноос харвал танд Венец шиг харагдах байх гэхдээ, ордон биш овоохой л харагдах байх. Үүний сацуу тариалангийн бордоо, фермерийн аж ахуйн өтөг бууц, оршуулгын газар усанд автан авснууд, живсэн мал, амьтан хөвөхөөс гадна, эрэг нурж, гүүр болон хөлөг онгоцны зогсоол усанд урсан одох ба хөлөг онгоцууд зорчих байтугай гүүрэн доогуур өнгөрөх бололцоогоо алддаг. Гэхдээ энэ бол юу ч биш, тоглоом төдий зүйл. Хамгийн том гамшиг нь хэдэн арван мянган зуслангийн байрууд усанд автдаг бөгөөд тэдгээрийн 90 хувь нь ерөөсөө усанд автах газар байрласан байдагтай холбоотой. Мөн түүнчлэн муу усны нүх, хог хаягдал болон бие засах газрууд усанд автдаг бөгөөд энэ их бохир нь бүгд нуур руу туугдан ордог. Улаан-Үд хотын төв хэсэг голчлон гаднаа бие засах газартай хувийн орон сууцууд байх ба тухайн үед энэ хэсэг 80-100 см усан доор ордогийг дурдахгүй байхын аргагүй юм. Сэлэнгэ мөрний хальсан усыг түүний хөндийг бүхэлд нь эзлэн оршдог гаднаа бие засах газартай хувийн орон сууцнууд “баяжуулдаг” гэж хэлж болох юм.

Сэлэнгэ мөрөн рүү газрын тосны хаягдал цутгах явдал сүүлийн 20-30 жил үргэлжилж буй. Үүнийг зогсоож чадахгүй байгаа ньүертэй харьцуулшгүй юм. Сэлэнгэ мөрөн газрын тосоор бохирдох болсон нь 1990-ээд оноос эхлэлтэй.  Тухайн үед орон гэргүй хүмүүс энэхүү газрыг нээн малталт хийж, том оврын машинтай жолооч нарт худалддаг байжээ. Тухайн олборлолт хийдэг газар нь хуучин гүүрнээс 100-200 м доошоо ба Сэлэнгэ мөрний баруун талын захаас 20 метрт байсан юм байна. Одоо хирнээ эрүүгийн хэрэг үүсгэн, хэдэн этгээдүүдийг буруутган шалгаж байгаа гэж мэдээлдэг.Тухайн үед тэдгээр орон гэргүй хүмүүс бид нарын хийдэг уулзалт хурлаас илүү их буянтай зүйлийг Байгал нууранд хийж өгсөн гэж бодогддог. (200 тонн газрын тос яригдаж байгаа шүү дээ) “Байгал нуурыг аврагч, хамаг бүхнээ зориулсан” хэмээн эдгээр хүмүүст хөшөө босгох нь зүйтэй гэж бодож байна.

Энэхүү гай зовлонг үгүй хийж бидний ачааг хөнгөлөх ганц арга нь голын урсгалыг тохируулж чаддаг болох буюу далан барих, болж өгвөл УЦС барих явдал юм. Энэхүү санааг хөрш Монголчууд маань санал болгожээ. Бид уг ёсондоо баярламаар, гэтэл харин эсрэгээр  Сэлэнгэ мөрөн дээр УЦС бариулахгүй гэж цуглаан зохион байгуулж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Монгол улс 30-40 жил эрчим хүч гуйсаар, бид өгсөөр иржээ. Гэвч одоо тухайн улс хөгжин дэвжиж ялангуяа үйлдвэр, уул уурхайн салбарт ахиц гарсаар уран, алт, газрын тос болон байгалийн хийг олборлохын тулд эрчим хүчгүй бол цааш ч үгүй, нааш ч үгүй болжээ.

Өнгөрсөн долоо хоногт миний бие телевизэд ярилцлага өгөх үед Дэлхийн банк Монгол улсад энэхүү УЦС-ын барилга байгууламжид санхүүжилт өгөх эсэх талаар асуусан. Би “Өгч ч болно, үгүй ч байж магад, гэхдээ сонирхож буй банкууд олон байгаа байлгүй” гэж хариулсан. Яагаад гэвэл УЦС нь амархан ашиглагдаад дуусах алтны ордоос илүү ашигтай. Нэг талаас ус турбин руу орж, нөгөө талаас нь мөнгө түүх боломжтой юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)

  1. В озеро Байкал впадают 336 рек и ручьёв, Из них река Селенга составляет примерно 50% всех поступающих вод. в состав реки Селенга входят следующие реки : Орхон+Туул+Ерөө+Уда+Жида+Темник+ оронгой+ Чикой+ Хилок+Итанца. В предпологаемом раойне Шуренгейской ГЭС сток реки Селенга составляет около 15%. На Селенге расположен только один город Улан-Удэ (Россия), а также населённые пункты Бурятии населением более 2000 человек: посёлки городского типа Наушки и Селенгинск, сёла Ильинка, Кабанск, Кудара, Нижний Саянтуй, Селендума, Сотниково, Поселье, посёлок Новоселенгинск. В Монголии крупных населённых пунктов на берегах Селенги нет, кроме г. Сухэ-Батор. Поэтому Монголия имеет полное права строить ГЭС

    2 0 Хариу бичих
  2. ОРСУУД ӨӨРСДӨӨ МОНГОЛЫГ БАЯН БАЙЛГАХ ДУРГҮЙ ШДЭЭ

    0 0 Хариу бичих
    • Ганц Орос буюу орсууд биш ээ. Ерөөсөө л аль ч улс гүрэн өөрийн хөрш улсаа хөгжилгүйулмаар хүчирхэг бус байлгах бодлоготой байдаг нь маш эртнээс уламжлалтай жам юм шүү дээ. Энэ талаар 1763-1842 онд амь сэрүүн үедээ Францын алдарт зохиолч Стендаль "бүх улс гүрэн өөрийн хөршөө сул дорой, уналтын байдалд байлгах сонирхолтой байдаг" гэж бичиж байсан байдаг юм.

      0 0
  3. Вован, ты прав, братуха.

    1 0 Хариу бичих
  4. Зөв сэтгэдэг орос байна өөрийнх нутагт үерийн гамшиг нүүрлэж байгаа юм чинь усаа хайрлаад яахавдээ манайх хурдан станцаа барих хэрэгтэй ш дээ

    0 0 Хариу бичих
  5. Өчигдөр Нэт ээр хэсэж яваад үүнийг оллоо. Хэн нэгэнд нь энэ захиаг орчуулсан бололтой. Монгол хүн л юм бол уншаарай Монгол дахь цагаач хятадууд тeрийн эргэлт хийхэд ч бэлхэн Энэхvv захидлын хуулбарыг олж авсан хэн боловч та хувилаж аль болох олон хvнд (доод тал нь 10) хvргэхийг сэтгэлийн угаас хvсье! Энэ бол та эх орныхоо eмнe болон ирээдvй vр хvvхдvvдийнхээ eмнe бvтээж байгаа vнэхээрийн том гавъяа юм шvv! Танд итгэж байна(БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас…) Эрхэм хvндэт Зан Зэмин таны амар амгаланг айлтгаж, аугаа их Хятад ард улс байгуулагдсаны 49 жилын ойн баярын мэнд дэвшvvлье. Миний бие Гадаад Монгол дахь цагаач хятадуудыг тeлeeлж танд энэхvv захидлыг бичиж байна. Бид бол Манжийн болон гоминдан, БНХАУ-ын vед аугаа их Хятад эх орноос хууль бусаар салсан Гадаад Монголд ирж суурьшсан хятад хvмvvс бeгeeд бид хэзээд Хятад эх оронтойгоо сэтгэл нэг байдагийг та юу эс андах билээ. 1989 оноос Монгол оронд eрeнсeн ардчлсан хувьсгалын дараа Гадаад Монголын НАХЯ-ны хатуу хараа хяналтад байсан бид нар болон эхээ даган Монголын харъяат болсон хvvхдvvдийг сайн сайхан гэрэлт ирээдvй угтаж, улс тeр, эдийн засагт хvчээ сорих боломж олдон, Гадаад Монголын шинэ vндсэн хууль батлагдсанаар eнeeдeр хятадууд бид ч гэсэн монголчуудтай адилхан эрх эдэлж байгаа нь маш том хэрэг мeн бегеед эрхэм та ч гэсэн биедэнтэй сэтгэл зvрх нэг гэдэгт эргэлзэхгvй байна. Биднийг эх орондоо очих бvр Тeрийн Зeвлeлийн цагаач Хятадын хороо болон Аюулаас хамгаалахынхан дотно зeвлeгee eгч, санхvvгийн ихээхэн тус дэм eгч байгаагын ачаар бид eнeeдeр Гадаад Монголын vйлдвэр аж ахуйг хувьчлан авч, газар нутгийг хувьчлан авах асуудал дээр бvхий л хvчин чармайлтаа гарган ажиллаж байна. Энэ талаар дахин маш их санхvvгийн тусламж vзvvлбэл Гадаад Монгол дахь бидний нeлee улам бvр нэмэгдэх бeгeeд eнeeдeр талхныхаа тeлee тэмцэлдэж байгаа тэнэг монголчуудыг хууран мэхэлж, бага ашиг eгч, маш их ашиг, тэр тусмаа гадаад Монголыг Хятад оронтойгоо нэгтгэх их vйлсэд зэвсэг хэрэглэхгvйгээр тvvхэн зорилгоо хэрэгжvvлж ч чадна хэтээн бид бvхэн бодож байна. Гэхдээ эрхэм хvндэт тэргvvлэгч та тунгаан vзнэ vv? Гадаад Монгол eнeeдeр улс тeр, эдийн засаг болон бусад бvхий л салбартаа гvн гvнзгий хямралд оржээ Мунхаг монголчууд хоорондоо албан тушаалд сандал ширээний тeлee маш ширvvн тэмцэлдэж байна. Монголчуудын хороондын тэмцэл vvгээр зогсохгvй vргэлжлэх нь гарцаагvй байна. Зарим маш нууц мэдээллийг бид хайрт эх орныхоо Улаанбаатар дахь элчин сайдын яаманд eгч байгаа бeгeeд Намын Тeв хороо, эрхэм хvндэт тэргvvлэгч танд дамжуулдаг гэсэн. Гадаад Монголын Засгийн Газарт бидний талын хvмvvс муусайн Оросын нeлeeг Гадаад Монголоос зайллууж Хятадын нeлee Гадаад Монголд ноёрхож байгаа таатай мэдээг танд уламжилъя. Гадаад монголчууд Оросуудын дургvйг ихээр хvргэснээс Оросуудын дургvйцлийг хеерген бид ч гал дээр тос нэмж ажиллгаагаа эрчимжvvлж байна. МСДН-ын дарга асан Б.Батбаяр (Баабар) болон Гадаад харилцааны яаманд хэлтэсийн дарга хийж байгаад Энэтхэгт элчин зeвлехeeр явсан Д.Баярхvv зэрэг нeхeд Оросыг улайран эсэргvvцэж байгаа бeгeeд ийм хvмvvс Хятадын нeлeeг Гадаад Монголд улам бvр eргeжvvлэхэд маш их ач тусаа байна. Энэ 2 ноён Далай ламыг муулан эсэргvvцдэг бeгeeд Далай ламыг Гадаад Монголд айлчлуулахын эсрэг тэмцдэг, ийм улс тeрийн нeлeeтэй хvмvvсыг бид дэмжих хэрэгтэй юм. Eнeeдeр Монголын ТТГ нь оронцог тeдий болж, vйл ажиллагааны ямар ч зардал байхгvй, бид нарыг дарлаж, тагнаж байсан чекистvvд eнeeдeр цалингаасаа eeр орлогогvйгээс ядуу тарчиг амьдралтай болоод бид нар болон манай аугаа их Хятад эх орны талаар юу ч хийж чадахгvй болжээ. Vvнд тус байгууллагын даргаар 2 удаа ажиллаж байсан генерал Ж.Баатар нь биднийг тоохоо болиод харин хувийн eшee хорсолоо vvдэн дотоодын ард тvмэн, МАХН сэтгvvлчдээ тагнаад ард тvмнийхээ дундах зeрчлийг хурцатгасан нь бидэнд vнэхээрийн их аз завшаан мeнeeс мeн билээ. Гадаад Монголд маш цeeхeн тооны vндсэрхэг vзэлтэн байдаг бeгeeд тэд нартай Монголын ардчилсан холбооны тeлeeлeгч хэмээгч Д.Мeрeн гэдэг маш муу залуу нийлж манай аугаа их Хятад улсыг муулж, Монгол Оросын харилцаа муудаж, Хятадтай дотно болбол eвeр монгол шиг болно хэмээн Гадаад Монголчуудыг хууран мэхэлж, хэвлэл мэдээлэлд маш муу юм бичиж байна. Эд нарын vйл ажиллагааг бид нар бvх талаар зогсоох гэж оролдож байна Элчин сайдын яам ч бидэнд их зeвeлгee eгч байна. Болохгvй бол vндэсрхэг vзэлтэй хэдэн хvнийг цааш харуулсан ч яадаг юм. Eнeeдeр eлсeж байгаа тэнэг монголчуудад хэдэн шил архи, бага сага мeнгe eгeхeд хийх хvн захаас аваад олдоно шvv. Бид нарын тогтоосноор Гадаад Монголд Хятад эцэгтэй 30000 гаруй хvн байгаа бeгeeд тэдний vр ач нь энэ тооноос хол давсан байна. Эд бvгд Монголын харъяат болсон боловч цeeн тооны хvмvvсээс бусад нь Гадаад Монголчуудад дургvй, аугаа их Хятад эх орондоо хайртай байдаг. Бид бvхэн 21 зуун бол манай аугаа их эх орон Хятадын зуун болно гэж хамгийн баттай итгэдэг юм. Тиймээс цагаан хаант Орос болон Зeвлeлт засгийн дэмжлэгтэйгээр Гадаад монголчууд тусгаар тогмнолоо хууль бусаар олсныг даруй бусниулж хайрт Хятад эх оронтойгоо нэгтгэх цаг нэгэнт болжээ. Ойрын хэдэн жил бол энэхvv аугаа их vйлсийг биелvvлэх хамгийн тааламжтай цаг мeн. Vгvй бол vхэр Гадаад монголчууд удахгvй эдийн засгаа сэргээн хeгжvvлбэл бид нар энэхvv сайхан боломжоо алдах болно. Дархан Эрдэнэтийн замыг манай эх ороны 3000 цэргийн барилгачид байна. Дахин бас манай хятадын 10000 цэргийн барилгачид барих гэж байгаа таатай сайхан мэдээг сонслоо. Vvн дээрээ Монголын том том газрыг хувьчилж авах ажлыг яаралтай хийж, янз бvрийн жижиг оворын зэвсгийг элчин сайдын яам болон Монголын хил гаалийн албыг хахуульдан оруулах буюу Монголын БХЯ-ны зэвсэгийн хvмvvсийг хахуульдан зэвсэг авч болно. Гадаад монголчууд одоо ядуу, бараг eлбeрч vхэх гэж байгаа тул бид зэвсэг барихгvйгээр юу ч хийжболох сайхан цаг мeч хvрч иржээ. Ойрын хугацаанд Монголд байгаа цагаач хятадууд бид vргэлж уулзан, эх оронтойгоо нэгтгэх их vйлсийн тухай ярилцаж, vхэх сэхэхээ vзэхэд бэлхэн байна. Бид нарын зарим хvvхдvvд эх орондоо очиж маш сайн цэргийн эрдэм суран, тэд нар Монголын бvхий л талыг сайн мэддэг учираас хамгийн хэрэгцээтэй хvчин болох нь дамжиггvй. Эд нарыг бид маш нууц байдалд байлгаж, ирээдvйн тухай хvмvvжvvлж, Хятад эх орондоо улам бvр хайртай болгож байна. eнгeрсeн жил Хонгконгийг эх оронтойгоо нэгтгэсэлээ Дараа жил Макао нэгдэнэ Тайвань бол тэртээ тэргvй бидэнтэй нэгдэх талаар бодлого нэг байдаг. Одоо зeвхeн vзэл бодолын асуудал л байгаа байх. Харин Гадаад Монголчууд Дэлхийн 100 гаруй улстай дипломат харьцаатай гэдэг боловч бидний дээдэс vе vеийн хаад, Мао дарга болон eeрчлeн байгуулалтын эцэг Дэн eвeeгийн гэрээслэлээр бол биднээс салж тасарсан Гадаад Монголыг аугаа их Хятад оронтойгоо нэгтгэхэд ямар ч хvчин саад хийж чадахгvй. Гадаад Монголд байгаа цагаач хятадууд бид хайрт Хятад эх орныхоо vvрэг зааварын дагуу ямар ч ажиллагаа явуулахад бэлхэн. Бид бvхэн нэгдэж Гадаад Монголд Teрийн эргэлт гаргахад ч бэлхэн байна. Хайрт Хятад эx орныхоо нэгдлийн тeлee амь биеэ зориулахад хэзээд бэлхэн гэдгээ тангаргалж андгайлж байна. Эрхэм хvндэт Зан тэргvvлэгч та тvмэн насалж, удаан жаргахыг хvсэн ерeeе. Гадаад Монголд амьдарч байгаа цагаач хятадыг тeлeeлж, таны шудрга цэрэг, vнэнч туслагч Ван Хуамин via @цэцгэс нойрсох цаг

    0 1 Хариу бичих
    • ер нь бид сэрэмжтэй байхад илүүдэхгүй ялангуяа монгол хүүхнүүд хятад хүнээс хүүхэд гаргахгүй байх хэрэгтэй. хятадуудтай я.нхандаж биеэ үнэлж жирэмсэн болсон бол зүгээр эх орноо бодоод авхуулж бай

      0 0
    • Haren ch mongol hun bur sanaj medej seremjilj yvbal zohin .. umhii hytaduud hzeed ayul tarij medne shuu!!! Uglu bur hytad uls muhuuguig sanuulj bai gej Chinggis haanii helsniig bid ch bs sanaj yvah heregtei

      0 0
    • Өмхий оросууд дандаа хятад Монгол хооронд яс хаяж бх юм

      0 2
    • Улс орны хооронд яс хаяж муудалцуулах зорилготой хорон муу санаатай бичиг байна

      0 0
  6. Байгаль нуур манай хилийн дотор байгаад Амар мөрөн ч юмуу тийш нь цутгадаг байсан бол УЦС барихдаа Оросууд манайхаас асуух байсан болов уу. Үгүй л болов уу. Энэ бол цэвэр дээрэнгүй үзэл. нөлөөлж магадгүй гэсэн шалтагаар хөршөө дээрэлхэж болохгүй. Нарийндаа Байгаль нууртаа ч биш Оросоос эрчим хүчний хамааралтай байхаа больчих вий гээд л боож хаагаад байгаа юм.

    0 1 Хариу бичих
  7. Шүрэнгийн УЦС барих эсэх асуудал,шинжлэх ухааны үндэслэл,эрүүл ухаан гэхээсээ илүү улс төржсөн асуудал болоод хувирчихсан ш дээ,Буриадын хувьд......яагаав хэдэн жилийн өмнө монголд төмөр зам барих гэхэд Женко Халтмаев хятад танкаар монголчуудыг айлгаж байсан,харин оросын буриадад Женко Дерипаска Байгаль нуурын ширгэлтээр орос- буриадуудыг айлгаж байна

    2 0 Хариу бичих
  8. ene chin harin dajgui oros bn shu. Uhaantai oros bn

    0 0 Хариу бичих
  9. bidend hyamd unetei naidvartai usan tsahilgaan stants heregtei bna. ene usan tsahilgaan stantsiig odoogiin zasgiin gazar buren erhiinhee hugtsaandaa bariad duuschaasaa.

    3 0 Хариу бичих
  10. Монгол улс хөгжих нь бидэнд ашигтай юм, зэргэлдээх орон маань хүчтэй баян байх нь ядуу бөгөөд байнга гуйдаг хөршөөс хамаагүй илүү. Байгал нуураас ус авахгүй, УЦС барьсан ч ус нь Байгал нуурт өмнөхийн адил орж ирж байх л болно. УЦС-ын турбин нь усаар хооллодоггүй шүү дээ.

    6 0 Хариу бичих
  11. Орос болгон муу биш, харин муу оросууд нь бариулахгүй гээд байна л даа хахаха

    1 0 Хариу бичих
  12. Энэ иванууд одоо л зөв ярьж бнадаа

    2 0 Хариу бичих
    • Zov sanhuujiltiin Hyatadaas bish uu anhaar

      1 0
  13. Нөгөө Иванов нь Но л гээд байгаа

    2 0 Хариу бичих
  14. Явж явж нэг эрүүл сэтгэдэг орос гарч ирлээ ашгүй дээ.

    7 0 Хариу бичих
  15. манай талын сайн орос байна

    4 1 Хариу бичих