Хотын дарга С.Батболд Токио хотын захирагчтай уулзана

Ч.Хүрлээ


Улаанбаатар хотын захирагч С.Батболд Токио хотноо албанёсоор айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн Засаг дарга өчигдөр Токио хотын "Моригасаки" ус цэвэрлэх байгууламж, Хот тохижилт, хог хаягдлын менежментийн төв, Хүрээлэн буй орчны судалгааны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Хоногт 154 мянган тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай "Моригасаки" ус цэвэрлэх байгууламж нь хотын ахуйн болон үйлдвэрлэлээс гарсан бохир усыг химийн аргаар бус бичил биетнүүдийн тусламжтай цэвэрлэж байгальд нь нийлүүлдэг хамгийн том үйлдвэр аж. Тус байгууламж Токио хотын нийт бохир усны 25 хувийг цэвэрлэдэг байна.

Тэгвэл өнөөдөр тэрээр Токио хотын захирагч Ю.Койкэтэй уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахаар болжээ. Хотын даргын айлчлал энэ сарын 21-ныг хүртэл үргэлжилнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. яанаа бас МӨНГӨ гуйх гэж байгаа юм уу

    0 0 Хариу бичих