Ерөнхийлөгчийн засаглал бүхий босоо тогтолцоо хамгийн тохиромжтой гэв

Eagle.mn


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ, Засгийн газрын төвшинд ажлын хэсэг байгуулсан. Улмаар тухайн ажлын хэсгүүдийн саналыг үндэслэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өөрийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан юм байна. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав төслөө танилцуулахдаа “Миний боловсруулсан төсөл Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс байх тогтолцоог агуулсан. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нараа томилдог. Аймаг, дүүргийн Засаг дарга нар нь сум, хорооны Засаг даргаа, сумын Засаг дарга нь багийн Засаг даргаа томилж, чөлөөлдөг удирдлагын босоо тогтолцоотой байх юм. Намууд зөвхөн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглал нь улс төрийн намуудын нөлөөнөөс ангид байна. Босоо удирдлагын тогтолцоотой босноор удирдах ажилтнуудыг сонгохдоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилох боломжтой болдог. Мөн итгэл алдсан хүмүүсийг хурдан шуурхай солих боломжтой болно. Тэгэхгүй бол одоо нэг хүнд хариуцлага  тооцох гэхээр нам нь хамгаалаад суучихдаг шүү дээ. УИХ, Засгийн газрын төвшинд боловруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Яагаад гэхээр, “давхар дээл”-тэй байхыг Үндсэн хуулийн төвшинд баталгаажуулах гэж байна. Мөн Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайдад шилжүүлэхээр боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгч сонгосон. Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, төсвөө зөв зүйл зарцуулдаггүй, төсвийн мөнгийг шамшигдуулдаг, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцож чаддаггүй нь дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй байх гэж бодож байна. Харин парламентад суудалтай намууд, түүн дотор байдаг фракцууд төрийн бодлогыг үймүүлэн завхруулж ирсэн. Үүнийг төсөл боловсруулсан нөхдүүд олж хараагүй байна” гэв.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж намынхаа дотоод сонгуульд оролцохоо илэрхийлээд байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд дээрх хуулийн төслөө ард нийтээр хэлэлцүүлнэ гэдгээ хэллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Ardichlasan kommunist hundee ene hazgai helt

    0 0 Хариу бичих
  2. ЦЭДЭНБАЛЫН ҮЕИЙН ТОГТОЛЦООГ ЯГ ХУУЛААД ЯРЬЖ БАЙНА Ш ДЭЭ. УВСЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН САНАА БАЙНА. БҮХ ШАТАНД УВСЫНХАН ТОМИЛОГДОХ МӨРӨӨДЛӨӨ ЯРЬЖ БАЙНА. АРД ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХ МЭДЛИЙГ ХҮЧГҮЙ БОЛГОЖ ААЖМААР УСТГАХ САНАА ЦУХАЛЗАЖ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  3. ЦЭДЭНБАЛЫН ҮЕИЙН ТОГТОЛЦООГ ЯГ ХУУЛААД ЯРЬЖ БАЙНА Ш ДЭЭ. УВСЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН САНАА БАЙНА. БҮХ ШАТАНД УВСЫНХАН ТОМИЛОГДОХ МӨРӨӨДЛӨӨ ЯРЬЖ БАЙНА. АРД ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХ МЭДЛИЙГ ХҮЧГҮЙ БОЛГОЖ ААЖМААР УСТГАХ САНАА ЦУХАЛЗАЖ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  4. Ерөнхийлөгчийн засаглал дээр. Монголчуудад парламентийн засаглалыг авч явах чадамж байхгүй.

    0 0 Хариу бичих
  5. Ерөнхийлөгчийн засаглал Монгол улсад тохирно. Ер нь дэлхий нийтээрээ ерөнхийлөгчийн засаглал руу шилжих хандлагатай байна.

    0 0 Хариу бичих
  6. еронхийлогч мгл ямар хэрэгтэй юм бэ.ямарч эрх мэдэлгуй боон зардал тэр нь дор их- н дарга хавсраад хийхэд болохгуй юм байхгуй шуу дээ тэгвэл тосов овоо хэмнэн дээ.

    0 0 Хариу бичих
  7. МАНАЙХ ШИГ ХҮН АМЬ ЦӨӨН ХОЁР ХӨРШИЙН ДУНД ОРШДОГ УЛСАД МАШ ТОХИРОМЖТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА

    0 0 Хариу бичих
  8. Ерөнхийлөгчийн засаглалд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдах, тэргүүлэх үүрэг нь илүү тод болж, дэвшилд хурдацтай хүрдэг.

    0 0 Хариу бичих
  9. ерөнхийлөгчийн засаглал бүхий босоо тогтолцоог дэмжиж байна.

    0 0 Хариу бичих