Ч.Өнөрбаяр: Шүүхийн шийдвэрийг ил тод болгосон нь маш том ололт

С.Бүжин


Монголын медиа корпорациас “Ардын үг” аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд МҮЭСТО-нд  болж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр илтгэл танилцуулж байна. Тэрээр “Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс 15-ыг нь буцаасан. Ерөнхийдөө УИХ өөрт таалагдахгүй хуулиудаа буцаадаг. Тухайлбал, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцааж байх жишээтэй. Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг хийх нь нийгмийн захиалга юм гэж үзсэн. Энэ шинэтгэлийн үр дүнд шүүхийн шинэтгэлийн багц таван хууль болж батлагдсан. Монголын шүүх нээлттэй болж чадсан гэдгийг Германы судлаачид дүгнэсэн. Дүгнэлтэд Монголын шүүх өмнөхөөсөө бодвол үүд хаалгаа нээжээ гэж үзсэн байгаа. 2009 онд шүүхийн шинэтгэлийг эхлүүлж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийг давхардсан тоогоор 3 сая хүн үзэж байна. Намайг хуулийн сургуулийн оюутан байхад шүүхийн шийдвэртэй танилцаж өгүүлэл бичихийн тулд сургуулийн захирлаасаа өргөдөл авч, архив дээр очиж суудаг байсан. Өнөөдөр энэ байдал тэс өөр болсон. Шүүгчийн шийдвэр гэдэг бол хүний эрхийн баталгаа, шударга ёсны илэрхийлэл учраас үүнийг ил тод болгож өгснөөрөө маш чухал ач холбогдолтой. Шүүхийн цахим санд 275 мянган хэрэг орсон байна. Энэ шийдвэрийг байнга үздэг 14969 хүн байна. Өдөрт шүүх.мн сайт руу 10 мянган хүн хандалт хийж байгаа статистик тоо гарсан байна лээ. Энэ маш өндөр тоо шүү” гэлээ.

Мөн “2017 онд шүүх хуралдаанд 4467 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Асуудлуудаа шийдүүлэх гээд хуульчид очоод яах юм гээд лам, бөө руу очдог байсан бол хуульчид хандах нь зөв гэж итгэл үнэмшил иргэдэд төрүүлэх нь чухал. Үүнд иргэдийн төлөөлөгч гэдэг хүн чухал үүрэг гүйцэтгэж байгаа” гэсэн юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээс ярьж, улмаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ард түмний тархийг их угааж бна даа. Хайран хөрөнгө мөнгө. Ард түмэн элбэгдорж д маш муу гэсэн дүн тавьчихаад бгаа шүү дээ. Энэ өнөбаяр цаашдаа яаж амьдрах залуу юм бол оо

    0 0 Хариу бичих
  2. Ичих хэрэгтэй ш дээ та нар. Ийм эргүү юм хийж байхаар. Аргагүй захиалгат юм болохоор зурган дээрх хүмүүсийн царай нь ч харагдахгүй юм. хаха

    0 0 Хариу бичих
  3. Eagle TV Элбэгээгийн барьцаанаас гарч чадахгүй л байна уу? Та нар сэтгүүл зүйгээр улс төрчдөд долигонох байгууллага хийж байна. Ингэж болохгүй шүү дээ! Өөрсдийгөө ч сайхан алж байна. Хохъ нь дээ.

    1 0 Хариу бичих
  4. Uuchlaarai! Shuuhiin shinetgeliin ajliig dan gants erunhiilugchid naahaa bolioochee. Uch tuchnuun hun sanaachilj ertnees hiigdej bsan ajil. Tegeed ch yag utgaara bol helberiin tudii shinechlel bolson. Ta byhnii gavya gevees shinechlel neriin dor olon hun helmegduulj ajlaas n gargaj uursdiinhuu humuusiig tavisan. Olon ch oron too nemsen n bugd tanil talaa shuuh ruu shurguulsan. Ternii chin gai garch bn. Baahan medleg chadvargui shuugchdeer l duurlee shdee.

    0 0 Хариу бичих
  5. Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн Баттулгад аж үйлдвэрийн гавъяат Яринпилд гавъяат хуульч Энхбаатарт генраль цол Авлиг Ашиг сонирхолын хуулийг ноцтой зөрчсөн гэж Хууль сахиулах Цагдаагийн байгууллагаас халагдсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга байсан залууд төрийн одон Архи ууж машин жолоодон зам тээвэрийн осол гарган хүний амь нас хохироосон Лүндэндэндоржид гавьяат, хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн Лхагвасүрэнд гавьяат , яАвлигийн хууль зөрчсөн гэж цагдаагаас халагдсан хүнд хууль зүйн тэргүүний ажилтан цол олгосон Дорлигжавт гавьяат цол олгосон нь шударша юм уу Өнөобаяраа худал хуцахаа болиоч ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга хийж байгаа хар авгай та нар больж үз та нараас ял асуух цаг ойртож байгаа хулнайч луварчин Авлигчин төрийн шагналыг олосоноо зөв гэж ард түмнийг доромжилхоо зогсоо Авлигчин хар тамхичинд төрийн одон гавъяат цол олгох журам Элбэгдорж болон түүний ТГ гаргасаг бол түүнийгээ танилцуул үгүй бол эрх мэдлээ урвуулан ашигллаж Авлигчин хар тамхичинд гаюъяат, төрийн одон олгосон зарлиг чинь хууүьдкта нарыг дуудах болсон муу сайн Авлигчдийг хөхүүлэн дэмжигч нар

    0 0 Хариу бичих
  6. Zorigiin hergiig shvvhees omno shvvhiin shiidweriig il tod bolgoh ni yasan ym.

    0 0 Хариу бичих