АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд өнөөдөр дүн тавина

Eagle.mn


“Ардын үг” аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд өнөөдөр үргэлжилж байна. Өнгөрсөн арав хоногийн хугацаанд Монголын медиа корпораци дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг олон нийтэд хүргэсэн. Ийм мэдээлэлжүүлэлтийн аян бол зөвлөлдөх ардчиллын нэг гол хэлбэр нь байдаг. Мэдээлэлтэй иргэн хамгийн үнэн зөв, бодитой дүгнэлтийг хийж, оновчтой шийдвэр гаргадаг. Тиймээс бид “Ардын үг” зөвлөлдөх аяныхаа хугацаанд хэлэлцэх асуудлуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох эх сурвалж, салбарын судлаачид, мэргэжилтнүүдийн ярилцлага, баримт, тайлбартайгаар хүргэхийг зорьдог билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга, шүүхийн шинэчлэл, хуулийн засаглалын хүрээнд хийсэн ажлууд, авлигатай тэмцэх санаачилга, бодит ажлуудын талаар өнгөрсөн арав хоногийн турш дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн нь ийм учиртай.

Шударга ёсыг тогтоох чиглэлээр хийсэн дээрх ажлуудыг дахин багцалж сануулахад “Авлигын эсрэг  хуулийн засаглал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэрэг санаачилга гаргаж үндэсний хэмжээний аян болгон өрнүүлсэн, Монгол Улс цаазын ялгүй болсныг зарлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан, хар тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хийсэн зэрэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн онцлох ажлууд. Мөн шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээс ярьж, улмаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.

Энэ бүх мэдээллийг олон талын эх сурвалжтайгаар, дэлгэрэнгүй хүлээн авсан иргэд өнөөдөр МҮЭСТО-д болж иргэдийн Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцож, Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөөх ажлуудад нууц санал хураалтаар дүнгээ тавина. Мэдээлэлтэй иргэд хамгийн хүчирхэг байдаг. Тэгвэл “Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд төрийн тэргүүний хийсэн ажлууд, санаачилгууд, тэдгээрийн үр дүн, ач холбогдлын талаар цогц мэдээлэл авсан “Ардын эксперт”-үүд өнөөдрийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн хамгийн идэвхтэй оролцогч, хүчтэй шүүмжлэгчид байх болно. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд нийгмийн бүх давхаргыг төлөөлж чадахуйц гэдгээрээ мөн давуу талтай юм. Нэг ёсондоо Монголын ард түмний бичил парламент өнөөдөр чуулж төрийн тэргүүнийхээ шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудыг үнэлж цэгнэх гэж байна.  

Дашрамд дурдахад Монголын медиа корпорациас санаачлан өнгөрсөн жилээс эхлэн “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг зохион байгуулсан бөгөөд энэ оны эхнээс Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлуудыг салбар, чиглэлээр нь төрөлжүүлэн дүгнэж байгаа. Өнгөрсөн хугацаанд УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар болоод байгаа билээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 234 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Их хурал биш иргэд өөрсдөө орон нутгаа хөгжүүлнэ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Мөн ч шудрага байсан байхаа ичэдгүй новш

    0 0 Хариу бичих
  2. Ярисан зүйл их ч гэлээ ажил болоод сайхан зүйл хэрэгжээд гарсан нь хэд юм бэ? Жишээ нь зоригийн хэрэг илэрсэн гэж нэг хэсэг хүнийг хэлмэгдүүлсэн нь тэгээд шударга хууль уу? Авилгалгүй болгоно гээд л яриад л бна хүнд суртал дээд цэгтээ худалч хулгайч хэдэн улс төрийнхөө нөхөдтөй хуваараад идэчхээгүй юм бол тэднээрээ монгол улсийн өрийг төлүүлээч чадахгүй л биз бас л яригдахаас хэтрэхгүй л дэ

    0 0 Хариу бичих
  3. shudarga baiy l da mongolchuudaa gecheed yu giigvvlsiin boldoo burhan hiisen ajilin chine dvng tawig de heleh vg alga aygvi bol het doromjlood lai bno

    0 0 Хариу бичих
  4. .гацхан еагле тв элбэгийн жонхууг зуурч гаргах юмдаа энэхүнд ардийн үг хэлэх эрх байхгүй луйварчнгууд гацхан улсруу мөнгөө аваад зугтдаг тэр улсад мөгөтой хун хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  5. харвард ард түмнээ ядуу байлга гэж заадаг юм болуу ардчилал эхлээдл луйвар барууный комрануудыйн давхар луйвар америкийг дагсан улсууд ерн лболдогүй новшийн элбэгээ тэргүүтнүүд

    0 0 Хариу бичих
  6. ЯМАР УЧИРТАЙ ИНГЭЖ ХАЙРАН ЦАГ МӨНГӨ ҮРДЭГ ХОГ ВЭ ЭНЭ ЭЛБЭГДОРЖИНО

    0 0 Хариу бичих
  7. Yaj tenegteed Mongolchuudin huvid elbeg buruu setgeltei hulgaich luivarchin gadnii uyanii nohoi urvagchaaraa l baina Mongolchuudaa gadnii tarhi ugaagch zevseg bolson EAGLE TV-g bitgii uzeeree gej urialj baina

    0 0 Хариу бичих
  8. Хамгийн муу худал чалчигч . Юун дүн 8 жил хулхидууллаа. Өрнөөс өөр зүйлгүй Монгол болсон.

    0 0 Хариу бичих
  9. Ontsyn onts

    0 0 Хариу бичих
  10. 8 жилийн хугацаа өнгөрлөө ухаалаг төр гэдэг нь хаа байна, шударга нийгэм нь хаа байна , авилгагүй төр шүүх засаглал нь хаа байна. Ингэж шоудах нь хэнд хэрэгтэй юмбэ. Олон хууль батлуулснаар их юм ярьснаар бүх юм сайн сайхан болчихно гэж бодооюу.

    0 0 Хариу бичих
  11. Eagli yah gj hudlaa shou hiigeed bga uom.Tiim shudarga uom bol ZORIGiin hergiig sudlaach

    0 0 Хариу бичих