Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлэхээр Вашингтоныг зорилоо

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах гэж буйтай холбогдуулан Төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг ОУВС-гийн хаврын ээлжит уулзалтад оролцохоор өнөөдөр  АНУ-ын Вашингтон хотыг зорилоо. Ажлын хэсэг чуулга уулзалтын үеэр  ОУВС-гийн захирал Кристин Лагард,  Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС –гийн Ази Номхон Далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзах аж. Энэ үеэрээ Монголын нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулахын сацуу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ илэрхийлэхээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хүзүүгүй лалар

    0 0 Хариу бичих
  2. Өргөтгөсөн жанхуужилт

    0 0 Хариу бичих
  3. Гөлөг

    0 0 Хариу бичих