З.Нарантуяа: Гурван төрлийн татвар нэмэх хугацааг эргэж хармаар байна

С.Бүжин


УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Гурван төрлийн татварыг ирэх сарын 1-нээс нэмэхээр болсон. Тодруулбал, хадгаламжийн хүүгийн орлого, суудлын автомашин, импортын тамхины татварыг нэмж байна. Энэ нь аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдэд хугацаа өгөхгүйгээр нэмэх үндэс боллоо. Машинаа цаанаас ачуулаад гаалиас авахаар хүлээж байгаа хүн татвар нэмж төлөхөөр болчихоод байна. Үүнд бизнес эрхлэгчид гомдолтой байсан. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн. Гэтэл Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хууль хэрэгжээд удаагүй байна. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр малчдын тэтгэвэрт гардаг нас эргээд хэвэндээ орлоо. Тиймээс энэ өөрчлөлтүүдийг эргэж харах шаардлага байна” гэлээ.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Таван толгой дахь Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан ослын талаар байр сууриа илэрхийлээ. Тэрээр "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Өнгөрсөн долоо хоногт юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл саяхан батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэх мэдээлэл ирж байна. Энэ салбар юу болоод байна вэ гэдэг дээр АН-ын бүлэг анхаарлаа хандуулж байгаа. Батлан хамгаалахын салбарт Б.Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. МАН батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Энэ ч үүднээс Ерөнхий сайдад бүлгийн зүгээс батлан хамгаалахын салбарт хариуцлага, сахилга батын чиглэлийг өгч байгаа төдийгүй, хариуцлага тооцож ажиллахыг АН-ын бүлгээс шаардаж байгаагаа үүгээр илэрхийлье" гэлээ.

Дашрамд, Ардчилсан намын бүлэг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. худлаа битгий попдоо нэмэх л хэрэгтэй ш дээ хэдэн чэнж юу юм бэ зондоо хожиж байж ханахгуй юм аа

    0 0 Хариу бичих
  2. mash zuv yarila buh huniig said bolgodog tiim uls bna u ene bol erduu uls dampuu bolsoni shinj

    0 0 Хариу бичих
  3. Тиймээ энэ чойжилсүрэн бидний хармаа руу гараа хийж шулж дууслаа, 5 сарын 1 хэрэгжүүлнэ гэж байх шиг ард түмэнээ дээрэмдэж байна

    0 0 Хариу бичих
  4. Mahan tolgoit enhiig sahiulagchidiin tsalin hulsiig yaasan be? Ugsun uu?

    0 0 Хариу бичих
  5. Ман gej baliar ymnuudig songodog ni hamgin tom aldaa, ed bvgd songuuliar helj bsan amlalta zurchij bga, 1,hadgalamjin hvvges tawar awah 2, tetgewriin nas nemeh 3.hvn amiin orlogin alban tatwar nemeh 4, tsalintai eej Hvvhdin mungu geed bvgdig esergeer ni hiij bga hogiin ymnuuad ta nar idsen mungunduu bvgd hahaj vheesei.ard tvmen ymar hamjilagat albat uu nowshnuudaa

    1 0 Хариу бичих
  6. Бат-Эрдэнэ зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  7. Tsaling yariachee

    0 0 Хариу бичих