Иранд үер болж 41 хүн амиа алдлаа

Х.Батсайхан


Иранд үер болж, 41 хүн амиа алдан, 22 хүн сураггүй алга болжээ. Тус улсын “Асна” агентлаг энэ талаар мэдээллээ. Нас барагсдын тоог эхлээд 35 хүн гэж мэдээлж байсан ч хамгийн сүүлд ирүүлсэн мэдээгээр 41 болж нэмэгдсэн байна. "Сураггүй алга болсон хүүмүүсийг тооцвол хохирлын тоо цаашид нэмэгдэх магадлалтай" гэж уг мэдээлэлд дурджээ.

Ираны баруун хойд нутгаар сүүлийн хоёр хоног усархаг ширүүн бороо орсон нь үер болох шалтгаан болжээ. Тус бүс нутагт байдаг Урмия нууранд цутгадаг голууд үерлэж, далан хаалт сэтлэн ойролцоох газраа усанд автуулсан байна. Азаршахр, Ажабшир хот, Дорнод Азербайжан муж илүүтэй өртсөн байна. Мөн Өрнөд Азербайжан, Курдистан, Ардебиль, Зенжан мужийн зарим газар үерт нэрвэгджээ.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ