Т.Гариймаа: Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль иргэдийн эрх ашгийг хамгаалахад маш том түлхэц болсон

Ч.Хүрлээ


Ерөнхийлөгчийн ажлыг иргэдээр дүгнүүлэх "Ардын үг" зөвлөлдөх уулзалт “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвээр үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан тус сэдвийн хүрээнд иргэдэд бодит мэдээлэл өгч байгаа билээ. Тэгвэл удаа дээрх сэдвээр БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлрүүлэн зуучлагч Т.Гариймаатай ярилцлаа.

-Та хоёр нийгмийн үед ажилласан хүн. 2014 он хүртэл ажилласан. Хоёр нийгмийн шүүхийг товчхон харьцуулбал. Өөрөөр хэлбэл шүүхийн шинэтгэл, шүүгчийн хараат бус байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Шүүхийн шинэтгэл бол тухайн нийгэм, хөгжлөө дагаад өөрчлөгддөг нь цаг хугацааны эрхээр харагддаг. Миний хувьд 1975 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед гэсэн үг. Харин 1992 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн. Үүнтэй уялдаад шүүх цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Өмнө Дээд шүүх, Тусгай шүүх, Цэргийн шүүх, Төмөр замын шүүх гэж байсан юм. Харин нийгмээ дагаад Тусгай шүүх, Цэргийн шүүх, Төмөр замын шүүх нь өөрчлөгдөөд шүүх гэсэн нэг том айлд нэгдэж орсон байдаг. Шүүхийн шинэтгэлээс өмнө Шүүхийн тухай хууль гэж байсан. Түүний өмнө Шүүхийн зохион байгуулалтын тухай хууль гэж мөн байлаа. Энэ ганцхан хуулиар шүүхийн бүхий л үйл ажиллагаа зохицуулж байсан юм. Энэ бол нийгмээ дагаад л өөрчлөгдөж ирсэн зүйл. Шүүхийн шинэтгэлийн багц хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2008 оноос хэрэгжээд, багц хуулийг 2013 онд гарсан юм. Ганц хууль байсан бол багц хуулиар зургаа болж өөрчлөгдсөн. Хамгийн гол зүйл нь шүүх гэдэг байгууллага маань Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, хараат бус байх үүднээсээ Шүүхийн захиргааны байгууллага буюу шүүн таслах ажиллагаа хийхийн хажуугаар хүн томилох, захиргааны ажлаа хийдэг нүсэр аппаратыг өөрчилж, Шүүхийн ерөнхий зөвлөл гэх тусдаа байгууллагыг гаргасан байдаг. Тэгэхээр шүүх маань шинэтгэлийн хүрээнд зөвхөн шүүн таслах ажиллагааг л хэрэгжүүлдэг болсон.

-Зургаан багц хуулийн нэг нь таны ажиллаж байгаа чиглэл буюу Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Энэ хууль гарснаар ямар ач холбогдолтой, мөн ямар үр дүн авчирсан талаар ярихгүй юу?

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гарах үндэс, нөхцөл арай өөр гэж хэлж болно. Яагаад гэвэл 2010 оноос эхлээд ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл гэж Монгол Улсын шүүхэд хэрэгжсэн юм. Дээд шүүхтэй хамтарсан төсөл. Энэ төслийн ажлын хэсэгт би ажиллаж байсан. Энэ асуудлыг дээр дурдсан олон улсын байгууллагатай хамтран Монголын хөрсөнд суулгах талаар нэлээд ярилцсан. Ингэсний үр дүнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гарах нөхцөл бүрдсэн юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хувьд Японд 100 гаруй жилийн түүхтэй юм билээ. Манай улсын хувьд өмнө нь байгаагүй шинэ хууль. Тус хуулийн ач холбогдол, давуу тал маш их гэдгийг онцолъё.

-Дэлгэрүүлбэл...

-Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарсан энэ хууль бол ард иргэдэд, маргаанаа шийдвэрлүүлэх гэж байгаа талуудад маш ач холбогдолтой. Тэдний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах, өөрсдөө асуудлаа шийдвэрлүүлэхэд том түлхэц өгдөг.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ гомо мөнхөө гэж ямар баагий байдгийн энд тэндгүй нэрээ мандуулсан л хүн байхийммм

    0 0 Хариу бичих