УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш жагсана

З.Хүслэн


УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш 13.00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр болоод буй. Тэгвэл тэрээр энэхүү жагсаалаа "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-тэй хамтран зохион байгуулах юм байна.

С.Жавхлан гишүүний хувьд  Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд татвар нэмэхээр тусгасныг эсэргүүцэн, жагсаал хийхээ өчигдөр /2017.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Жагсаалын үеэр тэрээр татвар нэмэх нь зөв эсэхийг иргэдтэй хэлэлцэх бөгөөд хэрэв иргэд татвар нэмэхийг дэмжиж байвал "бууж өгнө" гэдгээ илэрхийлсэн билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Татвар нэмэх нь буруу үүнээс чинь болоод үнэ өсөж ядарсан ард иргэд амьдархад хэцүү боллоо Үнийн өсөлтийг хязгаарлаж байж татбараа нэм Монгол төгрөг чихэрийн цаас боллоо авдаг цалин аманд ч үгүй хамарт ч үгүй болож байна Тэтгэвэрийг хөгшөд хоосон хонож худагын ус зээлээр авч байна

    0 0 Хариу бичих
  2. нэмэх нь зов оо татварийг яг юунд зарцуулаж байгааг том татвар тологч нар хянаж байх нь чухал шуу

    0 0 Хариу бичих
  3. Эхлээд огт татвар төлдөггүй хүмүүсээс татвар авдаг болчихоод татвар нэмнэ энэ тэр гэж ярих хэрэгтэй ш дээ. Жавхланг дэмжиж байна.

    0 0 Хариу бичих