Ардчилсан намын “АМЬД”-ын жин хэд вэ?

С.Батзаяа


Ардчилсан намын шинэчлэлийн үйл явцыг хүнээр төлөөлүүлэн авч үзвэл бүтэн биеийн оношилгоо шинжилгээнд хамрагдаж биеийнхээ аль хэсэгт нь өвчин зовиур байгаагаа мэдэж авч байна гэсэн үг. Өвчилсөн хэсгийг нь эмчлэх бүр шинэчилж, бүхнийг тэгээс эхлэх аян ч гэж нэрлэж болно. Энэ аян нь дөрвөн жилийн хугацаатай. Хугацаандаа бүрэн эрүүлжиж чадвал ирэх онуудад засгийн эрх барих бооцоотой. Тиймээс ардчилсан хувьсгалын партизанууд хэмээн хэнээрхэж явдаг нөхдөө, өнгөрсөн хугацаанд төр түшилцэж байсан гишүүдээ дарга, цэрэг хийж явснаас үл хамааран шат шатны намынхаа бодлого тодорхойлох гишүүнд өрсөлдөж оруулахаар “журамласан”. Үүнийгээ шинэчлэл гэж нэрлээд байгаа. Точвхондоо, намынхаа бүх гишүүдээс асуусан сонгууль явуулсан нь Монголын улс төрийн намуудын хувьд цоо шинэ үзэгдэл байж чадсан уу гэвэл чадсан. Гэхдээ энэ шинэчлэл анх эхлүүлсэн, ярьж байсан шиг нь байж чадсан уу гэвэл тийм бас үгүй. Яг өнөөгийн байдалд Ардчилсан нам шинээр сонгогдсон дарга С.Эрдэнийгээ магтсан, муулсан хүмүүсийн нэгдэл болж хувирчээ. Энэ талцалд аль тал нь хүчтэй байхаас хамаарч шинэ даргынх нь ажиллах цар хүрээ, гишүүдээ зангидах ажил хамаарах болчихоод байгаа юм. 

Нэг ёсондоо Монголын улс төрийн түүхэнд 27 жилийн “настай” Ардчилсан нам түүхэн сонголтын өмнө ирээд байна. Яагаад гэхээр С.Эрдэнэ “Ардчилсан нам “амьд” нам боллоо” хэмээх мэдэгдлийг ам нээх бүртээ ярих болсон. Үнэхээр гишүүдийнхээ дуу хоолойг ялангуяа дугаар хорооны намын үүрийн дарга Сувдаа, долоон уулын цаана байгаа багийн үүрийн дарга Дорж нарын гишүүдийнхээ үзэл санааг намынхаа орой хэсэгтээ шингээсэн нам байж чадах уу гэх асуулт алхам тутамд гарч ирж байна. Ямартай ч С.Эрдэнэ дарга “Манай нам бүх шатандаа шинэчлэгдэж, элдэв фракц, улс төрийн бүлэглэлийн савраас бүрэн чөлөөлөгдсөн. Бид өнөөдөр бодлогын, шинэчлэлийн нам боллоо. Ардчилсан нам санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн” хэмээн зарласан. Үүнтэй зэрэгцүүлэн “амьд” намын АМЬДЫН ЖИН хэд вэ гэх асуулт гарч ирж байна. УИХ, орон нутгийн сонгуульд хуугаараа ялагдаж, парламентад арай чүү бүлэг байгуулах чадамжтай есхөн хүнтэй энэ намын МЭДЭГДЭЛ нийгэмд хэр их жин дарах бол. Нэг нам дангаараа засаглаж буй 65 кнопны өмнөөс есөн хүн сөрөх аргагүй ч зөвд зөөлөн, бурууд нүд хурц зарчмаар ажиллахын тулд өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний алба хашиж байсан хүмүүсээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг зөвлөхөөр ажиллуулахаар болсноо зарласан нь тооцоо судалгаатай зүйл ярих нь дээ гэх хүлээлт нийгэмд үүсгэсэн.  

С.Эрдэнэ бүлгийн дарга байхдаа хэлсэн үг /2016 оны аравдугаар сарын 1/ 
АН бол улс орны бодлого тодорхойлдог улс төрийн хүчин. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд хэт цөөнх болсон ч гэсэн бидний ард мэдлэг, чадвартай боловсон хүчин бүхий нам бий. Есхөн хүний хүрээнд биш АН-ын дотор байгаа хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй хүмүүсийн оролцоотойгоор нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлно л гэсэн үг. 
УИХ дахь АН-ын бүлгийн дэргэд Байнгын хороодыг хариуцсан орон тооны бус Зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар шийдсэн. Тодорхой тооны хязгаар заагаагүй. Нэг Байнгын хороонд ойролцоогоор 2-3 орон тооны бус зөвлөх ажиллах байх. Ойролцоогоор 24-26 хүний бүрэлдэхүүнтэй байна гэсэн үг. Орон тооны бус зөвлөхүүдээ ажиллах нөхцөлөөр хангана. Тухайн Байнгын хороог хариуцсан зөвлөхүүддээ хэлэлцэж буй төслүүдтэй нь холбоотой мэдээллийг байнга хүргүүлж, саналыг нь сонсоно. Шаардлагатай гэж үзвэл бүлгийн нээлттэй хурлыг сард нэг удаа зохион байгуулж, орон тооны бус зөвлөхүүдээ оролцуулж санал бодлыг нь сонсч байх юм.

Гэвч энэ мэдэгдлийнхээ эсрэг явж байгаа нь хүчгүй сөрөг хүчин байх урдач нөхцөл болчихоод байна. Тодруулбал, ердөө зургаан сарын өмнө Ардчилсан намын шинэ дарга С.Эрдэнэ УИХ дахь намын бүлгийн дарга байхдаа өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дайчилж цөөнхийн бүлэг улс орны тулгамдсан асуудлуудад тооцоо судалгаатай, зөв санал санаачилга дэвшүүлж ажиллана хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь асуудлыг есөн хүний хүрээнд биш УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулсан билээ. Энэ зөвлөлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж нарын гишүүн нь багтсан ч тэд С.Эрдэнийн удирдаж байгаа намын төв байгууллага болох Үндэсний бодлогын хороонд нэрээ дэвшүүлсэнгүй. Үүнээс шинэчлэл гэдэг бүх хүнээ сольсноор дуусах процесс уу эсвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо буюу намаас гарах гол шийдвэрийг гаргадаг 380 хүн туршлагатай, мэдлэг боловсролтой чамбай баг бүрдэж байж хүчтэй сөрөг хүчин байх нөхцөл бүрдэх үү гэх асуултад хариулах шаардлага үүсч байна.     

Шинэчлэл хийж буй нь зөв ч мөнгөний сонгууль явуулж болохгүй, бодлого, хөгжил, гарц шийдэл ярьдаг нам болъё гэх саналыг намын лидерүүд нь гаргаж байсан ч С.Эрдэнэ өөрийн дүрмээрээ тоглосон нь шууд бусаар намаа хоёр хуваахад хүргээд байна. Нам ялагдчихаад байхад дотоод сонгууль явуулж дахин бужигнууллаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүнийг явуулж болох байсан гэх гомдлын үгсийг намынх нь нөхөд түүн рүү чулуудах болсон. 

Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг “Сунгаагаар тодруулна. Ардчилсан нам гишүүдээсээ асуух зарчмаас ухрахгүй” хэмээн хатуу мэдэгдэж байсан ч тэр үнэнд гүйцэгдсэн бололтой. Одоо сунгаа явуулахгүйгээр нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүсээ олон нийтэд өөрсдийгөө зарла гэх болзол тавихаар бэлдсэн гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах шинэ журмыг Дүрмийн ажлын хэсгээс боловсруулж буй ч үүнд нь бүх гишүүдээсээ асууна гэх заалт байхгүй. Сонгуулийн хуульд ч энэ талаар хориотой заалт бий учир Ардчилсан нам шинэ гарц гаргалгаа олж чадаагүй байна. Тиймээс С.Эрдэнэ 21 аймагт ажиллаж, гишүүдийнхээ санал бодлыг сонсохоор замдаа гарчээ. Өөрөөр хэлбэл, саяхан болж өнгөрсөн намынхаа дотоод сонгуульд ялалт байгуулсан аймаг, сум, багийн үүрийн дарга нараа батламжилж яваа аж. Тэрээр эхний уулзалтаа Хэнтий аймгаас эхлүүлсэн бөгөөд ирэх пүрэв гариг буюу маргааш хүртэл зүүн гурван аймагт ажиллаад нийслэлд ирж УИХ-ын чуулганы хуралдаандаа суух юм байна. Түүний 21 аймгаар тойрч намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзах ажил тавдугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ гэх мэдээлэл байгаа юм. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намынхаа VIII их хурлаас тодруулахаар төлөвлөжээ. Гэхдээ С.Эрдэнэ “Монгол орноо тойрч намын гишүүдтэйгээ уулзаад ирлээ. Гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг явуул гэж байна” гээд нэг нэр оруулаад ирж магадгүй гэх хардлага фракцуудынх нь дунд байх. Учир нь, С.Эрдэнэ Ерөнхийлөгчид хэн нэгнийг нэр дэвшүүлнэ, дэмжих вэ гэсэн асуултад “Намынхаа гишүүдээсээ асууна” гэх бөөрөнхий хариултыг өгч байгаа аж. Нөгөөтэйгүүр энэ сарын 2-нд явуулсан намын дотоод сонгуулиар тэр өөрийн харьяалагддаг “Шонхор” фракцаасаа Үндэсний бодлогын хороонд хангалттай хэмжээнд оруулж чадсан бол түүний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр дэвшүүлсэн хүн Бодлогын хороо болон Их хурлын гишүүдээс гарах магадлал маш өндөр болох юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. АНд том хулгай хийсэн том ял эдэлсэн том балиус барьсан нь дарга болдог юм. АН гэж бузарын газарт ЗИКА л гарна. Хулгай дээрэм хийхээ ардчилал гэж ойлогдог дебилууд ш дээ энэ АНыхан. Ер нь ямар тэнэг нь Ардчилалыг АН гэж боддог байна.

    0 0 Хариу бичих
  2. МАНын үйл ажиллагаа бодлого чиглэл бол зөвхөн таалагдах, Ямар ч үнээр хамаагүй ялах , Дараа нь татварыг нэмж зардапаа олчихно, Бүгдийг мөнгөөр шийддэг, Ухаалаг биш , Дарангуйлагч ,Хар масс, гэж хэн бэ? Чиний шүд өвдөхөд чи л ёолдддог,Өөрсдийнхөө бодол ухааныг өөртөө зориулж өөрийнхөөрөө амдарцгаая Эхлээд бодоцгооё Дараа нь уралдацгаая,

    0 0 Хариу бичих
  3. МУУГААСАА САЙН НЬ ИХ БАЙДАГ БОЛОХООР ЮМЫГ БОДИТООР ОЙЛГОДОГ, САЙН ХҮЧ НЬ МЭДЭЭЖ ИЛҮҮ. МАН БОЛ МӨНГӨНИЙ ХҮЧЭЭР, ШУДАРГА БУСААР ГАДНЫХАНЫ ЗААВРААР ЯВДАГ БОЛОХООР ХОЛ ЯВАХГҮЙ. ЭНҮҮХЭНДЭЭ МӨНГӨӨР БҮХНИЙГ АВНА ЧАДНА ГЭЖ ХАРАЛГАН БОДОЛТОЙ ӨЯҮҮХЭН СЭТГЭЛГЭЭТЭЙ БНА

    1 0 Хариу бичих
  4. АН-г олонч удаа дэмжсэн. Байж байгаа царайг нь харлдаа. Энэ ерөнхийлөгчийнх нь байж байгаа энэ АН-н даргаар байгаа С.Эрдэнэ ч тууж явах шиг.одоо ч болъё доо. Баяртай АН-аа

    0 0 Хариу бичих
  5. АН-ыг эрх барьж байгаа намаас илүү шүүмжлэх юм. Сонин санагдаад байна. Монголчууд маань ядарсан нэгнийг дэмжин тэтгэдэг ард түмний үр хойч юмсан. АНамыг газрын хөрснөөс арччихвал сайхан болох мэт л аашилцгаах юм даа. АНгүй Монголын амь нь тасарна. Энэ бол харин баттай. Ямар ч хяналтгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсэгчид л АНыг арчих хүсэж байгаа нь тодорхой

    1 1 Хариу бичих
  6. http://Cash4Visits.com/ref.php?refId=346762 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  7. Олон улсын жишиг гэж тэтгэвэрийн насны тоог бүү нэм Олон улсын жишиг болхоор хөгжив үү Ядуурлын цаад ядууралтай орон байж олон улсын жишиг гэдгийг болиул өндөр настныг тэд өөрөөр хардаг Улсын нийслэлээ олон улсын жишгээр одоо харах болж нийслэлд аав ээж өөрөө төрж өссөн хүн хотын тохижилтонд анхаарч олон улсын жишиг гэж яваач

    1 0 Хариу бичих
  8. Амьдын жин гэдэг тодорхойлолт байж болноо. Жинтэй ч байсан. Одоо харин үхсэн жинг нь тодорхойлно гэж оролдоод байх шиг санагдаад байгаа юм даа

    1 0 Хариу бичих