АРДЫН ҮГ: Бартаа саадыг туулсан авлигын эсрэг тэмцэл

“Шударга байцгаая л даа” хэмээн уриалсаар сонгогдсон Ерөнхийлөгч маань хэр шударга байсан бэ? Тэр авлигатай хэр үр дүнтэй тэмцэв? Хэдийгээр төр засгийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцох эрх мэдэл, эрх зүйн боломжгүй ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрт оногдсон боломжуудынхаа хүрээнд нийгмийн ужиг өвчин болсон авлигыг анагаахаар ажиллажээ.

Ц.Элбэгдорж улстөрчийн хувьд авлигатай анхнаасаа л идэвхтэй тэмцэж ирсэн. Тэртээ 1990-ээд онд Тусгай хангамж, тусгүй амьдрал нийтлэлээр эхэлсэн энэ тэмцэл, Гаалийн Баатарын дуулиант баривчилгаагаар үргэлжилж Шилэн данс, Ашигт малтмалын зөвшөөрлөөр үргэлжилжээ.

Олны үл өгүүлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жил хйсэн ажлууд авлигыг хазаарлахад хэр хүч өгсөн талаар бодож үзье.

Мэдээлэлжсэн иргэд авлигачид дарлуулахгүй

Шилэн дансны тухай хуультай болсноор  татвар төлөгч өөрийн татварт төлсөн мөнгө юунд зарцуулагдаж байгааг харж, хянаж байх мэдээллийн тогтолцоо бүрдэж, төсвийн хөрөнгөөр худалдан авч ажил, эд зүйлс хэр шударга замаар орж буйг ард иргэд хянах боломжтой болсон билээ.

Ц.Элбэгдорж иргэдийг мэдээлэлжүүлэх, төрийн хөшигний цаана буй нийгмийн баялаг хэрхэн хувиарлагдаж буйг ил тод болгох чиглэлээр олон алхам хийж, чамгүй үр дүнд хүрсэн байна. Үүний хамгийн том үр дүн нь Шилэн дансны тухай хууль.  Шилэн дансны тухай хуультай болсноор  татвар төлөгч өөрийн татварт төлсөн мөнгө юунд зарцуулагдаж байгааг харж, хянаж байх мэдээллийн тогтолцоо бүрдэж, төсвийн хөрөнгөөр худалдан авч ажил, эд зүйлс хэр шударга замаар орж буйг ард иргэд хянах боломжтой болсон билээ. Төрийн хүнд суртлыг орчин үеийн шийдлээр хайлуулах энэ шийдэл жирийн иргэний авлигын эсрэг барих нэг том зэвсэг болов.

Шилэн дансны хуулийн дараа орох бас нэг том зохицуулалт бол “Нийтийн сонсголын тухай” хууль. Хууль тогтоох, ерөнхий хяналт, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээн болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн 6 төрлөөр нийтийн сонсгол зохион байгуулна.  Энэ хууль  гарснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцох өргөн боломж нээгдсэн. Хэрэв энэ хуулийн чадажийг бүрэн ашиглаж, иргэд оролцоогоо хангаж чадвал авлига цэцэглэх таатай хөрс болдог мэдээлэлгүй байдал үгүй болох бүрэн боломжтой.

Авлигатай тэмцэх хөтөлбөртэй болов

Хоёр ч УИХ дамжин дуншин яригдсан  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” 2016 оны арваннэгдүгээр сард л батлагдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг болох “авлига хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус ажиллагаатай тэмцэнэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй уг хөтөлбөр бүрэн эрхээ дуусгахаас хагас жил хүрэхгүй өмнө батлагдсан нь харамсалтай. Гэхдээ Авлигатай тэмцэх чиглэлээр Ерөнхийлөгчийн боловсруулсан олон ч хууль улстөрчдийн хэлхээ сүлбээнд бүдэрч, УИХ дээр батлагдаж чадаагүй юм.

Буцаагдсан хууль бүрийн цаана үзэл санаа бий

Төрийн хүнд суртал, авлигатай тэмцэх ажлыг өргөжүүлж ахиулах чиглэлээр Ерөнхийлөгчийн оруулсан цөөнгүй хууль УИХ дээр унажээ. Төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцохоос гадна аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явдал ихэссэнийг хазаарлах зорилготой “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай”, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Иргэний улс төрий эрхийг хэрэгжүүлэх тухай гэх мэт чухал ач холбодолтой, өөрчлөлтийн шинжтэй хуулиудад улстөрчид дэгээ тавьсаныг санах хэрэгтэй. Энэ хууль бүрийн цаана Монголын ард түмний хуруунд ассан авлигын сүлжээг тасалж, эрүүлжүүлэх үзэл санаа, судалгаа байгаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хумьж чадав

Монгол Улсын нутаг дэвсгэр олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2009 оны байдлаар 5189-т хүрч тусгай зөвшөөрөл олгогдсон газар нутаг нийт газар нутгийн 44 хувийг хамараад байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын хайгуулын лицензийн олголтыг 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж зогсоосон. Улмаар “Ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийг шинээр олгох шилжүүлэхийг хориглох тухай хууль”-ийн төслийг 2010, 2011, 2012 онд тус тус санаачлан УИХ-д өргөн барьж, УИХ батлуулж байв. Үүний үр дүнд Монгол Улсын газар нутгийн 44 хувь нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан бол 2012 оны арванхоёрдугаар сарын байдлаар энэ үзүүлэлт 13.6 хувь болон буурсан билээ.

Авлигын индекс юу өгүүлнэ вэ?

“Transparency International” олон улсын байгууллагаас жил бүр явуулдаг судалгаагаар Монгол Улс Авлигын индексээр 2009 онд 120 дугаар байранд жагсаж байсан бол 2012 онд 94 дүгээр байранд орж 26 орноор урагшилсан юм. Үүнд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, алхмууд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг цаад эх сурвалжийнх нь гаргасан тайлангаас бэлээхнээ харж болно. Тухайн жилдээ дэлхийд авлигын хэмжээ нь хамгийн хурдтай огцом буурсан орноор шалгарсан Монгол Улс гурван жилийн дараа 2015 онд 72 дугаар байрт шалгарсан. Авлигын цар хүрээг багагүй хумьж чадсан УИХ-ын сонгуулийн мөчлөгийн үеэр Монгол Улсын индекс ахин ухарч 87 дугаарт жагссан байна. Сонгуулийн өмнөх болон дараахь Шилэн данс хөтлөлтийг харьцуулаад харахад л яагаад Монгол Улс ийнхүү ухарсны хариу хялбархан олдоно. Улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүйн орчин дахь авлига, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаа шийтгэж байгаа эсэх зэрэг олон шүүлтүүрээр Монгол орон ямартай 120-оос 80 орчим руу огцом үсрэлт хийсэн.

Энэ амжилтаа бататгаж, нийгмээ энэ өвчинөөс сэргийлэх боломж монгол хүн бүрийн гарт бий. Ямартай ч сонгосон Ерөнхийлөгч нь эрх зүйн орчинг нь эрс сайжруулж, Үндэсний хөтөлбөртэй болгож өглөө. Хамгийн гол нь их гарын авлигачдыг үл тэвчих эрүүл үзэл нийгэмд хүчээ авч, асуудлыг эд мөнгөөр шийдэх бохир соёл нийгмээс мэдэгдэхүйцээр арчигдсаар байгаа нь монголчууд бидний хамтдаа амжуулж буй ажил, ялалт юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих
  2. Eagle тв чинь Элбэгдоржийн телевиз байхаа... Дандаа л энэ дуракийг худлаа магтаж , хошгируулж хүмүүсийн дургүй хүргэж байх юм. Ёстой жинхэнэ авлигын загалмайлсан эцэг дээ. Олон нүүртэй худалч, хулгайч хүн дээ

    0 1 Хариу бичих
  3. Элбэгдорж Авлигийн хууль зөрчин ял авсан улсуудад төрийн шагнал олгосноор Авлигтай яаж тэмцсэнийг хэлжээ үнэн юм байна Авлигийн хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагаас халагдсан Сүхбаатар аймгийн цагдаагийн дарга байсан залууг төрийн одонгоор шагнаад Улаанбаатар хотод татан авч ирээд Цагдаад нь оруулан Баянгол дүүргийн цагдаагийн хоер дугаар хэлтсийн даргаар томилуулж хурандаа цолоор шагнаж хууль зүйн сайдаараа хууль зүйн тэргүүний ажилтан болгожээ ингэж Авлигийн хууль зөрчсөн хүнийг хууль зүйн тэргүүний ажилтан цолоор шагнаж, төрийн одонгоор шагнасан Элбэгдорж Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн Яринпилд гавъяат хуульч цол олгож согтууруулах ундаа хэрэглэж зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон Лүндэндорж гэгчийг шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болгож шинжлэх ухааны гавьяат ажилтан болгож, гадаад улсаас хүн хулгайлж гадаадын шоронд сууж байсан хүнийг өрөө явж сулуулан авч ирж тагнуулын даргаар томилж хошууч генраль цол олгожээ энэ Авлигтай тэмцэж үү

    0 0 Хариу бичих
  4. Ee dorj muugiin muu ingej olnoor muugaa dyydyylana gej bodooguil yum baihdaa

    0 0 Хариу бичих
  5. Avilgal mongold hezeech ustahgui il dald gesen baidlaar tsag ueteigee zohitsood tsetsegleedl yavna.Ustgah arga baisan avilgaliin zagaailsan etsegiig ijil heregtei nam hamaarahgui toroos torson ter bumtanguudtai n tsaaziin yal onooj horongii n huraaj tomoohon kampanit ajil yavuulj baiz darna.Avilgachidiig hamgaalj bituuhendee tsaaziin yaliig halsan n hezee ch daragdahgui bat boh amiig tedend beleglesen Avilagchid yunaasch aij ichehee baisan bur ulaan tsaim il tod bolson toriin tusheed n hoorondoo alban tushaal tsalin hangamjaaraa avilga avch ogdog bur ih hurlaaraa batalgaajuulj bataldag bolson avilgaliin tsetseg tsetseglesen erin ue...ard iregdee tatvar. erh medleer dalailgaj daramtlaj yaduuruulj baigaad avilgalaa naimaaltsah toriin tusheed...ene mongoloos hezeed salahgui gem bish zan boljee hoorhiis...Kkk

    0 0 Хариу бичих
  6. Elbegdorj-MUU ER !!!

    0 0 Хариу бичих
  7. БОСЦГОО ДАРДУУД БООЛЧУУДЫН ЕРТӨНЦ БОСЦГОО. ИТГЭЛ ТӨГС БИДНИЙ ТЭМЦЭЛ ИРЭЭДҮЙН ЯЛАЛТАНД БЭЛХЭН БАЙНА. 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ОФФШОРЧИД МОНГОЛООС ЛУЙВАРДАН ГАРГАСАН БАЙНА ГЭНЭ ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ.

    0 0 Хариу бичих
  8. Elbeg luivarchin avilga gedgiig cecegluulsen zagalmailsan eceg ni eagle tv odoo bolidoo Mongolchuudaa EAGLE geed gadnii dotnii hulgaich nariin tarhi ugaah heregsel bolson tv-g uzehgui baihiig urialj baina

    0 0 Хариу бичих
  9. Бартаа саадыг туулж хөрөнгөжисөн луйварчдын өлгий улс гэдгийг дэлхий нэгэнт мэддэг болжээ

    0 0 Хариу бичих
  10. ichej amidraasai Ebaa 2 hon sar vldlee dee hoorhii

    0 0 Хариу бичих
  11. АН МАН МАХН-ын хулгайчидтай ганцаараа тэмцсэнийг ард түмэн мэднээ. Даанч мөнгө хүчтэй хойно тэд хулгай нь илрэхээрээ хэлмэгдэж байна хэмээн орилж, харлуулах гүтгэх ажиллагааг улам эрчимжүүлсэн дээ. Хар масс нь ч дагаад намирах аж. Ганц дайчин ганцаардахгүй ээ хө

    3 0 Хариу бичих
  12. Za odoo mash hudlaa yarij bizich ihelee ablagtai temchih gajar chine ablag abdag gajar yum baisan irgen bid hohirood mungutui tald ene huuli vilchilehgvi mungugvi irgen bid hohirood vldeg yum baillai mash muu hvmvvs ajildag yum baisan m.h.gajar porkorin gajar ablagtai temchih gajar neg baiguulag shalgah yosgvi geed shalgadagvi yum baisan . Mash muu gajar iim baiguulag mongold mine baigaad hergvi mash teneg hvnvvseer dvvrsen ablagiin zalgamaasan echige gedeg chine ene baiguulag dotor ene orood oilgson irgen bi

    0 5 Хариу бичих
  13. zailaaaaaaaaaaaaaa ichij vhmeer um hiihee boliochee hudlaa yrisan umnuud l bna amaaraa bol tsaad chini hurhan tsaashaa boltol yrinashdee gants ch hiisen bielsen vr dvntei ajilsan um alga eniig hiisen bolood amia horlood vheed zailtsagaagaaraa elbeg hvzvvgvi nowshtoigoo

    2 2 Хариу бичих
  14. Дээр дурьдсан зүйлүүд зүгээр л хий хоосон зүйл байсан гэдэг нь тодорхой шүү дээ. -Баярцогт ямар шийтгэл хүлээсэн юм бэ? -Оффошорыг наадах чинь эхэлж хөндсөн юм уу? - Ардын амьдрал доройтсонд ямар хариулт байнаа? - МУС-ны Өглөө кино үзүүлээчээ. - Монгол улс сэхэх байсан хайран 8 жил ямар их доройтуулваа - Хурдан зайлбал таарна. - Ийм байж юугаа тэгсэн ингэсэн гээд байгаа юм бэ үхэр монгол.

    3 0 Хариу бичих
  15. Гадаад улсаас хүн хулгайлж ирсэн хэрэгт гадаад улсын шоронд нэг жил суусан хүнийг сулуулж авч ирээд хошууч генраль цолоор шагнаж ТЕГ дарга болносоны ард юу нуугдаж байгаа вэ ????????? Хулгайлагдаж ирсэн хүн нь Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдон шаогагдаж байгаад бурхан болсон Хулгайлж ирсэн хүн гь Генраль болсон????????? Учрыг Элбэгдорж хэлнэ!!!!!!!!!!

    1 0 Хариу бичих
  16. Авлигтай яаж тэмцсэнийг хоёр гурван жишээ хэлье!!!!!!!! Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн казино Баттулгад аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн Яринпилд гавьяат хуульч, Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн Энхбаатарт генраль цол, Авлиг, Ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн гэж хууль сахиулах Цагдаагийн байгууллагаас халагдсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга байсан залууд Төрийн одон олгосон гээд бичээд байвал дуусахгүй урт цуваа болох нь Авлигтай тэмцэнэ гээд Авлигийг хөхүүлэн дэмжсэн нь харагдах юм

    5 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ