“Ардын үг” зөвлөлдөх аян шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд дүн тавина

Төрийн тэргүүнийхээ ажлыг түмэн олноороо хэлэлцүүлэн үнэлэх “Ардын үг” зөвлөлдөх аяны эхний хэлэлцүүлэг гадаад харилцаа, тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудынх нь хүрээнд өрнөсөн бол хоёр дахь хэлэлцүүлгээр монгол хэл, бичиг, өв соёл, түүх, монгол судлалыг дэмжин хөгжүүлэх, монгол дархлааг хадгалан хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудад нь дүн тавьсан.

“Ардын үг” аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гурав дахь “гэрийн даалгавар”-т иргэд дүн тавих юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын ажлын тайланг хэлэлцэж, дүн тавих, тулгамдсан асуудлаар тодорхой шийдвэр гаргах зэрэгтээ нас, хүйс, мэргэжил, боловсрол, ажил эрхлэлтийн хувьд нийгмийн бүх давхаргыг төлөөлж чадах иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, тэднийг мэдээллээр хангасны үндсэн дээр үнэлгээ хийлгэдэг нь зөвлөлдөх ардчиллын онцлог юм. Эдүгээ дэлхийн олон улс оронд жишиг болон хэрэглэгдэж байгаа зөвлөлдөх ардчиллын энэхүү арга, хэлбэрийг Монголын медиа корпораци Монголд нутагшуулан, өнгөрсөн жил “Ардын үг” зөвлөлдөх аяныг дөрвөн удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилд хийсэн ажлыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэлэлцэн дүгнэх, улмаар дараагийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн зүгээс гаргасан оновчтой саналуудыг тусгах зорилгоор “Ардын үг” зөвлөлдөх аянаа эхлүүлээд байгаа юм. Энэ удаагийн зөвлөлдөх аян цаашид томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнуудын ажлыг олон нийтээр хэлэлцүүлэн дүгнэх жишиг тогтоож байгаагаараа онцлог. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй байдгаас шалтгаалан сэдэвчилсэн хэлбэрээр хэд хэдэн цуврал хэлэлцүүлгүүдээс бүрдэж байгаагаараа өвөрмөц болж байгаа билээ. Төрийн тэргүүнийхээ ажлыг түмэн олноороо хэлэлцүүлэн үнэлэх “Ардын үг” зөвлөлдөх аяны эхний хэлэлцүүлэг гадаад харилцаа, тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудынх нь хүрээнд өрнөсөн бол хоёр дахь хэлэлцүүлгээр монгол хэл, бичиг, өв соёл, түүх, монгол судлалыг дэмжин хөгжүүлэх, монгол дархлааг хадгалан хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудад нь дүн тавьсан. Тэгвэл энэ удаа шударга ёсыг тогтоох чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлуудыг тоймлон дүгнэх болно.

Багц хууль, цогц шинэчлэл

Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн бүрт хожим нь дурсах хийж бүтээсэн, санаачилсан зүйл олон байдаг. Тэгвэл удахгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж дараагийн хүндээ ажлаа өгөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан, хийж хэрэгжүүлсэн ажил гэж Монголын түүхэнд юу үлдэх вэ. АСЕМ-ыг зохион байгуулсан, шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлсэн, гурван улсын Төрийн тэргүүний уулзалтыг эхлүүлсэн гээд хүмүүс олон зүйлийг дурдах байх. Харин энэ удаад Монголын медиа корпорациас зохион байгуулдаг “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян түүний санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг нь онцолж байгаа юм. 

Энэ хүрээнд шүүгч нарын чадвар хэрхэн дээшилсэн, тэдний нийгмийн баталгаа яаж сайжирсныг хүргэе. Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч 2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ онцлон дурдаж байв. Төрийн тэргүүн энэхүү үзэл санаагаа гол чиг шугамаа болгон өнгөрсөн найман жилд хоёр бүрэн эрхийн хугацаандаа холбогдох хуулийн төслүүдийг санаачлан өргөн барьж, парламентаар батлуулах, авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, авлигийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, шүүхийг хараат бус, бие даасан, нээлттэй, иргэдийн оролцоо бүхий оновчтой бүтэц, тогтолцоотой болгох талаар идэвх санаачилгатай ажиллажээ.

Тухайлбал, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, Шилэн дансны тухай болон шүүхийн багц хуулиудыг санаачлан боловсруулж батлуулсан зэргийг дурдаж болно. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт 36 хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэжээ. 

Ялангуяа шүүхийн шинэчлэлийг онцлон дурдаж болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн тухай найман хуулийг багцаар нь шинэчлэн баталсан. Энэхүү шинэчлэлийн үр дүнд шүүхийн эрх зүй цогцоороо сайжирсан, шүүхийн бие даасан байдал баталгаажин, нээлттэй болсон, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчид хараат бусаар ажиллах нөхцөл бүрдсэн, шүүхийн байгууллага эдийн засаг, хүний нөөц, аюулгүй байдлын хувьд баталгаажин чадавхижсан, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нэвтэрч, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн зэрэг 10 эерэг үр дүн гарчээ. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байгуулсан нь эрс шинэ бөгөөд зоримог алхам байв. 
Шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох, авлигатай тэмцэх, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан хийсэн эдгээр ажлууд амьдралд шууд хэрэгжиж, бодит үр дүнгээ өгсөн гэдгийг хараат бус, хөндлөнгийн байгууллагуудын судалгаанаас харж болно. Анх 2010 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүхийн шинэтгэлийн асуудлаар үндэсний томоохон чуулган зохион байгуулсан нь Монголд шүүхийн шинэтгэл хийх нь үнэхээр амин чухал болохыг харуулсан билээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийг ил тод болгох, нийгмийн хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр зөвхөн шүүгчид биш шүүн таслах ажиллагаанд оролцдог прокурор, өмгөөлөгчид, хууль хяналтын байгууллагад ч шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэрэг. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх чуулганд оролцогчдын үнэтэй санал бод¬лыг тусган Шүүхийн багц хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан юм. Энэхүү багц хууль Монгол Улсын шүүх засаглалын тогтолцоонд цогц шинэчлэл хийж чадсан билээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих
  2. Ta shuud xuuli xyanaltiin baiguulgiin shinechlel gej ix buruu ym xiilee ar tald n avilgiin aimshigtai suljee vvsgesen bulegleliig bii bolgoj ard tumenruu buudsan xvn.ta mongoo tolood asuudlaa shiidvvlchixex bx.mongogvi ard tumen chin buuduulj bna da.uuniig ta bodoj vzsen uu.esvel uuniig ta zorigtoi xiij vv.mongotei bol xuuli guuli mongogvi bol xuuliinxan chin aluurchin boljee

    0 0 Хариу бичих
  3. УРВАГЧ ГЭЖ ХЭН БЭ ? "Улс, Үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс, Үндэстэн,Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, харийн дайсанд урвасан, дагаар орсон, туслалцаа үзүүлэн дэмжсэн зэрэг Улс, Үндэстний эрх ашигт харшилсан алив үйлдлийг өдүүлсэн , үйлдсэн , түүний тулд зүтгэсэн хэн боловч Улс, Үндэстний хувьд УРВАГЧ этгээдэд тооцогдон ял хэлэлцэгддэг бөгөөд энэ ёс дэлхийн бүх Улс, Үндэстэнд адилхан мөрдөгддөг жамтай ...". А. Гэрэл ЭХ ОРОН ЭЛГЭН САДНААСАА УРВАСАН ерөнхийлөгчид ямар юмных нь дүн тавина гээд тархи угаагаад байна аа ???!!!

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ