Өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 8-ны өдөр Налайх дүүрэгт “Mongolian Pajero Club”-ээс бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээнийг зохион байгуулсан билээ. Уг уралдааны үеэр “Nissan Tiida” автомашин жолоодсон согтуу жолооч авто осол гаргаж, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрсан байна.
Тэгвэл осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч, яаралтай тусламж үзүүлжээ. Улмаар бага насны хүүхдийг амь насыг аварч чаджээ.