Гэрэл зургаас дүрс бичлэг рүү хийсэн үсрэлт

Х.Батсайхан


Дэлхийн хамгийн анхны гэрэл зураг

Гэрэл зургийн үүслийг хүн бүр тийм ч сайн мэддэггүй. Эдүгээ хүний амьдралын зайлшгүй хэрэгцээтэй шинжлэх ухаан болтлоо хөгжсөн энэ салбарын үүслийг XVIII зуунд амьдарч байсан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепсээс эхэлсэн гэж үздэг. Гэхдээ түүнээс өмнө Хятадын эрдэмтэн Мо Ди болон алдарт сэтгэгч Аристотэль нар “pinhole camera - камера обскура” хэмээх нэгэн багаж бүтээсэнээс үүсэлтэй гэж ярих нь ч байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Дээрх бүтээл нь дуранг оролцуулан бяцхан нүхээр орох дүрс болон гэрийн тусламжтай зураг дүрс хуулбарлан зурах зориулалттай байсан гэдэг. Мөн жүжиг ший үзүүлэх зэргээр ашиглаж байж ээ. Дээрх бүтээлийг ашиглан Францын эрдэмтэн Жозеф Нисефор Ньепс хүн төрлөхтний анхны гэрэг зургийг авч цаасан дээр буулгасныг та бүхэн харж байна. Асфальтаар нимгэн бүрсэн металл хавтан дээр уг дүрс буужээ. Найман цагийн турш ажиллаж байж буулгасан энэ зургаа Ж.Ньепс “гелиограф” буюу “нарны зураг” хэмээн нэрийдсэн юм. 

Гэрэл зургийн үүслийг хүн бүр тийм ч сайн мэддэггүй. Эдүгээ хүний амьдралын зайлшгүй хэрэгцээтэй шинжлэх ухаан болтлоо хөгжсөн энэ салбарын үүслийг XVIII зуунд амьдарч байсан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепсээс эхэлсэн гэж үздэг. 

Түүхэнд анхных гэж тооцогдсон уг зургийг авсныхаа дараа жил Н.Ньепс өөрийнх нь аппарат хийгээд арга барилыг ихэд сонирхсон Луи Жак Манде Дагер гэгчтэй танилцаж улмаар 1829 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү Ж.Дагер нь гэрэл зургийн урлагийг хөгжүүлэхэд томоохон дэвшил авчирсан гавьяатай нэгэн билээ. Тэрээр асфальт, метал хавтан хэрэглэхээс татгалзаж, иод, мөнгөний уусмалаар бүрсэн хавтан ашиглах санал дэвшүүлсэн боловч Ж.Ньепс татгалзжээ. Улмаар дэлхийн хамгийн анхны гэрэл зургийг авсан Ж.Ньепс 1833 онд хорвоог орхисон юм. Харин Ж.Дагер Талбот гэгчтэй цааш ажилласаар “Дагеротип - daguerreotype” буюу тусгай түрхлэгт хавтан дээр гэрлийн хүчээр зөв дүрс буюу позитив гаргадаг одоогийн слайд зурагны анхны хэлбэрийг боловсруулжээ.

Э.Майбрижийн дэлхийг өөрчилсөн шинэ санаа, зураг

Дэлхий дээр гэрэл зураг үүссэн цагаас хойш олон алдартай гэрэл зурагчид төрж, тэдний мөнхөлсөн агшнууд нийгэмд өөрийн гэсэн сайн, саар өөрчлөлтүүдийг авчирсан, авчирсаар ч байгаа билээ. Гэхдээ дээр харуулсан морины 16 ширхэг зураг магадгүй хамгийн аугаа өөрчлөлтийг авчирсан нь мөн байх. Гэвч зураг ярихаасаа өмнө зургийг авсан, энгийн хэрнээ агуу тэр санааг сэтгэж олсон хүний тухай товч ярих нь зүйтэй болов уу. Англид төрж, АНУ-д амжилтад хүрээд төрсөн нутагтаа ирэн тэнгэрийн оронд заларсан энэ эрхэм хүнийг Эдвэрд Майбриж гэдэг. 

XIX зууны үеийн Английн шилдэг гэрэл зурагчин, дэлхийн гэрэл зургийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж аливаа зургийн шилжилт хөдөлгөөнийг буулгах хосгүй технологийг нээсэн тэрээр 1830 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Английн Суррей гүнлэгийн нутаг, Темза мөрний эрэгт орших Кингстон хотод Жон, Сюзана Маггеррижийн дөрөв дэх хүү болон төржээ. Эцэг нь улаан буудай, нүүрсний наймаа эрхэлдэг бизнесмэн хүн байсан бөгөөд Хайстритийн 30 дугаар гудамж руу харсан байшингийнхаа нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж, дээд давхарт нь амьдардаг байв. Тэднийх олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл байсан ч эцэг нь 1843 онд нас барсны дараа тал, тал тийшээ тарж бутарчээ. Ах нь Австрали руу цагаачилж, нэг дүү нь аавынхаа хөгшин настай хамаатныд амьдрах болсон аж. Эдвэрд ч ахыгаа дуурайж 20 настайдаа АНУ-д цагаачилсан юм. 

Залуу эр ажлынхаа гарааг шууд зурагчнаас эхэлсэнгүй. Хэвлэлийн компанид зохиолчдын төлөөлөгчөөр ажиллаж, ном худалдах зэргээр амьжиргаагаа залгуулж байв. Ингэж явахдаа Нью Йорк, Шинэ Орлеан, Лос Анжелес зэрэг хотуудаар хэрэн бэдэрсэн юм. Тэрээр 1860 он гэхэд амжилт, орлого сайтай номын худалдаачин болж амжжээ. 

Яг энэ үед түүний амьдралд эргэлт авчирсан чухал үйл явдал болжээ. Эдвард сүйх тэрэгний осолд өртөж толгойгоо хаданд хүчтэй цохисны улмаас маш хүнд гэмтэл авч амтлах, бодож сэтгэх, харааны гээд хэд хэдэн чадвараа алдсан юм. Энэ хүнд үед түүнийг эмчилсэн Калифорниа Беркелигийн их сургуулийн мэдрэлийн эмч, доктор Артур Шимамура мэргэжлээ солихыг зөвлөсөн байдаг. Ингээд тэрээр гэрэл зурагт анхаарлаа хандуулах болж, 1866 он гэхэд мэргэжлийн гэрэл зурагчин болж чаджээ. Тэрээр АНУ-ын баруун мужуудын аж байдал амьдралын талаар маш баялаг цуглуулгуудыг хүн төрөлхтөнд үлдээсэн билээ. Түүгээр ч зогсохгүй, 24 камерыг электрон цаг тохируулагч бүхий хугацааны маш өндөр нарийвчлалтайгаар дараалсан зураг авах аргыг боловсруулан зохиогчийн тусгай эрх авсан байдаг. Чухам энэ бүтээл, шинэ санаа нь түүнийг түүхэнд мөнхөлсөн юм. 

Калифорни мужийн амбан захирагч асан, бизнесмэн Лилэнд Стэнфорд 1872 онд морь давхихдаа дөрвөн мөч нь газраас нэг зэрэг хөндийрдөг эсэхийг олж мэдэхийг Э.Майбрижээс хүсчээ. Энэ бол тухайн үед “Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг шиг маш их моодонд орсон сэдэв байсан аж. Эдвэрд саналыг хүлээж авав. Гэхдээ эхлээд шинжлэх ухаанчаар хандсангүй. Тэрээр 12 камерыг өөрийн зохиогчийн эрхийг нь эзэмшдэг аргаараа тоноглож, морины давхилтын зургийг авчээ. Түүний эхний ажил ямарч байсан морины давхилтын зургийн буулгаж, Л.Стэнфорд ч мөрийгөө авсан юм. Харин Э.Майбриж энэ ажлаас сэдэл авч, хөдөлгөөнийг илүү нарийвчлан буулгахаар махарч эхэлсэн байдаг юм.

Зургаан жилийн уйгагүй оролдлогын эцэст Э.Майбриж 1878 онд Palo Alto морин тойруулгад уралдааны замын дагуу 50 камер зэрэгцүүлэн өрж байгаад давхилтын бүх үеийг буулгаж чаджээ. Тэрээр хүн төрөлхтөнд ямар гэнэтийн бэлэг барьсныг та одоо таамаглаж байгаа байх. Энэ бол хөдөлгөөнт дүрс буюу киноны эхлэлийг тавьсан явдал билээ. 

Л.Стэнфордын ч хүсэл биелэв.Учир нь морины хөл давхилтынхаа үед дөрвүүлээ газраас нэгэн зэрэг хөндийрдөг нь тодорхой болсноор (зураач урчууд давхиж буй морийг дүрслэхдээ үргэлж нэг хөл нь газартай хүрэлцсэн байдлаар дүрсэлдэг байжээ) урьд өмнөх зураачдын давхиж буй морийг дүрсэлсэн ихэнх зураг алдаатай болохыг олж мэдсэн байна.

Дашрамд дурдахад, Эдвард Майбриж амьдралынхаа турш нэрээ хэдэн удаа сольсон байдаг. Хүүхэд ахуйдаа эцгийнхээ Маггерриж овогтой байсан бол АНУ-д очсоныхоо дараа 1855 оноос Майгриж гэдэг овогтой болж, 1867 оноос бидний мэдэх Майбриж овгийг авсан байдаг. Тэрээр мөн өөрийнхөө гэрэл зургуудаа олон нийтэд дэлгэхдээ Гелиос гэдэг нууц нэр ашигладаг байжээ. Тэрээр энэ нэрийг ганц хүү Флорадо, Гелиос Майбриждээ өгсөн байдаг. Мөн тэрээр нэрээ Эдвэрд (Eadweard) гэж бичдэг нь Эдвард хэмээх түгээмэл нэрний жинхэнэ англи хувилбар аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)