ФОТО: Аяллынхаа зургийг инстаграмдаа хийгээд 9.000 доллар авдаг хос

С.Цолмон


Жэк Моррис, Лорен Буллен нар өнгөрсөн жил Фижид танилцжээ. Тэр цагаас хойш хосууд ихэнх хүмүүсийн хүсдэг "Мөрөөдлийн амьдрал"-аар амьдарч байна. Тэд дэлхийгээр тойрон аялдаг төдийгүй түүнийхээ төлөө их хэмжээний цалин авдаг аж.

Жэк, Лорен нар Инстаграм дээрх нийт 3.2 сая дагагчийнхаа тусламжтайгаар "амьдралаа залгуулдаг". Тэдэнд маш олон дагагчтай аяллын компани, брэндүүд мөнгө төлж, хамгийн үзэсгэлэнтэй газруудаар аялуулдаг байна. Тэд нэг зураг оруулахдаа хамгийн багадаа 3,000 доллар (цаашаа 9,000 хүртэл) цалин авдаг гэнэ.

Үнэхээр тэдэн шиг амьдралаар амьдрахыг хүсэгчид олон. Тиймээс Жэк "DoYouTravel" вебсайтдаа өөрсдийн амжилтын нууцыг хуваалцжээ. Тэдний зураг олон "зүрх" цуглуулдгийн нэг нууц нь эффект аж. Тэд зургаа зөвхөн Macbook Pro-гийн "Lightroom" программаар л янзалдаг гэнэ. 

Харин зургаа ихэвчлэн нар мандсанаас нэг цагийн дараа авдаг. Учир нь, энэ үед тэдэнд саад болох хүмүүс, дуу чимээ, хөл хөдөлгөөн бага. Тэд зургаа өөрсдөө авдаг. Харин хамтдаа зураг авахуулахдаа хөл тавиур, timer ашигладаг байна.

Тэд DoYouTravel сайтдаа "Өдөр бүр хүссэн зүйлээ хийж чаддаг байна гэдэг бараг л мөрөөдөл гэсэн үг. Ийм сайхан амьдралыг хуваалцах хүнтэй болно гэж төсөөлж ч байгаагүй" гэж бичсэн байдаг аж.

Ингээд тэдний гайхалтай зургуудыг хамтдаа сонирхъё. Тэдний фэйсбүүкээр зочлохыг хүсвэл ЭНД дараарай. Тэдний инстаграмаар хүсвэл ЭНД дараарай. Илүү их зургийг ЭНДЭЭС үзээрэй. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ehner ni neleen haluuhan huuhen bna daa

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ