Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. Нэг талаас УИХ-ын даргын үг, нөгөө талаас эрх баригч намын хийх ажил, тавьсан зорилго, хүрэх үр дүнг зааж дэлгэсэн замын зураг.

УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна.

УИХ-ын 85 хувь, аймаг, нийслэлийн ИТХ-ын 70 хувь, 330 сумын 232, есөн дүүргийн зургаад нь олонх болж эрх барьж буй намын албан ёсны байр суурь М.Энхболд, МАН-д өнөөдөр юу л байна, бяр байна, боломж байна. Бэрхийг туулахаар бүтээсэн гэдэг шиг засаглалын хямралыг эдийн засгийнхтай нь цуг, хөтөлгөө морьтой туулж давах хувьсгалын тохироо МАН-ын өмнө нэгэнт бүрдсэн. Олон нийтийн хуримтлагдсан хүлээлт, чамлахаар чанга атгахуйц эерэг нааштай үзүүлэлт өөрчлөлтүүд ч МАН, М.Энхболдын гарт буй бодит боломжийг зузаалж байна.

ЭДИЙН ЗАСАГ ЭМНЭЛГЭЭС ГАРАХДАА…

 “…Эдийн засаг “эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, “эмнэлгээс гаргах” гол ажил энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай… 

“Хэлэхээс илүү хийх нь чухал” гэсээр УИХ-д орж ирж байсан М.Энхболд үгээр хөөцөлддөг ч улс төрч биш. Тиймээс эдийн засгийн хямралыг энэ ондоо багтаан гэтэлж гарах цаг хугацааг хүртэл оноон товлосон, ихээхэн итгэл тээсэн үг хэлсний цаад үндэслэл нь юу байв? Засгийн газрын өрийн үлдэгдэл өнөөгийн үнэ цэнээр 18,9 их наяд төгрөг, зөвхөн хүүнд нь 2017 оны төсвийн зардлын 16 хувь буюу 1,3 их наяд нь алга болох хүндхэн нөхцөл арилаагүй байхад хямралыг даван туулах ямар  боломж, бололцоо байгаа хэрэг вэ? Товчхондоо, “Гараа сайн бол бариа сайн” гэдэгт суурилж байгаа гэмээр байна. Өөрөөр хэлбэл шийдсэн асуудал, авсан арга хэмжээний үр дүнд гарч эхэлсэн эерэг нааштай өөрчлөлт ийм итгэл үнэмшил, тооцоо дүгнэлтэнд хүргэжээ.

Их хурлын дарга эдийн засгаа эдгээх эхлэл нэгэнт тавигдсаныг илтгэх дараах тоо баримт хөндсөн. Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. Оны эхний хоёр сард төсвийн орлогоо ноднин жилийн мөн үеийнхээс 36 хувь буюу 254,5 тэрбумаар нэмсэнийг зарласан. Төсвийн хэмнэлт эхний хоёр сард 154,4 тэрбум болсоныг хавсаргасан. Монголчууд гадаадаас авсанаас гадаадад худалдсан нь илүү гарч, долларын ханш тогтож эхэлсэн. Хоолойд тулаад байсан Хөгжлийн банкны 580 сая еврогийн бондыг “Хурилдай”-д хөрвүүлсэн.

Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. 

Энэ арилжааны үеэр олон улсын санхүүгийн зах манай 3,3 тэрбум долларын үнэт цаас авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хөрсөн итгэл эргэн сэргэснийг нотолж, нэг дотогш нэвтэрвэл буцаад гарч чадахгүй шүү хэмээсэн сэрэмж утгатай Hotel Mongolia хоч мартагдаж эхэллээ гэсэн үг. Хятадын “Чалко” компанид тавьсан өр тэглэгдлээ. ОУВС-тай амаргүй хэлэлцээр өрнүүлж, өргөтгөсөн хөтөлбөр урьдчилан тохирсон нь Монголын төсөв, банк, санхүүгийн байдал, бизнесийн орчин тогтворжих, эрүүлжих эерэг хүлээлт гадаад, дотоод орчинд үүсгэсэн…

Өнгөрсөн өдрүүдэд Японоос Монголд 850 сая долларын нэн хөнгөлөлтэй зээл олгож дэмжихээ мэдэгдсэн, хоёр улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ зурагдсан. Манай улсын экспортын орлогын 90 хувь болсон зэс, нүүрс, алт, эрдэс баялгийн үнэ өсч эхэлсэн….

Энэ бүх тоо баримт эдийн засгийг эмнэлгээс гаргах, эргэж өвдөхгүй эерэг хүлээлт, итгэл найдварыг тэлж байна.  

ОФФШОРТНЫ ӨМНӨ ТӨР ХААЛГАА БАРИНА

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. …Төрд алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.

Оффшорчин гэдэг үгээр нь тоглож, улс төрийн оноо хөөхөөс илүү хуульчлан журамлаж, бодитой шийдэх боломж бололцоо нь өнөөгийн УИХ-д бодитой байна. Эргээс хол газарт нууц данстай бол энд төрийн алба хашихгүй шүү гэж М.Энхболд хоёргүй нэг утгаар мэдэгдлээ. Хэлсэн үгэндээ эзэн болох арга зам нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэдэг урт нэртэй хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал. Хэн бэ? гэдэг нь чухал ч Ямар учраас гэдэг асуудал нь илүү чухал. Оффшор гэдэг сэдвээр шуугиад өнгөрөх бус эргээс хол нууц данстай бол төр, төсвөөс ч бас хол байх хууль батлах онцгой чухал.    

ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн…“Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой…

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эхэн хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан байна. Өмнөх УИХ нийгмийн захиалгаар Үндсэн хуулиа өөрчлөхөөр оролдсон ч чадаагүй. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэдэг эгэл иргэдээс  эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүртэл дуу нэгтэй үздэг. Санаа бодлын судалгаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүдэд цугларсан мэдээлэл, баримтаар энэ хандлага илэрхий нэг талдаа гарсан. Олон арван мянган хүн Үндсэн хуулиа ингэж өөрчилсөн нь дээр гэсэн судлаачийн түвшний  төсөл, төлөвлөгөө гаргаагүй нь мэдээж. Гэхдээ үндэс хөрсөөрөө болохгүй байна, суурь нь буруу учраас буруу тийшээ яваад байна, Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлийг оновчтой, хяналттай, хариуцлагатай болгох хэрэгтэй гэсэн санал хүсэлт их байгаа нь илэрхий.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг. Зарим судлаачийн нотолж буйгаар өнөөдөр ухарвал ахиад 4-8 жилээр хойшлох магадлалтай. Үндсэн хуулиа илүү өргөн оролцоотой, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсэгт нь эрдэмтэн судлаачдаас гадна М.Батчимэг экс гишүүн, сөрөг хүчнийхэн ч орсон, санаа оноогоо уралдуулаад явж байна. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн гашуун түүхийг давтахгүйгээр олон нам, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагаар хэлэлцүүлж байж өөрчлөх нь тодорхой боллоо.  

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. 

М.Энхболдын хэлсэнээр “Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа Та биднийх. Энэ удаагийн УИХ Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй гэж хүсч байна.”

Судлаач Ж.Бат-Ирээдүй

       

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (62)

  1. Эд нар үндсэндээ дампууралд орчихсон улс авсан л даа. Харин ч богино хугацаанд аргаа олж, ахиц гараад эхэлснийг харж байна. Өнгөрсөн 4 жилийн эдийн засгийн сүйрэл, их өр, хариуцлагагүйн зуд одоо яг жирийн ард түмний амьдралд бууж ирж байна. Үүнд л анхаарч олныхоо амьжиргааг ахиулж чадвал болох нь тэр !!!

    0 0 Хариу бичих
  2. songuuliin eeljit shou shal hudlaa ta 40 jil darga hiilee mongold yamar gavya baiguulav daa uuriin tani ohin yazartlaa targalsnaas uur zyil haragdahgyi l bn

    0 0 Хариу бичих
  3. Хэнээс ч бүү ай.Хийвэл хийсэн шиг хийж,түүхэнд нэр цэвэр,хийсэн юмтай үлдэхийн тулд хичээ.Маш их хичээ.Бүр их хичээ.

    1 0 Хариу бичих
  4. Тэгээд хамгийн түрүүнд офшоорийн мөнииг нь авах шдээ дэмий ярих яахав хамгийн гол нь мөнгөө татаж авах тэгвэл ард олон бид та нарт итгэх шүүдээ. Өрөө овт шараас авч өрөө дарвал гэхээс дахин өр тавиад байдаг нь ойлгомжгүй байнааа.

    0 0 Хариу бичих
  5. нам бүрийн цаана Монгол эх орон гэсэн нэг л зорилго байгаа гэдэгт би итгэдэг. болох сайн санааг нь оффшор болж чадсан шигээ нягтарч дэмжээсээ. тэр үед Чингисийн Монгол гэдгээ дэлхийд харуулахад ойрхон байна. Чингисийн үед фронт ар тал 2 хамт байсан юм шүү.

    0 0 Хариу бичих
    • Оффшоорчидын өмнө хаалгаа барихаас гадна, овтшаардаа төмөр нүүрээ харуулаад эхнээс нь барьж шалгаач дээ. Юугаа хүлээсэн юм. Хужаа нууц ноётоныхоо зааврыг хүлээгээгүйл юм бол Энх болдоо чамд толгой байна уу, олгой байна уу

      1 0
  6. нөгөө зэрэг нэмэхээр манийгаа шулж аваад явлаа шүү гэдэг шиг биднийгээ татвараар дараад өр төлөх шиг амархан юмыг би ч хэн ч хийчихнэ. Нөгөө ямар ч мөнгөгүй энэ тэр гээд бусдыгаа муу хэлээд бсан мөнгө байсан л бхгүй юу бхаар барахгүй өөрсдийнхөө тансаглалаа бүр нэмэгдүүлж авлаа. Ерөнхийлөгчийн э.з биш улс төр нь хямраад бн гэдэг үнэн

    0 0 Хариу бичих
  7. Манайд орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт опшор бүсээс орж ирдэг гэнээ. Гэтэл тэр бүсэд нь Монголчууд татвараас нуусан, авилгалд авсан,хулгайлсан мөнгөнүүдээ хийдэг гэнээ. Тэрийгээ буцаагаад Монгол руу хөрөнгө оруулалт хийдэг байна.Опшортой 2 том намуудын бүлэглэлээс заавал ерөнхий сайд гарч тэр гэрээ хэлэлцээрийг хийдэг. Тэгэхээр чононд хонь мануулах шиг юм болж байнаа даа. Нэг талаас Монголын засгийн газрыг төлөөлж,нөгөө талаас опшор хөрөнгөө өсгөх талыг төлөөлж ажилладаг болж таарах нь.Оюу толгойн гэрээг муу хийлээ,Монголын талд ашиггүй хийлээ гэж опшорчин С. Баяр,Баярцогт нарыг шүүмжилдэг нь зөв юм байна. Гадаадын хөрөнгө оруулалт биш ,Монголын хөрөнгийг угаадаг том бүлэглэл байдаг юм биш үү. Тэд ээлжлэн засгийн эрхийг атгаж байдаг. Аль нь ч гарсан заавал тэр опшорт байгаа хөрөнгөө өсгөх гэж Монголд тэр компануудаа татдаг бололтой. Тэгээд Монголыг дампууруулж байж хөрөнгөө оруулдаг.

    0 0 Хариу бичих
  8. Хятадын эрлийз төрийн толгойд гарах нь дутаж дээ

    0 0 Хариу бичих
  9. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ БҮХ ЛООЗОНГ дараалан тавина...

    0 0 Хариу бичих
  10. Шударга л байцгаая л даа Хямралаас гарцгаая л даа

    0 0 Хариу бичих
  11. Шударга л байцгаая л даа, Хямралаас

    0 0 Хариу бичих
  12. Хэ хэ иргэдийн татвар нэмэх толгойтнууд хямралаас гаргах уу

    0 0 Хариу бичих
  13. Хятадын тагнуулаар ундсэн хуулиа засуулна гэншуу

    0 0 Хариу бичих
  14. Энэ хямралаас эх орноо гаргачихвал энэ хүний "түүхэн гавьяа оршино" гэгч болно

    0 0 Хариу бичих
  15. Бидний тэтгэвэрийн насыг нэмэх гэж байгаа хүнийг хэн ч дэмжихгүй.зайл

    0 0 Хариу бичих
  16. Uymiig dandaa bolohgvi bvtehgvi talaas n harah uym mongolchyyd bolno bvtne gesen uudrug vzel algaa chaavaas Anam baahan zeel avsan ter yasan

    0 0 Хариу бичих
  17. Хайбрид ын насжилтийг 10 жилээр хязгаарлах нь зөвөө, 50% ийн онцгой авлаа гээд үнэ нээг их өсөхгүй 14 сая хавьцаа болно, нажилт нь залуужна. Харин тэр 7-9 жилтэй энгийн жижиг тэргүүдийн татвар дорвитой өсөөгүй тул үнэ нь 10-12 сая байж хайбридаа шахах гээд байнаа. Энэ хэсэг дээр татвараа зоригтой нэмээд хайбрид хэрэглэдэг соёлоо авч үлдэх нь дээрээ. хайбрид бага иднэ, хорт утаа бага ялгаруулна, улзвар дээр унтарч утаа гаргадаггүй гээд олон давуу талтай

    1 0 Хариу бичих
  18. Хулгайч дээрэмчдийн мөнгийг оруулаад ир тэгээд л бүх асуудал ОК

    2 0 Хариу бичих
  19. Ман намынхан оффшорчид АН намынхан гувшаачид юм уу яагаад АН намынхаа оффшорчидыг зарлахгүй дандаа маныгаа зарлаад байгаа юм би нам бус АН. д нэг ч оффшор байхгүй тийм цэвэрхэн улс уу муусайн бузарууд

    1 0 Хариу бичих
  20. Валютын ханшны өсөлт гадаад худалдаанд нөлөөлснийг засаг сайн ажилласан мэтээр нөат-н хууль хэрэгжсэнээр орлого нэмэгдсэнийг уих-н даргын ажил мэтээр мушгин сурталчилахыг чинь юм ойлгодог хүмүүс хараад бөгсөө хийх газраа олохгүй байна

    0 0 Хариу бичих
  21. Оффишорчид дандаа танай намын хүмүүс тэдний ард та байгаа сундуй мэтийг та сургаж авилгагч луйварчин болгосон

    0 0 Хариу бичих
  22. Bugdeeree heleltsvel buruugui gej utgagui ug hen neg ni hariutslaga uureh l yostoi tiim ch uchraas ta bugdiig itgen songochihood harj huleej itgej suuna

    0 1 Хариу бичих
  23. Su.Batbold, s.Bayar nariin hulgailsan mungiig l oruulchihval uls bayjaad yavchihna

    0 0 Хариу бичих
  24. Элбэгдорж хаврын чуулган дээр үг хэлэхдээ намын талдаа зогсож сүүлээ бузгай шарвана лээ. Ард түмний халаасыг сэгсэрч байгаа мэт үг хэлсэн. Ер нь энэ намд итгэж улсыг дампууруулахад ард түмний тодорхой хэсэг оролцсон. Одоо тэгээд бүгдээрээ нийлж хямарлаас гарахаас өөр яах вэ дээ. Би оюутан гэсэн ч өг 70000 гэвэл би өгч чадах сэтгэлтэй. Хандлага зөв байж улс хөгжинө. АН үед жагсаал гэж байхгүй болсон байлаа. МАН гарсан тарвага үүрнээсээ гарч ирсэн мэт өдөр бүр жагсаал болох нь. Энэ бол АН зохион байгуулж улсыг ард түмнийг талцуулдаг ажлынх нь нэгээхэн хэсэг. Элбэгдорж, Эрдэнэ нарын ярьж байгааг сонсоод үзээрэй. Ичмээр юм. Төр минь түвшин түмэн олон минь амгалан байх болтугай.

    4 0 Хариу бичих
  25. Дэмжиж байна аа юу нь буруу байгаан

    1 1 Хариу бичих
  26. Зүгээр ажлаа хийгээд л явж байвал аяндаа ерөнхийлөгч болийшдээ. Төсвийн мөнгөөр битгий ингэж пиар хий! Бичсэн юм чинь инээдтэй байна. УБ-н хамаг газрыг зарж дуусгасан хүнд сонгогчдын саналыг луйвардах ганц л арга бий.

    3 1 Хариу бичих
  27. tusuv, bond-oos mungu idsen humuusiin hurungiig huraaj tulburiig baragduulah heregtei, ard tumen tuluh yosgui shuu

    0 0 Хариу бичих
  28. АН ын идсэнийг л буцаагаад төлүүлчихвэл улс шууд баяжина

    3 0 Хариу бичих
  29. Ene hunii dursiig harahaar dotor muuhairah yum.

    2 1 Хариу бичих
  30. "МАН" -ын КОММУИНСТУУД УГААСАА АЛЛАГА, МӨХӨЛ ДАГУУЛСАН "ХУВЬСГАЛ" -Д ДУРТАЙ ЮМ БОЛОХООРОО ТҮҮНЭЭСЭЭ ХАГАЦАЖ ЧАДАХГҮЙ ЮМ ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЭНТИЙ РҮҮ МӨЛХӨЖ БАЙГАА ЭНЭ ӨГӨР ЭРЛИЙЗ БИДНИЙ САНАЛЫГ ХУУРЧ АВАХЫН ТУЛД ЮУ Ч ГЭЖ УРАН ДОНГОДОЖ ЧАДНА. ТҮҮНД БҮҮ ИТГЭЭРЭЙ ДЭЭ "ХУВЬСГАЛ" -ААР ПОЛОГТСОН МОНГОЛЧУУД АА.

    1 1 Хариу бичих
    • Анд итгэснээс манд итгэсэн нь дээр байхоо

      0 0
  31. ЭНЭ НӨХӨРТ ИТГЭХЭЭР ЭРХИЙ ХУРУУНДАА ИТГЭХ НЬ 100% ИЛҮҮ ЯАГААД ГЭХЛЭЭР ХЭЛСЭН ЯРЬСАН ХӨТӨЛБӨРӨӨСӨӨ БУЦСАН ХААНА БАЙНА НӨГӨӨ АРД ИРГЭДЭЭ ЖАРГААНА АХМАДУУДАА МӨНГӨЖҮҮЛНЭ .АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ .ТӨСВИЙГ ТАНАНА .ТӨЛБӨРИЙГ .БАРАГДУУЛНА. ТӨРИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ.ОЮУ ТОЛГОЙГООС АШГИЙГ СААНА. ОФФШОРЧДЫН ДАНСЫГ ХААНА ГЭСЭН ???!!!???!!!???

    4 3 Хариу бичих
  32. Энхболдоо. Чамд юм байхгүй биз гэж найдья. Харин. С баяр хулгайчаа яах гэж бн даа. Г м-чилэн цааш асуудал үргэлжэлсээр байх лдаа. Чи мориороо явсан нь дээр боловуу. Монгол улс чамд дэндүү томдоно доо

    0 3 Хариу бичих
  33. MANam heden jil Tur Zasagiig, ANam heden jil tur barilaa. ANam ard tumnii itgeliig husurduulsen. Ardiin nam iluu ajillaj chadahgui ee. Hiij bga geree, tomilgoonuudaas ni harhad. ANamiin ued bas ch buteen baiguulalt hiigdeed bsan shu, humuus martamhai yum. Ardiin nam ard tumend achaagaa uuruuleed uursduu aahilna. MAN ii ued tavisan uriig AN tulsun, ed nar shig buhniig urdah uruga chiheed suugaagui. Bas ANam hezee ch iim olonhi bolj bgaagui, dangaar barag zasag bariagui shu. Umuuruhduu bish unen gej bdag yum.

    4 2 Хариу бичих
  34. MAH ulsaa zarah l sonirholtoi sh dee.harin ard tumen neryei malanstaruudad saihan ulger yarij uguud nuguuduul ni unemsheed huurhii uher shig mongolchuud

    2 1 Хариу бичих
  35. Яаж ч бодсон АН.наас арай л дөнгүүр хөдлөж байна даа тэдний тавьсан тарьсан өр ширийг бага ч гэсэн хөнгөлөөд ард түмнээсээ л хөндийрч холдож болохгүй шүү АН.ынхан бол холдоод тэнгэрт гараад суучихсан шүү буухдаа мөн ч чанга уналаа даа Миеэгийн хүү ерөнхийлөгч болно энэ нэр дэвших магадлалтай улс дотроо арай л хийсэн юмтай хийж чадах нь юм болов уу даа газар ямар гадгашаа зарсан биш баяр,баярцогт,зоригт,гансүх. шиг

    1 3 Хариу бичих
    • Za tenegteeree chi bur tarhia ugaalgaad teneg bolchij. Ooriinhoo nudeer unshaad, tolgoogooroo bod. Naad ornii chini 80% ni 2012 onoos omno tavigdsan or. Yum sain unsh. Heseg hunii ugeer tarhia bitgii ugaalga. Bas offshorchdiin 90% ni chinii tarhiig ugaasan MAN-iihan.

      0 0
    • Muu MANgaruudiin bugsiig doloogch doldoi bitgii balairaad bai. Uriig uruur tulj tatvariig nemj ard tumniig shulchaad bas naashtai uurchlult ene ter gechihjee. Oron nuragt yamar balai balai yum hiigdej bn gej bodno. Hen durtaigaa halj solij ah duus amrag sadnaaraa uurchilj bn. Halsan humuusiin orond yamarch mergejliin bus chadvargui humuus tavigdaj 3 jiliin hugatsaand turiin ajild suraltsana gene. Araich de

      1 1
    • Bitgii malnaas dor bai. M.Enhbold uls eh ornoo zarah gej bna. Ene hun buh nasaaraa MONGOL ulsiin turd ajillasan, yu hiij buteesen yum. Ulaanbaatariig zarj ursen, Ulsiin erunhiilugch bolood ulam l tsaashaa ahina. Cham shig iim teneg tsuuhun bgaasai l gej naidaya. ANam muu ajillasaan unen. Ardiin nam bur dorduulns. 3 jiliin daraa haraarai.

      1 1
  36. Монголын эдийн засагийг элгээр нь хэвтуулж эдийн засаг ард тумэнд их хэмжээний онц ноцтой хохирол учруулж хийсэн нуурсний гэрээний хариуцлага хэн хариуцах бэ орос хятад бол цаазаар авах зерен

    0 0 Хариу бичих
  37. ҮЛГЭР яарьж баиндаа

    1 0 Хариу бичих
  38. ЭНЭ НОГООН МИЕЭ ХУДАЛ АА ПАНТААЗАЛЖ НАМЫНХАА ЛОБИГ ДАГААД НАМИРЧ ӨГНӨ ӨӨ.ХЯМРАЛЫГ ХУВЬСГАЛААР ЯЛНА Ч ХИЙНЭ Ч ГЭХ ШИГ.ЮУ Ч ХИЙГЭЭД ЭНЭ ТОГТОЛЦОО УРАГШАА ЯВАХГҮЙ.АРД ТҮМЭН Л ӨӨРСДӨӨ ХУВЬСГАЛ АА ХИЙ.НОГООРСОН БАЛИАР ГАЗАРЫН НАЙМААЧИН ЗҮГЭЭР.ОЛОН ХАРАГДААД ИРЭХЭЭР НЬ ДОТОР МУУХАЙ ОРГИХ ЮМ.ЭНЭ МАН НАМЫГ АЛЬ ЭРТ ҮНДЭС ЭЭР НЬ УСТГААГҮЙН ГАЙ .

    1 2 Хариу бичих
    • Booj vhlee an namiihan

      0 0
    • Ядаж алдаагүй биччихээд шүүмж хэлэлдээ хө...

      0 0
  39. МӨНГӨӨР АЖИЛД ОРОХГҮЙ БОЛСОН ШҮҮ

    0 0 Хариу бичих
  40. Овоо доо. Хэлснээ хийвэл ч болно доо

    3 0 Хариу бичих
  41. МАН ард олны хүсэл дээр тоглож ханахгүй юм даа Мэргэжлийн засгийн газар байгуулна гэж амлаад ялсан Ялмагцаа Юун мэргэжлийн дандаа уяачид дарга боллоо Энэ хүнтэй халаас нэгтэй гэж яригддаг бүх хүн дарга боллоо Офошорчид бүгд энэ намых Энэ хүнд итгэнэ гэдэг гутамшиг

    2 2 Хариу бичих
    • Umnuh hediin balagiig dajgvi tsewerlej bainaa. Uur hendee itgehew

      0 0
  42. boor alag byaruu bultiij baigaad l xiine de odoo tor oo zasax bolson bol u?!!!!! ee medexgui.:::: ed bugd luvarchid,!!!

    0 1 Хариу бичих
  43. Хоосон тунхагаар хол явахгүй штээ. Лоозогнож энэ тэр.

    0 1 Хариу бичих
    • Tunhagchgvi baisan vyee bodwol

      0 0
  44. Хямарсан юм шиг харагдуулж ойлгуулж байсан болов уу даа. Хямраагүй юм шиг л хангамж бүх юмаа хасахгүй байсан өөрсдийнхөө

    0 0 Хариу бичих
    • Hymarchihlaa geed nuguu hed zugtaad alga bolsonshvv. #an

      0 0
  45. Бодлоготой.зорилготой нам

    2 1 Хариу бичих
  46. Ерөнхийлөгч болох хүсэл нь уран донгодуулж байна.Дуусдаггүй мөрөөдөл гэж энэ дээ

    1 0 Хариу бичих
  47. Газрын наймаачин чадахгүй ерөнхийлөгч болохын тулд худлаа бүлтэрч байгаа юм

    1 0 Хариу бичих
  48. Сайн байна. Ард түмэн итгэсэн. Хийе гэснээ айлгүй хийх хэрэгтэй.

    0 1 Хариу бичих
  49. AH-n ued bsanaas deerdeh shinjtei bgaa....Arai l neg nuruutai tom nam gesen dee

    2 3 Хариу бичих
  50. ГЭРЭЛ ХАРАГДАЖ Л БН. ИХ ЧӨЛӨӨТЭЙ ДҮГНЭЖ.

    2 1 Хариу бичих
    • энэ Ж АЛТАНЗУЛ ТАЙ санал нэг байна ман намын засаг барьсан жил үнэндээ 90 оноос хойш ихэнх жил нь байсан муу хэлээд байгаа ан нам засагын эрхийг үнэндээ энэ нам шиг дангаараа ингэж барьж байгаагүйг иргэд маань нэг сайн бодох хэрэгтэй л байна

      0 0
    • МАНАН улс орныг удирдаж чадахгүй ээ.Ерөнхийлөгч болохын төлөө ингэж худлаа ярьж арай болохгүй байхаа.МАХН-МАН соц.зм ком.зм байгуулах гэж 70 жил худлаа яриад 11 тэрбум шилжих рублийн өртэй.дампуурсан хэдэн үйллвэр нь зогсож.дэлгүүрийн лангуун дээр давс гоймонгоос өөр зүйлгүй нийтээрээ картын бараагаар гол зогоож байсныг ард түмэн мартаагүй шүү.Дахиад 20 иод жил улс орныг удирдаад эх орон ард түмнийй баялгийг яаж хулгайлж гадаадад нууж улс орныг маань яаж дампууруулж ард түмнийг ядууруулж үгээгүй дорой амьдаруулж улс орны маань хагжлийг бараг 100 жил хойш татлаа шүү дээ.М.Энхболд болон МАН оффшортой тэмцэж чадахгүй.улс орныг удирдаж чадахгүй ээ.Ирээдүй улам л бүрхэг болж байна даа

      2 4