Ц.Ням-Осор: Би "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтоосон

Д.Сугармаа


Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалингийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал болон ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг тараасан байна. Иймд, би үнэн бодит мэдээллийг хүргэхээр энэхүү хурлыг хийж байна” гэв. 

Тэрээр үргэлжлүүлэн "“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал болон ТУЗ-ийн гишүүдийн цалин, хангамж, хэм хэмжээг тогтоох ажил бол яах аргагүй миний хийх ажил. Харин Орлогч дарга цэргийн тоо бол миний асуудал биш. Арванхоёрдугаарын сарын 13-ний өдөр хуучин ТУЗ-ийн гишүүдээс надад албан тоот ирсэн. Албан тоотон дээр тусгасан саналуудад би буцааж албан тоотоор хариу өгсөн. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр саналыг маань дараад, мушгин, гуйвуулж хэвлэлд гаргасан учраас би сэтгэл дундуур байна.

-Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй-

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Ерөнхий захирлын цалин Орос-Монголын хамтарсан үйлдвэрийн цалин 20-25 мянган доллар сар бологон авдаг байсан. Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн төсөл дээр нэгдүгээр орлогчийн нөхцлөөр цалин өгье гэдэг санал ирүүлсэн. Үүнд, 14 төрлийн нөхцөл тусгагдсан байсан. 

-АРВАНХОЁРДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР ИРҮҮЛСЭН ТӨСӨЛ-

Нэгдүгээрт, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн нь үнэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй гэж үзсэн. Жил бүр амралтаа эдлэхэд нь олгох цалинг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30 мянган доллар өгье гэснийг би өгөхгүй гэсэн.

Нийт дүнгээр нь авч үзвэл жилд 600 сая төгрөгийн цалин авах байсан бол би 300 сая төгрөгийг л өгье гэсэн.

Мөн би эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан. Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй. Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Харин Эрдэнэтэд орон сууцаар хангана гэдгийг зөвшөөрсөн. Гэхдээ хоёр жил сайн ажиллавал хувьд нь өгнө гэж тусгасан байсныг би хувьд өгөхгүй гэсэн. Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа, орон сууц зэргээс 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй.

Нийт дүнгээр нь авч үзвэл жилд 600 сая төгрөгийн цалин авах байсан бол би 300 сая төгрөгийг л өгье гэсэн. Гэтэл үүнийг буруу тайлбарласан. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан. Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан" гэв.

-ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй-

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Өмнө нь 240 мянган долларын цалинг ТУЗ-ийн гишүүдийн цалингаар хуваарилдаг байсан. Үүний 120 мянга нь ОХУ-д явдаг байсан. ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог.

ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөх тогтоох бол Засгийн газрын тогтоол дахин гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолыг л дагана. Гуравдугаар сарын 28-нд Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох тухай шийдвэр гарсан. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул хэрэгжүүлэгч газрууд болох бид хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Би худалч биш, хулгайч, хумслагч биш, хувааж идэгч биш" гэлээ.

-Ц.Ням-Осор: 

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Хувь нийлүүлэгчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Энэ хэр бодит томилгоо болсон бэ. Хувь нийлүүлэгчдийн хуралд “Монголын зэс” корпорацийн талаас оролцуулаагүй шүү дээ?

-УИХ-аас гарсан шийдвэр тогтоолыг хууль гэж үздэг. Мөн хоёрдугаар сард Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь улсын мэдэлд гарах шийдвэр гарсан. Зуун хувь төрийн байгууллага болго гэсэн шийдвэр гарсан учраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд шийдвэрийг дагахаас өөр арга байгаагүй. Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх хүн би биш. Үүнийг хуулийн байгууллага шийднэ. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр “Монголын зэс” корпорацийн талаас оролцуулаагүй гэсэн гомдол ирсэн. Тэр хурал 100 хувь төрийн мэдэлд болгох шийдвэрийн дараах хурал учир “Монголын зэс” корпорацыг оролцуулах шаардлага байгаагүй.

-"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийнх болоогүй байхад ТУЗ-ийн гишүүдийг сольсон нь хууль зөрчсөн явдал биш үү?

-Хууль зөрчсөн ч бай зөрчөөгүй ч бай хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэр. Үүнийг хэрэгжүүл гэж Улсын Их Хурал болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгаврууд ирсний дагуу ажилласан

-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байгаа. Хэрэв Монгол Улсын Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзвэл дараа нь асуудлын хэн хүлээх вэ?

-Засгийн газраас шийдвэр гарсан. Тийм учраас Монгол Улсын төр хариуцлагыг нь хүлээнэ.

-Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очсон даруйдаа төсвийн мөнгөнөөс хувьдаа машин авсан гэсэн баримт бий. Энэ талаар тайлбар өгөөч?

-Үүнийг Ц.Даваацэрэн захирал авсан юм байна лээ. Үүнийг компанийн захирлууд шинэ машин авахгүй гэсэн тогтоол зөрчигдөж байна гэдэг утгаар нь Засгийн газарт танилцуулна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

  1. энэ их том хүн байна. Хууль тонтоох байгуулага гэсэн нэр барьж хууль зөрчдөг.Тэр нь ч хариуцлагын хэм хэмжээ байхгүй монгол улсын төр үнэхээр утгагүй болжээ.

    0 0 Хариу бичих
  2. ямар нь ширээний ард зүгээр шахуу суугаад хэдэн зуун саяар нь цалин авдаг ямар нь өдөр шөнөгүй махаа зулгааж ажиллаад 200-300 мянган төгрөг аваад зүдэр ч явдаг хорвоо вээ энэ ч арай л биш байна даа ерөнхий сайдаа

    1 0 Хариу бичих
  3. shudargaar huvichilchihaach heruuliin nemer..

    0 0 Хариу бичих
  4. Мунхаг боол худал бүү чалч

    0 0 Хариу бичих
  5. Монголдоо доллараар тооцоо хийхгүй байх журам дүрэм хууль байдаг биш билүү,

    0 0 Хариу бичих
  6. Ер нь хэзээ байтлаа АНы бузарууд унэн юм ярьдаг байлаа даа дандаа худлаа ШААНА. АНы цорын ганц зорилго нь улс орон хогжуулэх ард тумнээ сайхан амьдруулах биш ямарч хамаагуй аргаар улс орноо барьцаанд тавиад ч хамаагуй зовхон оорсдоо хурдан баяжих л юм

    0 1 Хариу бичих
  7. Бадамсүрэн трамп шиг эх орноо бодоод 1.$ ын цалин аваад ажилласан ч болно ш дээ урд нь монголросцветмет д бишгүйдээ л их идсэн дээ ер нь тэтгэвэрийн өвөө залуу хүнд зайгаа тавьж өгвөл таарна

    0 0 Хариу бичих
  8. 10 мянга байхад болно. Харин хулгай хийвэл, хувьдаа болон намдаа хандивлавал хатуу арга хэмжээ авдаг болох естой.Улсын уйлдвэр тоносон хулгайчыг бууддаг болох естой. Эс тэгвэл АН-н хулгайч нар МАН-тай хамтран тонож ирчихээд МАН -ынхан улсын уйлдвэр хэвээр нь байлгаж тонох гээд байгаа тул бид нэгмэсэн авчихлаа ухааны юм яриад явж байна.Эд нар ижилхэн хулгайч нар. Шийтгэлийг нь маш тодорхой, хатуу болгож чанд мордох хэрэгтэй.

    1 1 Хариу бичих
  9. Валютаар гүйлгээ хийхгүй энэ тэр гэсэн яалаа?Төрийн өмч тэр тусмаа болж байгаамуу

    0 0 Хариу бичих
  10. Et uildveriin ajilchid tsalingiin zeelend hamag munguu ugchuud l dandaa delguurees zeel hiij amidagdag n uneheer haramsaltai.delhiin hemjeeni uildveriig udirdaj bgaa darga nar halaas n tuntiigeed l ajilchid n unuu margaashaa arai yadan l bolgoj bna.manaid er n shudarga yum gej bnuuu?ajilchdaa ayataihan amidruulah hemjeenii tsalin ugch yagaad boldgui yum bol?!

    0 0 Хариу бичих
    • Uildvert ajild oroh ymsan ehleed.

      0 0
  11. Дэлхийн хэмжээний үйлдвэр юм бол тэр хэмжээгээр татвар төлж тэр хэмжээгээр ард түмэн дэлхийн хэмжээнд амьдармаар юм

    0 1 Хариу бичих
  12. Tom uildveriig uls turchud udirdaj bolohgui domboo niam osoroo chi teriig medeh uu.Niamdorjtoigoo taarsa hotsrogdoliin tuil bnshdee

    0 0 Хариу бичих
  13. vmnvx xvmvvc yagaad dyraaraa zagnadag bcan ym boloo. budda wictad baaxan vndvr vnetei banishin awcan baican. tegeed l zawshaad vngvrcvn vv

    0 0 Хариу бичих
  14. ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ

    0 0 Хариу бичих
  15. Би тогтоосон гээд л яриад байх юм. Ганц хүн мэдээд тогтоодог юм байхдаа. Тэр олон хүн нийлж хийж буй ажлыг өндрөөр цалинжуулах хэрэг байхгүй. Олон орлогчтой юм байна лээ. ТУЗ - ийн гишүүд гэж ч байгаад хэрэггүй. 100 хувь төрийн өмч юм чинь асуудал гарвал засгийн газар шийдээд л явах боломжтой. Бас доллараар тогтоогоод байдаг нь ямар учиртай юм бол?

    1 0 Хариу бичих
  16. Delhiin hemjeenii uildveriig tegvel delhiin hemjeenii managereer udirduulaachee. Uls torchdiig naad uildverluugee shagailgah ch hereggui.

    1 0 Хариу бичих
  17. Хүнд ажил хийж байгаа ажилчиддаа сарын 30- 40000$ өгөөч энэ хүмүүс чинь дэлхийн жишигт хүрсэн хүмүүстэй адилхан шүү дээ дарга нар хүн бусад нь хүн биш үү?Ням-Осор гуай битгий балайраад байгаарай олон улсын жишгээр ажилчид хэдэн $ цалин авдагийг графикаар гаргаж тавиач хэнд гайхуулах гэж энэ ТУЗ гишүүдийн цалин хөнгамжийг харуулж байгаа юм.Наад ГОК- ын ажилчид Эрдэнэт хотын ард түмний амьдрал ямар байгааг монголын ард түмний амьдрал байгааг мэдсээр байж ийм өндөр цалинг хэнд гайхуулж байгаа юм бэ?Ядарсан ажилгүй ард түмэндээ шударга хүн болж харуулж байгаа юм уу? ёстой хуцав аа наадахыг чинь дарга нарын хангамж гэдэг юм мэдэв үү!!!!

    2 0 Хариу бичих
    • Сарын $30 -40 мянга авдаг ажилчин хаана ч байхгуй жилийн тийм байж болно

      0 0
  18. arai dendvv ergvv yumnud . ard tvmen yaj amidarch bgg zahiin dvvrgvvdd ochood vzeech malaa. yaaaaaj tiim tsalin togtooj chadaj bnaa

    0 0 Хариу бичих
    • Delhiin jishigt ooriigoo hogjuulj chadsan humuus delhiin jishigt tsalin avj amidardag yum bn shde huniig muu helelhgui oorsdiigoo hogjuultsgeeye

      0 0
    • neeh delhiin jishig yarisan malnuud . ard tvmnii amidral delhiin jishigt bnuu

      0 0
  19. Монгол компаний монгол захиралын цалинг яагаад доллараар тогтоож байгаа юм бол. Тэдний хувьд төгрөг бол цаас гэсэн үг үү. Манайд муу иуухай бүхнийг дээрээсээ хийдэг.

    1 0 Хариу бичих
  20. Монголд хямрал байхгүй хулгай нүүрэлсний тод жишээ

    1 0 Хариу бичих
  21. Ulsiin uildveriin ajiltan erunhiilugchuus iluu tsalin avdag hen be 2000$ bhad bolno hiihgui gevel 1000 $ oor ajillah shudraga hunuus mash ih baina valiutaar tsalinjuulahgui gesen huuli haachvaa ymar gadaadad baigaa bish ter iluu munguur n hed heden tsetserleg barij boloh yum baina daa

    1 0 Хариу бичих
  22. МАН дуулнаа хөө, иднэ чиг ууна чиг

    0 0 Хариу бичих
    • АНы баасны от бантсандаа илий балай юм яриад яахав МАН бол хийж чадна

      0 0
  23. Тэгвэл дэлхийн хэмжээний үйлдвэр юм бол ажилчдын цалинг жишгийн дагуу нэмээч хамаг л ажлыг ажилчид л хийж байгаа ш дээ

    5 0 Хариу бичих