Гадаадад чинь өөр шүү дээ

Eagle.mn


Бид их гоё юманд дасамтгай ард түмэн юмаа. Эрдэнэтийн дарга болсон хүмүүс эрт дээр үеэсэээ энгийн нэг төрийн албан хаагч л сонгогддог. Гэтэл дарга болоол нисдэг тэргээр ан хийж туйлын баян амьдарч эхэлдэг. Үүнийг бид яагаад цалингаасаа илүү ийм баян юм бэ гэж бодхын оронд “За эрдэнэтийн дарга байна энэ зэргийн баян байлгүй яахав” гэж хүлээж авдаг болжээ. Бүүр сүүлдээ гэхдээ энэ чинь тогтоосон цалингаас илүү баян байж болохгүй биздээ гэхэд за чи юу сүржин муу комунист вэ гэх нь холгүй. Нээрээ ч би сүржин юм болвуу

Эрдэнэтийн дарга нар хэт баян л болхоос биш сайд дарга нар бол ялгаагүй. Дарга болоол ландгар ланддгар жийпээр яваад байраа солиод эхлэнэ. Тэд бол бас л адилхан цалингаар амьдарч байгаа. Хамаатан садан ойр тойрныхон нь ч илт гялалзаж эхлэнэ. Энэ бас цулайж байнаа гэхээр “сүртэйн бээ бүхэл бүтэн монгол улсын нэг салбар удирдаж байна ганц машин хаус, хэдэн хамаатан ажилд оруулах байх шүү дээ атаархаж үхлээ юу” гэнэ. Нээрээ л үнэн ч юм шиг. Би ч лалрын атаархуу л дааа.

Хүргэн хүү Дэнзэн анх баригдахдаа 49 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют гэрээс нь олдож гэнээ гэсэн мэдээ гаржээ. Хүмүүст ярьлаа энэ чинь их цалинтай байлаа байлаа гээд бас л сэжигтэй бишүү гэхэд. “Хэдэн тэрбумын гэрээ байгуулах эрхтэй байсан даргын гэрээс энэ зэргийн юм гаралгүй дээ. Харинч гайгүй залуу тулдаа бага гарж эсүүл сайн нууж. Бусад орк дарга нарыхаас бол бүүр аймаар гарна” гэж байхын. Бүүр өмөөрч 49 саятай гарах бол баатарлаг бөгөөд улс орондуу тун үнэнч хүн болж сүүлдээ магтаж медаль гардуулах нь холгүй болох нь. “Мууллаа мууллаа гэхэд их сайн нууж бүүр их мөнгөнд шалгагдаж байгаа гэхэд” гэж байшд.  Гүү ийм маягаар баатарлаг гавяа байгуулвал мөн гоёоо. 

Нэг хүн ярихнээ одоо энэ АН-ы дарга болсон хүнийг нийгмийн даатгалын дарга байхад нь нэг сэтгүүлч “та хүүхдээ Багануур дүүргийн нийгмийн даатгалд аваад байр өгчихсөн байна” гэхэд “Аав хүн үр хүүхдээ бодолгүй яадын” гэж хариулсан гэх яриа олны дунд явдаг. Үүнийг нь сонсоод “Аав хүн хүүхдээ бодолгүй яахав гэхдээ улсын мөнгөөр бодож болохгүй” гэх нэгэн гарч ирэх бүрд хүмүүс “за сүртэйшдээ хүүхэддээ шууд аваад өгсөн биш хүүхэд нь ажилд орсон байна ажилчиндаа бас хүүхэддээ өгхөд яадын ер нь” гэх юм. Үгүй тэр хүүхдийг ажилд авахдаа бас сонгон шалгаруулах ёстой биздээ гэхээр “За битий сэнтэглээд бай өдий олон хүн удирдаж байж ганц хүүхдээ ажилд авхад ёстой зөрүүдлэх хүн гарахгүй дэг” гэнэ. Нээрээ сэнтэг муусайн юмнууд атаархаж байгаа байх л даа. 

Нямдорж гишүүн хүүгээ Эрдэнэтрүү шахаа хийсэн тухай Их хурал дээр олны өмнө ёстой сайхан зоригтой хэлээд авлаа. “Миний хүү эрдэнэтэд юм зарна гээд би таньдаг хүнрүүгээ утасдсан юм болгоод өгөө гэж. Эцэг хүн хүүхдээ бодолгүй яадын” гэж ёстой сайхан халз хэллээ. “Гүү энэ чинь нөгөө ашиг сонирхолын зөрчил бишүү, нямкагын хүү ч тэр тэндэрээр шалгарах ёстой биздээ, нямка гишүүн утасдах бол гэмт хэрэг биздээ” гэх хүмүүс ганц нэг байна. Гэхдээ “төрд өдий олон жил суучаад хүүгийхээ бараг хоёрхон тэрбумын шахааг ганц утасдахад яахав дээ. Аав хүн шүү дээ хэн ч тэгнэ. Нямкагаас өөр хүн байсан бол өдийд 20 тэрбумын шахаа утасдаад биеэр очцон байгаа” гэх хүмүүс олон. Нямка гишүүн учиргүй сайн хүн юмаа одоо түүнд шударга журам өгсөн ч болхоор болж. Хүүдээ хоёр тэрбумын шахаа өгчөөд өөрөө магтуулах үүн шиг сайхан явдал хаа ч байхгүй биз. 

гэхдээ дээрх бүгдийг өмөөрч байгаа хүмүүс солонгосын ерөхийлөгч баригдах бол шударга, манайхан хэзээ ч ингэж чадахгүй тухай хурцаар хэлдэг, японы сайд холын хамаатан нь удирдлаганд нь ажилд орсоныг мэдээд ажилаа өгөхөд гадныхан гоё совэсстэй тухай хамгийн чангаар ярьдаг хүмүүс. Нээрээ гадаадад бол өөр л дөө. Манайд чинь тусгай хүнлэг чанар оршдог. Ерөнхийд нь сайхан муулах болхоос хүн тус бүрчлэн тэгэлгүй яадын бээ бага л юм байшд гэдэг хүн чанар нуугддаг хүмүүс. Гадаад чинь өөр шүү дэээ  манайхан тэхэд хажууд нь яагаачгүй байна даа гэх тэдний үгээр төгсгий.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх