Д.Эрдэнэбат: ОУВС-гийн хөтөлбөрт заавал хамрагдах шаардлагагүй

С.Шийлэгтөмөр


УИХ-ын хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан АН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлын дараа тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Бүлгийн хуралдаанаараа ямар асуудлууд хэлэлцэв?

-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотголд гол анхаарлаа хандуулж ярилцлаа. Одоо өргөн баригдаад буй төсвийн тодотгол  өмнө нь хэлэлцэж байсан тодотголуудаас ялгаатай. Энэ нь юу гэхээр, ОУВС-гаас тавьсан шаардлагуудыг төсөвт тодотгол хийх хэлбэрээр биелүүлэх гэж байгаа явдал. Намрын чуулганы завсарлагаанаар манай бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзсан. Эрх баригчид өнгөрсөн сонгуулиар өгсөн амлалтаасаа буцаж эхэлсэнд иргэд бухимдалтай байгаа нь ажиглагдсан. МАН-ын бүлгийн гишүүд ч үүнийг мэдэрсэн байх гэж бодож байна. ОУВС-гаас тавьсан хатуу шаардлагуудыг хүлээж авахаар төсвийн тодотголоо боловруулж өргөн барьсан нь аль хэдийнэ жирийн иргэдийн сонорт хүрсэн байна. Манай намын бүлэг ч үүнд онцгой анхаарч дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахална. Дүгнэлтээ УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэх үед танилцуулах төлөвлөгөөтэй байна. Төсвийн тодотголын төсөлтэй танилцахад зардлаа танаагүй байна лээ. Зардлаа танаагүй хэрнээ иргэдээс авах татвар, хураамжаа нэмэх санал оруулж ирж байгаатай нь хэрхэвч санал нийлэхгүй. Эрх баригчид нөхцөл байдлыг бодитоор дүгнэж байж шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна. Хэрэв ингэхгүйгээр олонхиороо хүч түрж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж 440 сая ам.долларын халхавч дор 5.5 тэрбум ам.долларын өр тавихыг АН зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, эрх баригчид 2016 оны сонгуулиар “Монгол Улсыг өрөнд бариуллаа” гэсэн үзэл суртлыг бий болгож “Өрийг нэмэгдүүлэхгүй, барагдуулж Монгол Улсыг хөгжүүлнэ” гэж ялалт байгуулсан. Үнэмлэхүй ялалтад хүргэсэн амлалт нь өнөөдөр хэвээрээ байгаа гэж бодож байна. Тийм учраас их хэмжээний өр тавихыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

Эрх баригчид 2016 оны сонгуулиар “Монгол Улсыг өрөнд бариуллаа” гэсэн үзэл суртлыг бий болгож “Өрийг нэмэгдүүлэхгүй, барагдуулж Монгол Улсыг хөгжүүлнэ” гэж ялалт байгуулсан. Үнэмлэхүй ялалтад хүргэсэн амлалт нь өнөөдөр хэвээрээ байгаа гэж бодож байна. Тийм учраас их хэмжээний өр тавихыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж татвар нэмэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах боломж бий гэсэн үг үү?

-Төсвийн тодотгол хэлэлцэх үед тодорхой санал гаргана. Тухайлбал, далд эдийн засгийг ил болгох хэрэгтэй. Сүүлийн үед оффшор гэж их ярьж байна. Энэ нь хий хоосон улс төр битгий байгаасай. Үнэхээр л оффшорт их мөнгө байгаа юм бол түүнийг Монголдоо оруулж ирэх хууль эрх зүйн орчныг бий болго л доо. Хоёрдугаарт, өнөөдөр Монголын эдийн засаг тэгтлээ их туйлдчихсан уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. ОУВС-гийн дүгнэлттэй бид нэг талаар санал нэгдэж байгаа. Учир нь, Монголын эдийн засгийг улс төргүйгээр зөв дүгнэсэн. МАН юу гэдэг вэ гэхээр, “АН Монгол орныг ийм болгосон” гэж дүгнэдэг. Энэ бол улс төрийн дүгнэлт. ОУВС “Монгол Улсын эдийн засгийн хүндрэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас, түүнээс шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт дайжсанаас болж үүссэн” гэж дүгнэсэн. Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС-гийн дүгнэлттэй бид санал нэгдэж байгаа. АН-ыг эрх барьж байх үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг манай ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэр үед нэг тонн нүүрс 30-хан ам.доллар хүрч байлаа. Нэг тонн зэсийн үнэ 3000 ам.долларт хэлбэлзэж байсан. Харин өнөөдөр бодит байдал өөрчлөгдсөн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж эхэлснийг бид эрүүлээр харах ёстой. Тэр үед 30 ам.доллар байсан тонн нүүрсний үнэ өнөөдөр 150 ам.доллар руу дөхөж байна. 4000 ам.доллар байсан зэсийн үнэ өнөөдөр 6000 хүрлээ. Үүнийг дагаад Монголд мөнгө орж ирж байгаа. Орж ирж байгаа энэ мөнгөө яаж зарцуулах вэ гэдгээ бид өөрсдөө сахилга хариуцлагаараа зохицуулах ёстой болохоос биш гадаадынханд санхүүгийн эрх мэдлээ өгч болохгүй. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зөв үү, буруу юу гэдгийг сайтар ярилцах хэрэгтэй. Монголын эдийн засаг зогсонги байдалд байгаа ч өмнөх жилүүдтэй харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр урагшаа явах боломжтой гэж та үзэж байна уу?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээс үл хамаарч төсвөө тодотгох шаардлагатай гэж үзвэл өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн түүхий эдийн үнийг төсөвт шинэчлэн тусгах ёстой. 2017 оны төсвийг батлахдаа түүхий эдүүдийн ханшийг тухайн үеийн уналттай ханшаар тооцсон. Харин одоо ханш өсч байгаа учраас тооцооллоо шинээр хийхэд буруудахгүй гэж харж байна. Хоёрдугаарт, аль нэг гадаадын байгууллагаар заалгахгүйгээр төсвийн зардлаа танах хэрэгтэй. Бүсээ яаж чангалж, алийг нь суллахаа оновчтой хэлбэрээр шийдвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй байх боломжтой. Энэ хөтөлбөрт хамрагдаж 440 сая ам.долларын санхүүжилт авахдаа гол нь биш. 440 сая ам.долларын халхавч дор Монгол Улсыг шинээр 5.5 тэрбум ам.долларын өрөнд оруулах санаатай үйлдэл гэж харж байгаа. Сая Японоос 800 сая ам.долларын зээл авахаар болсон. Гэхдээ заавал ОУВС-гийн шаардлагыг хангасан тохиолдолд авна. Яагаад заавал ОУВС-гийн шаардлагыг биелүүлж байж гадаадаас зээл авах ёстой юм бэ.  

-ОУВС “Монгол Улс өнгөрсөн жилүүдэд төсвийн сахилга баттай байж чадаагүй нь эдийн засгийн уналтад оруулахад нөлөөлсөн” гэж дүгнэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьж байсан намын гишүүний хувьд та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийнхаа нөхцөл байдалд тааруулж төсвийн бодлогоо баримталсан. АН-ын Засгийн газар анх төсвийн зарлагыг бууруулсан юм. Мөн дэд сайдаас эхлээд орон тооны зардлыг бууруулсан. Гэтэл өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ явж байна. Ямар үндэслэлээр төсвийн зардал нэмэгдсэнийг манай ажлын хэсэг дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд танилцуулна. Ард түмнийг бүсээ чангал гэж хэлчихээд өөрсдөө төсвийн зардал, орон тоогоо хасахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Үүнийг эрх баригчдаас асуух ёстой. Татвар нэмнэ гэдэг иргэдийн халаасан дахь мөнгөнөөс нь авч байгаатай адил. Би буруу сонсоогүй бол Ерөнхий сайд “Төр л бүсээ чангалах болохоос ард түмний бүсийг чангалахгүй” гэж хэлсэн. Мөн УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболд “Монгол орныг чинээлэг дундаж амьдралтай иргэдтэй болгоно” гэж хэлсэн. Гэвч үүнийх нь эсрэг төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна.

Дэд сайдгүй ажилласнаар 10 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Хүүхдийн мөнгийг танаад 20 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдгүй ажиллаж 10 тэрбум төгрөг хэмнэж болохгүй гэж. Мөнгөний хэмжээ багаддаггүй юм ш дээ. 

-Дэд сайдгүй ажилласнаар хэчнээн төгрөг хэмнэх боломжтой вэ?

-Дэд сайдгүй ажилласнаар 10 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Хүүхдийн мөнгийг танаад 20 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдгүй ажиллаж 10 тэрбум төгрөг хэмнэж болохгүй гэж. Мөнгөний хэмжээ багаддаггүй юм ш дээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр байхгүй байсан дэд сайд, агентлагийн орлогч нарыг буцааж сэргээчихээд түүнийгээ хамгаалж болохгүй. Төсвийн тодотголын төслийн хуудас бүрт ОУВС-гийн шаардлагын дагуу гэж бичсэн байна лээ. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөх татвар нэмэх, халамж танах шийдвэр гаргах гэж байгаа учаас нийгэмд хүчээр ийм ойлголт төрүүлэх гэж байна. Хүүхдийн мөнгийг өнгөрсөн намар танасан. Одоо дахиж танаад тэндээс хэмнэсэн мөнгөө хүнсний талонд зарцуулах санал оруулж ирсэн. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Тиймээс хүүхдийн мөнгийг хэвээр нь олгох ёстой гэсэн манай намын байр суурь хэвээрээ байгаа. 

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Засгийн газрын шийдвэр. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? 

-Би Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэтийн асуудлыг гадаадад байсан хөрөнгөө Монголдоо авч ирсэн хамгийн анхны тохиолдол боллоо гэж харж байлаа. ОХУ-д байсан өмчөө Монголд оруулж ирлээ гээд хэн ч хохироогүй. Гэтэл үүнийг нь буруутгаж Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын тогтоолоор хүчингүй болгосон нь буруу. Бусдын өмчийг хууль бусаар авах нь Үндсэн хуульд хориотой байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Бусдын өмчийг зөвхөн хуулиар хамгаална” гэсэн заалт бий. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад хувийн хэвшлийнхэн 400 сая ам.доллар төлсөн. Гэвч яагаад 400 сая ам.долларын үнэтэй бусдын өмчийг Засгийн газар дөрвөн цент ч төлөхгүйгээр хураагаад авчихав. Энэ чинь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм биш үү. Бусдын хөрөнгийг хураахаар болсон тохиолдолд заавал нөхөн төлбөр олгох хуулийн заалттай. Үүнийг зөрчөөд олонхиороо хүч түрээд шийдвэр гаргаж байгаа нь байж болохгүй зүйл. Үүнд бас учир мэдэхгүй хүмүүс гүйж ороод тушаал гүйцэтгээд байх юм. Яг 1937 онд болсон үйл явдал шиг. Тухайн үед бусдын нөлөөнд автсан залуучуудад ногоон малгай өмсгөж буу бариулаад бусдын өмчийг хураалгаж, лам хуваргуудыг устгуулсан юм шүү дээ. 1937 оны энэ өгөгдөл өнөөдөр орчин үеийн байдлаар хэрэгжиж эхэллээ. Тийм учраас үүнийг буруу зүйл боллоо гэж үзэж байна. Ялангуяа 49 хувийг худалдаж авсан хувийн хэвшлийнхний эрх ашгийг огт ярихгүй байгаад гайхаж байна. Уг нь УИХ-аас баталсан тогтоолын төсөлд хэлэлцээ хийж санхүүжилтийг нь шалгаад өр төлбөрийн зөрүү гарсан тохиолдолд төлбөрийг нь өгч улсад шилжүүлэх тухай маш тодорхой заасан. Гэтэл нэг ч цент төлөхгүйгээр хурааж авдаг нь яаж байгаа юм бэ. Бид иргэдийн өмчийг хууль бусаар хурааж авдаг нийгэм байгуулахын төлөө 26 жил тэмцээгүй.

-Тухайн үед УИХ-д оруулж хэлэлцүүлээд шийдүүлчихдэг байж гэсэн харамсал төрж байна уу, танд?

-Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний нэг тал үүргээ биелүүлэхээс татгалзаж хувиа энэ аж ахуйн нэгжид худалдах боллоо гэсэн мэдэгдлээ албан ёсоор манай Засгийн газарт өгсөн. Ингэснээр тухайн гэрээ шууд автоматаар хүчингүй болсон. “Аль нэг тал нь татгалзвал энэ гэрээ хүчингүй болно” гээд гэрээнд маш тодорхой заачихсан байсан юм. Гэрээ хүчингүй болсныг УИХ-д танилцуулах үүрэг надад оногдсон нь үнэн. Гэхдээ зүгээр л танилцуулахаас биш УИХ тэр гэрээг хэлэлцэх ёсгүй. Гэтэл үүнийг улстөржүүлж заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан гэж үзсэн.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Бид юу хийчэвээ? Их гоё яриад диваажинд хүргэх юм яриад байсан. Өөрөө хийж чадахгүй бол өнгөрсөн юм хийсэн хүмүүсийг бүү ад үз .

    0 0 Хариу бичих
  2. АН-ынхан алга хийсэн, идсэн уусан хөрөнгөө буцаагаад өгчих лдөө. Тэгвэл ОУВС-г царайчлахаа больё.

    0 0 Хариу бичих
  3. oyun tolgoi dald uurhaigaa zogsoobol mongolzuud oorsodoo  ter dald uurhaig tun amarhaan oorsodoo ezemjeed yabna. Yamarz asuudal baihgui  Mongolzuud zamgui duriin jijig tolgoi deerees doosh eroold zig zagaar yaj buudagiig mongol morinii baigalitaigaa zohzon ooroon zig zagaar buudagiin adil mongol hunter 1.3 km dooslon dald uurhaig oorsodoo ashiglan MONGOLD HUND BOL YAMARZ SHINE TOHNOLOG YANZ BURIIN ogt hereggui yamarz asuudalguigeer oorsodoo baylagaa ashiglaad yabah um. end yamarz asuudal baihgui Odoo tsin technologiin hezuu nuuz geed baihum barag baihgui bolson DAYRZILSAN HABTGAI INTERENETZSEN 21 zuun shiidee   Shineer technology zoblolgoo ogoh olon ulsiin meregjiltenguudees burtsen technikiin bagaa mongolzuud oorsodoo hunii noozondoo burduuleed oruulaad ajilaad yabna.  Oyun tolgoi oruulsan jinhen horongoo odoo barag erguuleed olood absan+ deer 1-2 ter bum dolllor ogood  erthen  duusgabar bolgoh n hen hendee deer baih batalgaatai unen um. Eret oroi ingehees oor zamgui   Heden dollor haij baigaa humuust n ter hedem dolloriig n zohizuulj ogood duugabar bolgobol 2 daldaa (ali alindee) zob zailshgui boloh arga hemjeeg erthen absan hen hendee  hamgiin bas zoriin ganz garz zob zam baih bolno.  Ene unen shuu!!     Mongolzuud gedeg  bolobsroltoi bas tun amargui hezuu humuus gedegiig  ted n odoo buu hel 3 jiliin omno medeed  Mongolzuud shig bolobsroltoi humuustei tohirz ajillah tun hezuu um gej tednii 1 Europe  darga n mongoliin zuragtaar ooroo yarij baisan n uuniig gerzlene iltgene

    0 0 Хариу бичих
  4. хамаг юм самарчихаад юуны чинь хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй гэж!Чи дуугүй суу цаашаа

    0 0 Хариу бичих
  5. hehe. Yag teneg hun.

    0 0 Хариу бичих
  6. Гуцдаг халтар нохой вэ?! Улсаа дампууруулж хаячихаад юу гуцдаг бн аа! Ардчилал гэж ийм балай юмыг хэлдэгийг эрт мэдэхгvй яавдаа!! Бид!!

    0 0 Хариу бичих
  7. Tegeed urund barigdchihsan , yu ch hiij chadahgui gar hul ni huleetei bh yum uu ??? Tom tusluudee hudulguj ard irged ni ajiltai orlogotoi bolmoor bna shd . Ulsiig urund oruulchaad yu geed bgaan . Horloh bodlogoo urgeljluuleh l yum yarij bh shiv dee . Ta naraar AN r zaalgahgui ZA!!!!

    0 0 Хариу бичих
  8. Bitgii huts .

    0 0 Хариу бичих
  9. Үнэн хэлж дэ

    0 0 Хариу бичих