Б.Чулуудай: Мах махан бүтээгдэхүүн экспортлох гэж оффшор компани байгуулсан

П.Мөнхжаргал


-Оффшор компанитай ч оффшор дансгүй-

Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайг оффшор бүсэд данстай гэх мэдээлэл өнгөрсөн онд хэвлэлээр гарсан. Анх уг мэдээллийг  “Монгол HD” телевиз олон нийтэд хүргэсэн байдаг. Тэгвэл Б.Чулуудай тус телевизийг энэхүү мэдээллээ баталгаажуулахыг шаардаж, шүүхэд хандсан байна. Улмаар “Монгол HD” телевизийн мэдээллийн баримт нотолгоог шүүхээр дамжуулан гарган авч, нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан аж.

Энэ асуудлаар тэрээр анх удаа тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Та анх хэдэн онд ямар зорилгоор оффшор бүсэд компани байгуулж байсан бэ?

-Өмгөөлөгч н.Болд: Монголд хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2011 оны зургаадугаар сард оффшор компани байгуулсан. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ гаднынхан хууль эрхзүйн таатай орчин, дээр нь бизнесийн бүцтийн хувьд оффшор компаниар дамжуулан хөрөнгө оруулах шаардлага тавьдаг учраас энэ компанийг байгуулсан. Оффшор компанитай гэхээр сөрөг талаас нь хараад байх юм. Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа гадна компаниуд оффшор бүсээр дамждаг. Нөгөө талаас Б.Чулуудай оффшор компанитай ч оффшор данс нээгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

-Та өмнө нь найзуудтайгаа нийлээд оффшор бүсэд компани байгуулсан гэж мэдэгдэж байсан. Тухайн үедээ буюу өнгөрсөн онд хөрөнгийн тоог тодорхой заагаагүй гэж яригдаж байсан. Одоо гэнэт яагаад бүтэн жилийн дараа энэ асуудалд тайлбар хийж байгаа юм бэ?

-Өмгөөлөгч н.Болд: Миний бие өөрийн үйлчлүүлэгчийн нэр төртэй холбоотой асуудлаар хуульчийн байр сууринаас оролцож байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлын зорилго нь иргэн Э.Бат-Үүл болон Б.Чулуудай нарыг оффшор данстай, түүгээрээ их хэмжээний гүйлгээ хийсэн, татвараас зайлсхийсэн, авлига, хээл хахуулиар авсан мөнгөө нуусан зэргээр нэр төрийг гутааж байгаа асуудал яваад байгаа учраас үнэн зөв мэдээлэл өгч, залруулга хийх зайлшгүй шаардлага үүссэн юм. Иргэн Б.Чулуудайн хувьд энэ мэдээлэл цацагдсан үеэс эхлэн хууль, шүүхийн байгууллагад хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, мань хүн шүүхэд хэд хэдэн удаа хандсан. Гэтэл үүнийг нь тодорхой шалтгаан хэлээд буцаасан байдаг. Мөн өөрийгөө шалгуулъя гээд цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан. Гэвч тодорхой шалтаг заагаад дахиад л хүлээж аваагүй. Бид үргэлжлүүлэн оффшорт мөнгө нуусан асуудал байгаа эсэх, хууль бус асуудал байгаа эсэхийг зайлшгүй шалгуулна. Шүүх хуулийн байгууллагаар эцэслэн тогтоолгоно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Оффшорын асуудал хамгийн анх “Монгол HD”  телевизээр гарсныг санаж байна. Энэ үед Б.Чулуудайг оффшорт данс эзэмшдэг. Тэр данснаасаа гүйлгээ хийсэн гэж мэдээлсэн байдаг. Гэхдээ тэр мэдээлэлдээ татвараас зайлхийсэн, хээл хахуулаар авсан мөнгийг гадагш гаргаж, нуусныг Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтран мэдээллээ гэж танилцуулаад дараа нь Б.Чулуудайг оффшор дансаа ашиглан гүйлгээ хийсэн мэтээр иргэдэд мэдээлсэн. Б.Чулуудай оффшор компани байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

-Э.Бат-Үүл даргыг харлуулах гэж Б.Чулуудайгаар оролдоод байгаа юм-

-Хуулийн байгууллага шалтаг шалтгаан хэлээд гомдлыг хүлээж авахгүй байна гэж та бүхэн хэллээ. Ямар шалтгаан хэлээд хүлээж авахгүй байгаа юм бэ?

-Б.Чулуудай: Нэг л шалтгааныг нь би хэлье. Шүүхэд товчхондоо иргэн Б.Чулуудай гадаадын эргийн бүсэд ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг гуйвуулсан дансны гүйлгээ байхгүй. Хэрэв байвал энэ үйлдэлд би хариуцлага хүлээе. Оффшор дансаар гүйлгээ хийсэн гэж яриад байгаа хүмүүсийн баримтуудыг нь гаргаж тавиулаач гэдэг хүсэлтийг 2016 оны УИХ-ын сонгуулийн маргааш Хан-Уул дүүргийн цагдаад гаргасан. Энэ дагуу иргэн н.Ганбатаас байцаалт авсан байдаг. Тэгэхэд тэр Ганбат “Надад гадаадын иргэн надад цахим шуудан явуулсан. Явуулсан шууданг нь би гаргаж тавьсан. Надад хамаагүй” гэж мэдүүлсэн юм билээ.

Б.Чулуудайн ажил хэрэг, алдар хүндийг гутаасан гэж үзэн хуулийн байгууллагад ханджээ.

Уг нь гадаадын хэн гэж иргэн Ганбаярт мэдээлэл явуулсан юм бэ гэдгийг шалгаж, тэр нь Б.Чулуудай, Э.Бат-Үүл нарын талаар ноцтой мэдээлэл байвал намайг шалгах ёстой байхгүй юу. Би тэрийг л хүсээд байгаа юм. Гэтэл ийм үйлдэл хийгдээгүй. Зөвхөн Ганбаяр ингэлээ, гадаадын иргэн цахим шуудан явуулсан юм байна. Энэ нь нотлогдоогүй учраас энэ хэргийг шалгах боломжгүй гэсэн хариултыг тухайн үед ирүүлсэн байдаг. Ингээд бид хуулийн дагуу прокурор, шүүхэд хандаад өнөөдрийг хүрээд байна. Бусад шалтгаануудыг шүүх хурлын дараа ярина. Одоогоор ярих шаардлагагүй зүйл байна.

-Манай улсад оффшортой холбоотой хуулийн зохицуулалт байхгүй. Та бүхэн энэ асуудлыг ямар хуулийн дагуу шийдүүлэх вэ?

-Өмгөөлөгч н.Болд: Иргэний хуулиар шийдүүлнэ. Иргэний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Б.Чулуудайн ажил хэрэг, алдар хүндийг гутаасан гэж үзэн хуулийн байгууллагад хандсан юм. Нөгөө талаас оффшорын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Манайхан хэт харлуулж хараад байна. Оффшор бол бизнес хийж байгаа хүнд байдаг л зүйл. Хүмүүс Э.Бат-Үүл даргыг харлуулах гэж Б.Чулуудайгаар оролдоод байгаа юм. Э.Бат-Үүл гэж хүн байгаагүй бол энэ хүнийг хэн ч оролдохгүй.

-Б.Чулуудай: Тэгэхээр “Монгол HD” телевизээр “Иргэн Б.Чулуудайн оффшор бүсэд дансны гүйлгээ хийсэн нь нотлогдлоо” гэх нэвтрүүлэг эхэлсэн байдаг. Харин хамгийн сүүлд нь болохоор үүнийг бид баримт, нотлогоо гэж үзэхгүй. Бид хэн нэгний эсрэг зүйл яриагүй гэж дуусгадаг. Бид ямар учиртайг нь ойлгоогүй. Шүүх шийдэх байх. Нотлогдлоо гэж ярьсан хүмүүс нотолсон байгаа баримтаа гаргах хэрэгтэй. Мөн тус телевиз цааш нь үргэлжлүүлээд нэвтрүүлэг хийнэ гэсэн боловч дахиж гараагүй. Сонгуулиас хойш яваагүй. Би дахиж баримт, нотлогоог нь гаргаж ирээд ярих нь гэж бодож байсан. 480 тэрбум төгрөгийнх нь баримт цаана нь байгаа бол тэрийгээ гаргаж тавиад шүүхэд миний эсрэг гомдол гаргаач ээ.

Би өөрийнхөө шударга үнэнийг тогтоолгохын тулд “Ард түмний зөвлөл”-д хандаж, үнэн мөнийг олох болно. “Монгол HD” телевизийг нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн байгаа. Би өөрт байгаа бүх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээр шийдэгдэх байх. Үүний дараа бүх баримтыг дэс дараалалтай олон нийтэд нээлттэй дэлгэнэ.

-Таны оффшор компани ямар үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бэ?

-Би хоёр компани байгуулсан нь үнэн. Гадаадын иргэд ажилладаг. Зүүн өмнөд Ази, Европд ажилласан туршлагатай, олон жил бизнес хийсэн хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн нэр хүндийг ч бас телевизээр харлуулсан. Хятадын гаралтай Сингапурын иргэн ч гэх шиг. Ингэж хүнийг гарал үүслээр хэлж болдог юм уу.  Миний байгуулсан компанийн хувьд хөдөө аж ахуйн чиглэлийн компани. Мах махан бүтээгдэхүүн экспортлох гэж байгуулсан. Гэхдээ 2011 онд байгуулагдаад удалгүй татан буугдсан.

-Оффшороос гадна таныг гэр хорооллын дахин төлөвлөлтөөс аавыгаа хотын дарга байхад тендер авч, мөнгө завшсан гэдэг мэдээлэл гарах үед тэр хэвлэлүүдийг нь шүүхэд өгч байсан. Энэ асуудалд ямар тайлбар хийх вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд миний бие иргэдийн сонголтоор бусад компаниудтай өрсөлдөөд ялж байсан. Энэ дагуу 228 айлтай гэрээ хийх ёстойгоос 95 хувьтай нь гэрээ хийсэн. Тухайн үед АТГ-т энэ асуудлаар шалгуулаад тус газраас 2013 оны арваннэгдүгээр сар 091/69 гэсэн тоот ирүүлсэн байдаг.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд миний бие иргэдийн сонголтоор бусад компаниудтай өрсөлдөөд ялж байсан.

Ингэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн сонгон шалгаруулалтад төрсөн хүү Б.Чулуудайн “Гранд Лайн” компанийг шалгаруулсан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдлоо гэж Н.Ганболд дарга хариу өгсөн нь энэ байна. Одоо 30 гаруй айлыг орон сууцанд оруулсан байгаа. Үлдсэн нь 7,8 айл нь хэлэлцээрийн шатандаа яваа юм билээ. Тэд “Гранд Лайн”-аас орон сууц авах сонирхолтой байна гэж мэдэгдсэн. Одоогоор хохирсон иргэн байхгүй. Бид хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарсны дараа “Бэрэн” компанид шилжүүлсэн.  Тухайн үед манай аав намайг битгий сонго гэж иргэдэд хэлж байсан. Тэгэхэд иргэд бид сонголтоо хийсэн. Насанд хүрсэн хүн байна гэж байсан юм шүү. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

  1. yadargaatai um idej uusanaa haazaalah geed

    0 0 Хариу бичих
  2. Энэ бид 2 баасных нь бизнесмэм байхавд.КККК

    0 0 Хариу бичих
  3. odoo tsagt hevlel medeeleld itgehed hetsuu bolson tsag ue henees ch mungu awaad yuch yrij baij magadgui humuus shuu

    0 0 Хариу бичих
  4. argagui songuuliin shou ehlejee odoo tegeed bie bieniigee harluulah medee bol tegeed social duuren ywahiin yum bgaz

    0 0 Хариу бичих
  5. chamtai adilhan zaluuchuud ym hiih geed eldev zovshoorol ene ter bas zeel mongo olj chdhgui bhad chi yaaj chadaad bnaaaaaaa chmas olon jil bussines hiisenguud chdhgui bnshdeee.

    0 0 Хариу бичих
  6. biznes hiideg hund iim dans baij bono shde gehdee naad hun chin ymar mungun guilgee hiigegui geed barimttai yriad bgan bishuu

    0 0 Хариу бичих
  7. энэ оффшор дансны асуудал яаг сонгууль болохын өмнө гараал ирдийн бусад үед нь яагаад хянаж шалгахгүй байсын

    0 0 Хариу бичих
  8. bat uuliig buur harluulah geed ydtsan yumaa uur yum oldohgui bnauu te archaagui yum

    0 0 Хариу бичих
  9. Tiin shuu MONGOL HD neeree eren surwaljlagch hiine geed baisan haa baina shal hudlaa hen negnii zahialgar tiim hiisen bna

    0 0 Хариу бичих
  10. бат үүлийг муулах гэхээр чулуудайгаас өөр юм орж ирэхгүй байгаа биз

    0 0 Хариу бичих
  11. Uulna ene hewlel medeelliin baiguullaguud chin unen bodit eh surwaljtai yum hund hurgeh estoi biz de yagaad ingeed hudlaa yum yriad ard irgediin tolgoig ugaagaad baidiin bol

    0 0 Хариу бичих
  12. zuwhun unniig medeellene geed baisan haa baina chinbat chin ugaasaa maniinh biz de tegeed albaar iim ajluud hiij bgaa ni oilgomjtoi

    0 0 Хариу бичих
  13. Луйварчдын зулбасгууд юм хийдгүй л байхгүй юу? Аав ээж нь луйварчид юм чинь луйвардаж л чадна. 27 жил монгол эх орноо луйвардсан луйварчид болон тэдний үр хүүхэд ер нь юу хийсэн юм бэ луйвар л хийгээ биз дээ

    0 0 Хариу бичих
  14. Yum hiih gej baigaa zlajuu humuusiig hudlaa hardaj serdej ingej tuilshraad yahavdee. Shalguulay geed baihad.

    1 1 Хариу бичих
    • юу хийсэн юм бэ? ер нь яг юу хийчихсэн хүн юм? юу ч хийгээгүй ш дээ. идэж луйвардахыг л хийж байна. юм юм хийчих боломж байлаа ш дээ. юу ч хийсэнгүй оффшор компани хийж, дансаа нууж байна. чихэн дээр цэцэг ургуулах гэж оролдож байна. тэгээд маниусыгаа мал шиг санаад маллах гээд л сууж байна.

      0 0
  15. Дансгүй компани гэж байдаг л юм байх даа. Манай луйвчид уснаас хуурай гарах гэж мөн ч олон технологи шаах юмаа. Хэхэ Данснүй компани гэхээр регистэргүй хүүхэд төрсний гэрчилгээ авч байгаатай адилхан сонсогдоод хөх инээд хүрэх юм.

    0 0 Хариу бичих
  16. Энэ луйварчинг холноос нь дуужлэх хэрэгтэй ш дээ. Салгалсан аав нь байгаагуй бол энэ бордооны гахай ямар юм аа хийж чадах вэ дээ

    0 0 Хариу бичих
  17. ХУЛГАЙЧИЙН ХҮҮХЭД ХУЛГАЙЧ Л БАЙДХГ ХА ХА ХА

    0 0 Хариу бичих
  18. Энэ бацаан яахаараа барилгын туршлагагүй бж дахин төлөвлөлтөд ялдаг билээ, өч төчнөөн мөнгө идчээд ичээсэй билээ. Чамаас болж гэр орончгүй газарчгүй болцгоочоод боож үхэх гээд бн.

    0 0 Хариу бичих
  19. Ovoo nosgoogui nol shuvuu suukhgui. kkk.ortoi bolood l ...

    0 0 Хариу бичих
  20. Aaw n darga geed ur huuhduud n ajil hiihgui bh yumuu tegwel bas ulsiin mongo ideed ajil hiihgui bna geh bailgui ingej tuilshirhaa bolimoor yumaa

    0 0 Хариу бичих
    • Болохгүй л дээ хө ашиг сонирхлын зөрчил гэж нэг юм бий болчихдог юмаа. Тэгээд яахав дээ. Аав нь дарга гээд хүү нь ялж л дээ. Тэгээд ялаад гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайхан хийгээд нүүр улайлгахгүй явж чадсан юм уу чадаагүй ш дээ. Бат-Үүлийн хүүд мөнгө байлаа, эрх мэдэл байлаа. Сэтгэл байсангүй, ёс зүй байсангүй. Тэгээд яасан байх нь уу хийсэн юм нь юу ч үгүй хэдэн тэрбумыг луйвардаад оффшортоо хийсэн л дээ өөр яав л гэж. Ийм байж битгий олон юм яриа луйварчин, хулгайч дарга нарын зулбасгуудаа

      0 0
    • Dakhin tuluvlultiin ajiliig l khiikh yosgui baisan baikhgui yu daa\, uur ajil zunduu baina shtdee.

      0 0
  21. Dahin tuluvlult hiih kompaniig irged bish bat-uul ba tuunii albat songoj shalgaruulj baisan baih shu !

    0 0 Хариу бичих