Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын асуудлаар ОХУ-д болсон сонсголын тухай албан ёсны мэдээлэл ирүүллээ

Х.Батсайхан


Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах “Орхон говь” төсөл, Сэлэнгэ мөрөн дээр баригдах “Шүрэнгийн усан цахилгаан станц”-төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг тухайн улсын ард иргэдэд,танилцуулж, тэдний санал зөвлөмжийг авч, цаашдын судалгааны ажилд тусгах зорилготой олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг манай улс ОХУ-ын Буриад улсад амжилттай зохион байгууллаа. 

Нийт 11 удаагийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг ОХУ-ын Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яамны сайд Ю.П.Сафьяановын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу БНБУ-ын Байгалийн нөөцийн яам, төрийн болон төрийн бус байгуулагууд, ард иргэдийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 3 дугаар 31-ны хооронд Наушки, Улаан-Үүд, Тарвагатай, Горачянский, Усть-Баргузин, Турунтаева, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижний Ангарск зэрэг хот, тосгон суурин газруудад явуулжээ.

Дээр дурдсан судалгаануудын ажлын даалгаврын төслийг ОХУ-ын Буриадын ард иргэдэд танилцуулж, тэдгээрийн саналыг авч байгаа нь найрсаг хөршийн хувьд мэдээллийг нээлттэй ил тод хүргэхэд чухал алхам болсон. Гэхдээ олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өөр орны нутаг дэвсгэр, өөр үндэстэн ястнуудын дунд хийсэн нь манай төлөөлөгчдөд хүнд байсан аж.  

Хэлэлцүүлэгт Монголын талаас эрдэмтэн,  судлаач, мэргэжилтэннийлсэн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй багажилласан бөгөөд ОХУ-ын зүгээс БНБУ-ын Байгалийн нөөцийн яам, сав газар болон орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгуулагууд, хувийн хэвшил болон ард иргэдийн төлөөлөл нийлсэн нийт 1300-аад хүн оролцжээ. Мөн Дэлхийн банкны төлөөлөгчид хэлэлцүүлэг хэрхэн явагдаж байгаад хөндлөнгийн хяналт тавьж ажилласан байна.

Монголын талын ажлын хэсгийн зүгээс дээрх хоёр төслийн зорилго, үндэслэл, урьдчилан хийгдсэн судалгааны ажлын үр дүн, техникийн зарим үзүүлэлтүүд, Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын хүрээнд  хийгдэх судалгааны ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ.

ОХУ-ын хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцүүлэг хийгдэхээс 30 хоногийн өмнө тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газар болон номын сангуудад хэлэлцүүлгийн материалыг биетээр тарааж өгсөн бөгөөд мөн цахим хуудсуудад электрон хэлбэрээр байршуулсан аж. Ингэснээр Бүгд Найрамдах Буриад улсын ард иргэдийг төслийн талаарх мэдээллийг урьдчилан авах боломжоор хангажээ.

Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өөр орны нутаг дэвсгэр, өөр үндэстэн ястнуудын дунд хийсэн нь манай төлөөлөгчдөд хүнд байв.  

Гэсэн хэдий ч төслүүдийн талаарх ард иргэдийн ойлголт, мэдээлэл буруу ташаа байгаа нь  хэлэлцүүлгийн туршид ажиглагдсан бөгөөд цаашдаа үнэн, бодитой мэдээллийг илүү тодорхой, цаг тухай бүрт нээлттэй өгч байх хэрэгтэйг Монголын талд бүрэн ойлгуулсан байна.  

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслөөс гаргасан албан мэдээнд энэ талаар “Хэлэлцүүлгийн явцад ард иргэд төслийн нөлөөллийн талаар илүү ихийг сонсож, мэдэхийг хүсч байсан нь бидэнд ажиглагдсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон иргэд Байгаль нуурын усны түвшин сүүлийн жилүүдэд буурсан, Сэлэнгэ мөрний усны түвшин буурснаас үүдэн загас түрсээ шахах газаргүй болж,  түүний тоо толгой буурч байгаа, худгийн усны түвшин буурсан, энэ нь ундны ус хомсдоход  хүргэж, амьжиргааны эх үүсвэр болсон ногоогоо услах боломжгүй болж байна, хаврын шар усны үерийн улмаас голын хөндий үерт автан, хадлан бэлтгэхэд хүндрэлтэй болж, малын тэжээлгүй болж байгаа талаар өөрсийн санал бодлоо илэрхийлж байсан. Түүнчлэн, Сэлэнгэ мөрөн  дээр УЦС барьсан тохиолдолд 100 метрийн өндөртэй цунами үүсэх аюултай, мөн тэдний усны асуудал улам хүндэрч, аж амьдрал нь хохирох аюултайг удаа дараа хэлж байсан.

Монголын талаас  усан сан байгуулан,  Сэлэнгэ мөрөн дээр урсацын тохируулга хийснээр иргэдийн санаа зовж буй асуудлуудыг эерэгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг тайлбарлаж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Байгаль нуурын усны түвшин сүүлийн жилүүдэд буурсан, Сэлэнгэ мөрний усны түвшин буурснаас үүдэн загас түрсээ шахах газаргүй болж,  түүний тоо толгой буурч байгаа, худгийн усны түвшин буурсан, энэ нь ундны ус хомсдоход  хүргэж, амьжиргааны эх үүсвэр болсон ногоогоо услах боломжгүй болж байна, хаврын шар усны үерийн улмаас голын хөндий үерт автан, хадлан бэлтгэхэд хүндрэлтэй болж, малын тэжээлгүй болж байгаа талаар өөрсийн санал бодлоо илэрхийлж байжээ.

Хэлэлцүүлгийн явцад хүлээн авсан саналуудаас дурдвал Байгаль нуур, түүний экосистемд төслүүдийн зүгээс үзүүлж болзошгүй нөлөөллийг олон улсын стандартад нийцүүлэн нарийвчлан судлах, эрчим хүч гаргаж авах боломжит бусад хувилбаруудыг оролцуулан судлах, ТЭЗҮ, БНБОҮ болон БОННҮ дарааллын дагуу салангид байдлаар хийх зэрэг  саналуудыг ирүүлсэн. 

Саналаа илэрхийлсэн иргэдийн дотор “УЦС-ыг бариад ч Байгаль нуурын  экосистемд нөлөө үзүүлэхгүй” гэсэн санааг хэлэх иргэд ч бас байсан юм.

Төслийн талаарх буруу ташаа ойлголт, мөн иргэдийн итгэл үнэмшлээс үүдэлтэйгээр  эсэргүүцэх, шүүмжлэх  иргэд, төрийн бус байгууллагууд байсан ч хоёр төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тогтоох зорилготой зөвхөн судалгааны ажил хийгдэх гэж байгаа, УЦС-ыг барих, хиймэл нуур байгуулах ажил огт хийгдээгүй болохыг иргэдэд тайлбарлахын зэрэгцээ тэдний саналыг хүлээн авч цаашид хийгдэх судалгааны ажилд тусгах зорилготой ирсэн тухайгаа Монголын тал онцлон тэмдэглэж байв.

БНБУ-д зохион байгуулах хэлэлцүүлэг үүгээр дуусгавар болохгүй бөгөөд бид судалгааны ажлаахийх явцадБНБУ-д дахин ирж, хэлэлцүүлэг явуулж, иргэдийн саналыг авах болно” хэмээн бичсэн байв.  

Энэ удаагийн ажлын даалгаварын төсөлд санал авах ажил хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 30 хоногийн турш үргэлжлэх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. УЦС барих нь хэрэгтэй боловч байгалийн сайхан бүтэцийг устгах нь буруу юм. Иймд тал хээр ой мод багатай байршлыг сонгон байгуулах хэрэгтэй гэж бодож байна даа.

    1 0 Хариу бичих
  2. Тэгвэл төлбөр аваач дээ бид яагаад үнэтэй эрчим хүч хэоэглэх ёстой юм бэ

    1 0 Хариу бичих
  3. ali deer 90d onii bujignaagaar barichih baisan ymiig bas gatsaaagaad manaihan neerei butehguiee

    1 0 Хариу бичих
  4. Buryadad ochood xeleltsuuleg xiix yamarch ur dungui. Ted zovshoorol ogdog xumuus n bish. Gol n orosiin zasgiin gazar ene tertei zovsholtsoj bj yuma xiisen n deer bx. Putin baigali nuurt ach xolbogdol ogdog xun. Ted nart l xandax xeregtei

    1 0 Хариу бичих
  5. ЯАХ ГЭЖ ОЧСОН ЮМ, ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ПУТИН БАРИУЛАХГҮЙ ГЭДГЭЭ ТУСЛАХААРАА ДАМЖУУЛАН МЭДЭГДЧИХЭЭ БИЗ ДЭЭ. ЗӨРЖ БАЙЖ БӨМБӨГДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ, ЯРШИГ ЗҮГЭЭР

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ