Бөөрний өвчтэй хэмээн оношлогдсоноос болж нөхөр нь хаяж, орох оронгүй болсон Г.Цагаандарь гэх эмэгтэйд “Хужирт Эко гэр” ХХК-ий хамт олон таван ханатай гэр бэлэглэхээр болжээ. Г.Цагаандарь нь өнгөрсөн хугацаанд 2 ой 2 сартай, 4 сартай хоёр охинтойгоо Толгойтын өртөөний вокзалд хоног төөрүүлж байсан юм.
Ийн явахад нь түүнд “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ тусалж, гэртэй болгох аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд 5.7 сая төгрөг цугласан байна.