“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгожээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгожээ. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газар үүрэг болгосон юм.

Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхааруулжээ. Иймд, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болгожээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. 49% iig AN iin hulgach deeremchdees butsaaj awch bgaad blalaa MAN mash sain ajillaj bna

    0 0 Хариу бичих
  2. МАН ын Нямдорж тэргүүтэй бүлэглэл төрийн нэрээр дээрэмдэж Х Бадамсүрэн хулгайчийг Эрдэнэт үйлдвэрийн даргаар тавьсан Х Бадамсүрэн [Хориотой Үг] үйлдвэрийн мөнгөөр сая сая төгрөгийн диван буйдан тавилга ширээ сандалаар өрөөгөө чимэглэсэн гээ биз дээ

    0 0 Хариу бичих
  3. Гоё. Өмчийн эзэмшлийн ЕС шийдншийднэ.

    0 0 Хариу бичих
  4. Сэрэхгүй бол сайхан зүүд байна сонгуулийн шоу

    0 0 Хариу бичих