ХАЙР ҮНЭРТСЭН СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүдтэй "хүүхдүүд"

Д.Сугармаа


Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ. Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Эсвэл бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон  сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юү...

Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, дэггүйтэн гүйх шулганасан балчир үрсийн минь бяцхан хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харц гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл манай сурвалжлах групп энэ удаа өөрөөсөө аз жаргалын хамгийн тансаг, гоёмсог, юутай ч дүйцүүлэшгүй үнэтэй зургаан цэцгийг дэлбээлүүлсэн Б.Ганзориг гэх залуугийн гэрийг зорилоо.

Б.Ганзоригийн эхнэр яг нэг сарын өмнө 27 насандаа тав дахь охиноо төрүүлж, нялх биетэй байгаа хэдий ч “Манайх шинэ байранд ороод тохижоогүй байгаа. Тавилга ч үгүй л айл шүү дээ. Зүгээр үү” гэсээр бидний саналыг маш эелдгээр хүлээж авсан юм. Б.Ганзоригийнх  тав дахь охиноо өлгийдөн авахтай зэрэгцэн шив шинэхэн гурван өрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авчээ.

-Таван охинтой 27 настай “охин”-

Ийн биднийг тэдний хаалгыг тогшиход ижилхэн өнгийн хувцсаар гангарсан тэрсхэн дөрвөн охин аавынхаа хамт угтаж, нэгэн дуугаар мэнд мэдлээ. Б.Ганзоригийнх шинэ байрандаа ороод удаагүй байгаа болохоор бүрэн тохижуулж амжаагүй байгаа гэнэ. Хоймортоо том зурагт, гал тогооны өрөөнд шив шинэхэн плитка, хөргөгч байрлуулжээ. Гэхдээ тэдний гэрийг бяцхан охидын цангинасан дуу, нярай хүүхдийн хачин гоё үнэр хамгийн ихээр чимж байсан юм.

Б.Ганзориг, Ц.Баяржаргал нар 10-н жилийн сурагч байхдаа танилцаж, үерхэж эхэлжээ. Ингээд тун удалгүй Ц.Баяржаргал 19 насандаа ээж болж, том охин Г.Дөлгөөнийгөө төрүүлсэн байна. Харин 22 насандаа Г.Баярцэцэг, 23 насандаа Г.Номин-Эрдэнэ, 25 насандаа Г.Мөнхнаран, 27 насандаа Г.Отгонжаргал охиноо өлгийдөн аваад байгаа өнөр өтгөн, залуу гэр бүл. Гэргий Ц.Баяржаргал бага охиныхоо нэрний талаар “Охидын минь хамгийн отгон нь байгаасай” гээд аав нь энэ нэрийг өгсөн. Одоо хүү төрбөл эрхийн балай юм болно доо" гэсээр бидний яриа эхэллээ.

Тэр “Урлах эрдэм” дээд сургуулийг 2011 онд дизайнер мэргэжлээр төгссөн ч өнгөрсөн хугацаанд “Ээж” хэмээх эрхэм алдрыг нэр төртэйгээр гүйцэтгэсээр мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байгаа гэнэ.

-Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг-

Гэрийн эзэн Б.Ганзоригийг гаднаас нь харсан хэн ч таван охины аав, айл гэрийн амьдралыг нуруундаа үүрч яваа гэдэгт итгэхгүй л болов уу. Тэрээр ч энэ талаар “Намайг таван охинтой гэхээр ихэнх хүмүүс итгэдэггүй. Их залуухан харагддаг болохоор тэгдэг байх. Хамаатан садан, найз нөхөд, ажлынхан маань л итгэдэг. Анх аав, ээж болсноос хойш манайх живхнээс тасарсангүй. Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг. Тийм болохоор шинэ охин минь мэндлэх болгонд миний хариуцлага улам нэмэгдэж, илүү их хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ухаарч, ойлгодог доо” хэмээн хуучлав.

Б.Ганзориг одоо 28 настай бөгөөд Барилга технологийн коллежийг сантехникч мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд шууд л Ус сувгийн удирдах газарт засварчнаар ажилд орж, техникч болтлоо тушаал дэвшсэн байна. Тиймдээ ч, хариуцлагатай аав, сайн засварчны ажлыг Ус сувгийн удирдах газраас үнэлж тэдний гэр бүлд хөнгөлөлттэй нөхцлөөр гурван өрөө байр олгоод байгаа нь энэ аж.

“Г.Мөнхнарангаа /дөрөв дэх охин/ төрөхөд би 10 жил засварчнаар ажиллаж байгаад техникч болж тушаал дэвшсэн. Харин Г.Отгонжаргалаа /тав дахь охин/ мэндлэхэд манайх энэ байрандаа орсон. Хүүхэд айлд аз жаргал авч ирдэг шүү дээ. Шинэ охин минь төрөх болгонд манай хэрэглээ нэмэгддэг ч хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг. Манай амьдрал болоод л байдаг юм” хэмээн охидын аав ярилаа.

Харин түүнээс хүүтэй болъё гэж хүсдэг л байхдаа хэмээн асуухад “Эр хүнд тийм бодол байлгүй л яахав. Гэхдээ охид аавынхаа генийг 50 хувь тээж төрдөг гэсэн. Харин охидоос минь төрсөн зээ нар маань өвөөгийнхөө генийг 100 хувь тээж төрдөг гэж Б.Бат-Эрдэнэ аварга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр ярьж байна лээ. Аварга хүний амнаас ийм үг сонсоод таван охины аав болсноороо бахархсан шүү” хэмээн инээмсэглэн ярьж байв.

-Ц.Баяржаргал: Удахгүй охид минь миний найз шиг болно-

Ингээд таван охины аав, ээжийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй Б.Ганзориг, Ц.Баяржаргал нартай ярилцсанаа хүргэе.

-Үеийнхэн дунд тань та хоёр шиг таван хүүхдийн ээж, аав болсон хүн бий юу?

-Бид хоёрын танилуудын дунд таван хүүхэдтэй айл маш ховор шүү. Бараг байхгүй дээ. Хамгийн ихдээ л хоёр эсвэл гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүлүүд бий. Тэгээд бараг ихэнх нь ганц бие шүү дээ.

-Хорин хэдхэн насандаа таван хүүхдийн аав, ээж болно гэдэг ганц, хоёр хүүхэдтэй айлын аав, ээжтэй харьцуулахад маш их ачаалалтай байдаг болов уу. Мэдээж, олон хүүхэдтэй аав, ээжүүд бусдаас илүү хөдөлмөрлөж, хариуцлагатай байх ёстой. Энэ бүхний хажуугаар гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад залуу гэр бүл  юун дээр анхаарах ёстой вэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: Ганц, хоёр хүүхдийн ээж байх таван хүүхдийн ээж байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Би том охиноо 19-тэйдөө төрүүлээд, өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийгээгүй, хүүхдүүдээ л өсгөж байна. Манай хэд бүгд цэцэрлэгт яваагүй. Энэ хугацаанд нөхөр маань ганцаараа ажил хийж, амьдралаа болгосоор ирлээ. Ер нь эр нөхрийн хариуцлагаа ухамсарласан байдал л гэр бүлийн харилцааг бат бөх байлгадаг болов уу. Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг. Магадгүй, нөхөр маань ийм түшиг тулгууртай болохоор бид хоёр таван охинтой болсон байх.

Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг.

Б.ГАНЗОРИГ: Бид хоёрт анхнаасаа л туслах хүн байгаагүй. Аав ээжүүд маань өөр өөрсдийн ажилтай болохоор тэр болгон манайд илүүчлээд, туслаад байх боломжгүй л дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд мөнгө үүрээгүй, хадмынхаа хажууд амьдарсны хүчинд энэ байрныхаа төлбөрийн урьдчилгааг хураасан. Ер нь бүх ачаа л анхнаасаа бид хоёрын нуруун дээр буусан болохоор эрт хариуцлагаа ухамсарлаж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон.

-Ээжүүд төрсний дараа сэтгэл санааны хямралд орох нь амархан. Энэ ч утгаараа бүх л уур, ундуйцлаа нөхөртөө гаргаж, үүнээс болж гэр бүлийн маргаан үүсдэг талаар олон хүн ярьдаг. Төрсний дараахь энэ үеийг хэрхэн давж гардаг вэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: Төрсний дараахь стресс гэж нэг айхтар юм байна аа. Ер нь тэр уур стрессээ ихэнхдээ л нөхөртөө гаргана. Өмнө нь аавынхаа хажууд жижигхэн байшинд байсан болохоор гэр орноо голно. Гоё гал тогооны тавилга, хэрэгсэлгүйдээ бухимдана. Найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур зугаалмаар санагдана. Одоо бол гоё байртай болчихлоо. Гэхдээ манай хүн намайг найз нөхөдтэйгөө уулзаарай гээд мөнгө төгрөг өгөөд л гаргадаг.

-Б.ГАНЗОРИГ: Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрүүд өөрийн гэсэн орлогогүй, найз нөхөд нь гадуур дотуур зугаалаад явж байгааг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулж бухимддаг юм шиг байна лээ. Эхнэрээ бухимдаж уурлахад нь би “Миний олж байгаа мөнгө чинийх л гэсэн үг. Чи ч гэсэн хөдөлмөрлөж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэдэг маш том хөдөлмөр. Чи надад амар тайван ажлаа хийх боломж олгож байгаа шүү дээ” гэж хэлж эхнэрээ тайвшруулдаг. Ер нь эр нөхрүүд их тэвчээртэй байх хэрэгтэй.

-Танайх саяхан гал тогооны өрөөндөө иж бүрэн шинэ тавилга хийлгэх эрх хожсон гэсэн үү?

Ц.БАЯРЖАРГАЛ: Тийм ээ. Фэйсбүүк дэх ээжүүдийн “Mom” группийн гишүүдийн дунд “Мартын 8”-наар “Миний гал тогоог авраач” гэдэг уралдаан зарласан юм. Уралдаан зарлагддаг өдөр манайх байрандаа нүүж ирсэн. Тэгээд би плитканаас өөр тавилгагүй гал тогооны өрөөнийхөө зургаар оролцсон. Миний зураг тэр өдрөө л бусдаас хол давж, 5000 лайкаар түрүүлсэн. Ингээд “Шинэ хийц” компани манайд гал тогооны өрөөний иж бүрэн тавилга хийж өгөхөөр болсон. Тавилга маань энэ долоо хоногт гарна. Гал тогооны өрөөндөө өөрийн хүч, хөдөлмөрөөр тавилга хийлгэх эрх хожоод нөхөртөө бага ч болов дэм болсондоо маш их баяртай байгаа шүү.

-Ажил төрөл хийхгүй олон хүүхэд гаргалаа, эсвэл одонгийн хүүхдээ төрүүлж байгаа юмуу гэх мэтээр хандах хүмүүс хэр их байдаг вэ. Ер нь хамаатан садан, найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн хандлага хэр вэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: Харьцангүй гайгүй шүү. Гэхдээ ажил төрөл хийсэнгүй олон хүүхэд гаргалаа гэх хүмүүс байдаг. Тийм хүмүүс 30 гарчихсан, 40 хүрчихсэн хэрнээ нэг эсвэл хоёр хүүхэдтэй л хүмүүс байдаг. Би тийм хүмүүст ядаж гурван хүүхэд төрүүлээд үзээрэй гэж хэлмээр санагддаг шүү. Одоо ингээд бид хоёр хэнээс ч гуйлгүй, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө хадгалсаар шинэ орон байртай болчихоор хүмүүсийн хандлага, харах харц нь хүртэл өөр болсон нь ажиглагдаж байгаа.

-Бид хоёр 10 жилийн дараа өвөө, эмээ болох магадлал өндөр-

-Охидын ээж, аав байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?

Б.ГАНЗОРИГ: Сайхан зүйл маш их. Охид аавдаа илүү хайртай, элэгтэй, түшигтэй. Хотоор дагуулаад явж байхад том том жип рүү заагаад л “Аавдаа энэ машиныг авч өгнө өө” гэдэг. Харин усанд оруулах, үсийг нь самнах гээд бага зэргийн бэрхшээлүүд бий /инээв/. Үр хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул өсөхийг харна гэдэг аав ээжийн хамгийн том аз жаргал шүү.

Ц.БАЯРЖАРГАЛ: Тавхан жилийн дараа Г.Дөлгөөн /том охин/ бид хоёр үе тэнгийн охид шиг  болчихно. Одоо бүгд нялх, ээждээ тус дэм болох нь бага ч тун удахгүй би охидтойгоо үе тэнгийн найзууд шиг болно гэж бодохоор их гоё байдаг шүү. Бас бид хоёр наанадаж 10 жилийн дараа эмээ, өвөө болох магадлалтай. 40 хүрэлгүй эмээ, өвөө болно гэдэг нэг талаараа сайхан ч, бас гунигтай ч юм шиг /инээв/.

-Охид өсвөр насандаа ээж болох нь ихэссэн. Мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 хувь нь ганцаараа хүүхдээ өсгөдөг гэх судалгаа гарсан байна лээ. Та хоёр өсвөр насандаа аав, ээж болсон ч гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж буй үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл. Тэгвэл та хоёр шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч үлдэж, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?

Б.ГАНЗОРИГ: Ер нь хүний суурь хүмүүжил л их чухал. Гэр бүлээсээ олж авсан бага насны хүмүүжил гэр бүл зохиоход, гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад их нөлөөлдөг юм шиг санагддаг. Зарим нөхрүүд “Би л ганцаараа хөдөлмөрлөж, мөнгө олж байна. Би та нарыг тэжээж байна” гэх зэргээр янз бүрийн ааш авир гаргаж, эхнэрээ үл тоодог нь анзаарагддаг. Энэ бол маш буруу. Эхнэр чинь үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү.

-Охидынхоо хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?

Б.ГАНЗОРИГ: Аль болох охиддоо хэрүүл, маргаанаа харуулахгүй байхыг хүсдэг. Өөрсдөөрөө л үлгэрлэж, хүмүүжүүлнэ гэж боддог доо. Гэхдээ бид хоёр таван л хүүхэдтэй болохоос залуу хүмүүс шүү дээ. Тийм болохоор хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад арай л эрт байна.

-“Алдарт эх”-ийн одон бол хэнээс ч гуйлгүй, “арын хаалгагүй”, хамгийн шударгаар олддог шагнал-

-Тийм ээ, та хоёр залуу хүмүүс. Ингэхэд та хоёрт хоёр биендээ зориулах цаг хэр их вэ. Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзсэн бэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: /Инээв/. Үерхэж эхэлж байхдаа л хоёр биендээ цаг гаргаж, болздог байлаа. 18-тайдаа. Тэгээд л удалгүй том охин маань төрөөд, дараах нь төрсөөр нэг мэдэхэд ам бүл долуулаа болчихсон байна. Кино үзэж, гадуур хоол идэхдээ бүгдийг нь л дагуулаад явдаг.

-Б.ГАНЗОРИГ: Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзэж, хамт хоол идсэнээ мартчихсан байна /инээв/. Бага охиноо жоохон томрохоор зөвхөн эхнэртээ цаг зав гаргахыг хичээнэ ээ.

-Мэдээж охидынхоо мундаг аав, ээж байх нь хамгийн чухал ч та хоёр хэн хэндээ сайн эхнэр, нөхөр байх эрхэм үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлагаа хэзээ ч бүү мартаарай?

Б.ГАНЗОРИГ: Залуу хос гэдгээ бараг мартах шахсан байна шүү, үр хүүхэд гэсээр...

-Хэдэн жилийн өмнө Алдарт эхийн одонгийн болзлыг бууруулсан. Үүнээс хойш одонтой ээжүүд нэмэгдсэн гэж олзуурхдаг. Гэхдээ нөгөөтэйгүүр одонгийн мөнгө авах гэж зарим хүн олон хүүхэд төрүүлэх боллоо гэх шүүмжлэл явдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Ц.БАЯРЖАРГАЛ: Ээжүүд бидэнд Алдарт эхийн одон бол хэнээс ч гуйлгүй, арын хаалгадалгүй, хамгийн шударгаар олддог шагнал. Гэхдээ бас ийм гоё шагналын утгыг алдагдуулж буй цөөн хэдэн хүн байгаа гэдэгтэй санал нийлнэ. Хүүхдийн 20 мянган төгрөг, одонгийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлдэг ээжүүд байдаг юм билээ. Гэтэл Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 100 мянган төгрөг өгдөг л юм билээ.

-Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү-

Хорин хэдхэн настай ч таван гүнжийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдгийг хариуцлагатайгаар ухамсарласан Б.Ганзориг, Ц.Баяржаргал нараар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж суулаа. 27, 28 настай ч зөвхөн өөрийнхөө төлөө шударгаар хөдөлмөрлөлгүй, хэн нэгний өмнө хариуцлага хүлээхээс айж, эмээж яваа хувиа хичээсэн залуус бидний дунд бий.

“Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин боловч үнэн үг бий. Ингээд энэ удаагийн сурвалжлагаа охидын аавын хэлсэн “Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү” гэх үгээр төгсгөе. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ БОЗАД:


Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (226)

  1. Uneheer goy ger bul bna az jargal eruul enhiig husey. Iluu unur utgun bolooroi.

    0 0 Хариу бичих
  2. Үнэхээр гоё. Аз жаргал хүсье. Ямар мундаг залуус вэ? Охид нь эрүүл саруул өсч торних болтугай

    0 0 Хариу бичих
  3. Ёооо, шууд атаархдаг бна шдээ, гоё, гоё,

    0 0 Хариу бичих
  4. Сайхан гэр бүл байна Энэ залуу аавыг байгууллага нь ажuл, амьдарлаар нь дэмжиж байгаад талархаж бна . Сайн үйлс дэлгэрэх болтугай

    0 0 Хариу бичих
    • manai baiguullagiin nyagtlan huuhen: bi amidraldaa 1 hund 3 udaa dekrit bichij uzej bgagui gh helj bailaaa dupp..............

      0 0
  5. Ухаантай залуу байнаа. хүмүүс хайр байгаа учраас, нөхрийн халамж байгаа газар үр хүүхэд гаргадаг гэдгийг ойлгодоггүй сонин2 юм яридагийн. Ядуу боловсрол муутай хүмүүс олон хүүхэд гаргадаг гэх мэт төр өөрөө тийм мессеж тараадаг байсан учраас манай улсын хүн ам өсөөгүй гэж би боддог. Охид нь аав ээждээ жип битгий хэл ачлал үзүүлнээ. Сайн байна бахархаад ханамгүй. Тэр олон хүүхдийн идэх уух өмсөх зүүхийн хажуугаар байрны урьдчилгаа хийсэн ч байх шиг. Мундаг мундаг хэлэх үг алга. Аз жаргалын дээдийг хүсье

    4 0 Хариу бичих
    • ineej baigaad teneg teneg yum asuudag humuus bas bnaa tsaaguuraa hun doromjlood bgamuu yagad bgan ....

      0 0
  6. Mash saihan ger bul bnaa az jargalaar duuren xuuxdin ineed xooroor byalxaj bga 2 duude amhilt xusie

    0 0 Хариу бичих
  7. үнэхүүр хөөрхөн юумаа гэр бүлд нь аз жаргал хүсэе

    0 0 Хариу бичих
  8. Ямар гоё юм бэ. Та хоёр хамгаас баян улсууд бна. Танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе.

    0 0 Хариу бичих
  9. Ямар гоё юм бэ. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Энэ дашрамд наргиа болгож хэлэхэд: Та хоёр миний "амжилт"-ыг 1 насаар урагшлуулж шинэ "рекорд" тогтоосон байна, хэ хэ хэ .... ах нь 29 настайдаа 5 хүүхэдтэй болж байлаа, хүүхэдүүдтэйгээ хамт өтлөх сайхан ш дээ.

    2 0 Хариу бичих
    • Мундаг залуу байнаа

      0 0
  10. мундаг гэр бүл байна. аз жаргал хүсье. Монголын үрс маш олон болтугай.

    0 1 Хариу бичих
  11. Mundag ger bul yma.ger buld n az jargal husey

    0 0 Хариу бичих
  12. Үнэхээр үлгэр жишээ гэр бүл бна. Аз жаргал хүсье

    0 0 Хариу бичих
  13. Бөөн аз жаргал би ч бас 27тойдоо гурван охины аав болж байлаа үеийнхэн дундаа ганцаараа олон хүүхэдтэй нь одоо 30 гарсан хэр нь л олон хүүхэдтэйд нь тооцогдоод байгаа шүү кккк танай хамт олон сайхан хамт олон байнаа бүгдэд нь аз жаргал сайн сайхныг хүсье монголын үрс маань олон болох болтугай

    1 1 Хариу бичих
  14. Естой цагаан атаархал төрлөө .ямар гое юм яасан ч ухаантай залуус вэ. Хамгийн баян хамгийних азжаргалтай

    2 0 Хариу бичих
  15. Сайхан залуучууд хөөрхөн хүүхдүүд сайн хань энэ бүгд чинь л аз жаргал шүү дэ энэ айлд энэ бүхэн бүгд байна тиймээс хэнээс ч илүү баян хэнээс ч илүү жаргалтай гэр бүл байнаа. Манай Монголын бүх залуучууд ийм сэтгэл зүрхтэй үр хүүхэд хань ижлээ хайрлан хүндэлдэг үүргээ ухамсарладаг болчуул улс орон маань энэ олон өрх толгойлсон ээж өнчин олон хүүхэдгүй ямар сайхан болох болоо. Иймэрхүү үлгэр жишээ амьдарч байгаа залуучуудыг урамшуулж олон нийтэд сурталчилж залууст үлгэр дуурайл болгох нь зөв шүүү танай гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн цэцэг шиг хөөрхөн охид нь эрүүл энх өсөж сайн хүмүүс болоорой гэж ерөөе

    2 0 Хариу бичих
  16. Ямар сайхан охидуудтай юм бэ удахгуй хүүхдүүд нь том болхоор хаан, хатан хаан шиг л амьдрах байх даа. Ийм залуухан байхдаа олон хүүхэд төрүүлэх хосууд ховор шүү. Зоригтой зорилготой энэ гэр бүлд аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Санасан бүхэн нь бүтэх болноо амжилт хүсье.

    2 0 Хариу бичих
  17. Yasan ch huurhun hosuud vee Odoo tsagiin zaluust baihgui saihan ulger duurialal bn. Huurhun duu nartaa az jargaliin deed eruul enhiin deediig husen erooe. Daraa daraagiin ur huuhduud ni 6 huvguud baival goyo doo

    1 0 Хариу бичих
  18. shn ger bul bn ohidiig n haraldaa egduutei gedeg n hair hurchlee ger buld n aj zargal sn shn buhniig husey ulam ih gylalzaj yvaarai niigmiin ongolog ger bul shu ta 2

    1 0 Хариу бичих
  19. Манайх шиг сайхан гэр бүл байна. Аз жаргал хүсье. Хайр байхад байр, машин, мөнгө, эд агуурс бол зүгээр л бонус.

    4 0 Хариу бичих
  20. Танай гэр бүлд аз жаргал хүсье! Гоё юм аа

    0 0 Хариу бичих
  21. Ysn uhaantai shn ger bul weee

    1 0 Хариу бичих
  22. Үнэхээр хөөрхөн сайхан гэр бүл байна, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөеөө залуусд. Нийгмийн халамжинд анхаардаг сайн байгууллага байна шүү

    0 0 Хариу бичих
  23. Tanai ger buld az jargal husey

    1 0 Хариу бичих
  24. yasan mundag yum be 2hoorhon mundag aav eej 5saihan delbeelsan tsetsegnuuded ni eruul enh buhl shan zuiliig husej ilgeej bna ulam ih amjiltiig husie udahgui hoorhon huut bolooroi 2oo

    1 0 Хариу бичих
  25. Эх орондоо энхрий бяцхан үрсээ төрүүлж өсгөн эв найртай амьдарч ажиллаж байгаа үлгэр жишээ гэр бүлийн гишүүдийг урлах эрдэмд сургаж туслах болно. Үр шимийг нь хүртэж амьдрал ахуйдаа хувь нэмэр болгоно гэж итгэж байна. Сургалтын Албаны утас 77112242, 99062242

    10 0 Хариу бичих
  26. Vasan ch xoorxon um be Vasan ch goe um be vmarch umand shantadaggvi vasan sxan setgel aguu xair be vnexer goe ger bvld n az jargal xvsie

    1 0 Хариу бичих
  27. Үнэхээр мундаг аав ээж хоёр юмаа аз жаргалын дээдийг хүсье

    0 0 Хариу бичих
  28. Saihan ger buld az jargal husey

    0 0 Хариу бичих
  29. Estoi goe umaa tavan ohin shuu bur hair hureed baihiin negdugeer odongiin huuhed golomt tushih huu baigaasai gej husie zaluu ulsuud gehed uhaalag mundag humuus um az jargal sain saihan buhniig husie

    3 0 Хариу бичих
  30. zurgiin haraal az jargal medrehdjiishde ystoi mundag yumaa amidrald ni hamgiin sain saihniig husii huurhun gunjuud ni ervvl enhiig husii

    1 0 Хариу бичих
  31. Sain setgegdel turluu tuushtai, tesvertei sain saihan amidarhiig hvsie!

    0 0 Хариу бичих
  32. ЁСТОИ ГОЕ

    0 0 Хариу бичих
  33. Монгол залуус хүүхнүүд бүгд ийм зөв сайхан үзэл бодолтой итгэл сэтгэлтэй амьдарвал энэ олон хууралт мэхлэлт, бүсгүй хүний нулимс, өнчирсөн үр хүүхдийн зовлон байхгүй болно доо. Сантехникийн ажил гээд л хүмүүс голдог, гэтэл эрхэлсэн ажилаа сэтгэлээсээ хийгээд зөв амьдарвал ийм л сайхан байна даа. Ёстой Монголын бахархал болсон залуус байна. Эгэл хүмүүс дунд л жинхэнэ баатрууд байдаг.

    5 0 Хариу бичих
  34. az jargal xusie goyo yumaa

    0 0 Хариу бичих
  35. emegtei hvn uhaalag. nuhuruu hadamaa hvndlehdeg vlger. hadamaa er hvnee hvndelsen em jatgadag

    0 0 Хариу бичих
  36. Hoorhon iumaa mundag aaw eej hoer bna az jargal sain saihan buhniig husei

    0 0 Хариу бичих
  37. 0 0 Хариу бичих
  38. Атаархам сайхан гэр бүл. Би л гэхэд 40 шүргэлээ гэр бүл зохиож үзсэнгүй, үр хүүхэдгүй л тууж явна. Энд тэнд зээрэнцэг харин шидэж хүүхэд өнчрүүлсэнгүйдээ баярлаж явдаг. Аз жаргал хүсье! Монголын үрс маш олон болтугай~

    9 0 Хариу бичих
  39. Vneheer goe yumaa ger bvldene aj jargal hvsey ali boloh olon hvvhedtei boloh estoi ter l az 60gal shvv de

    1 0 Хариу бичих
  40. Ysn huurhun ger bul weeee

    0 0 Хариу бичих
  41. Yasan shan yum be ail gerin ezen ni vneheer mundag shan bvhnig hvsey

    0 0 Хариу бичих
  42. ямар сайхан юм бэ, аз жаргал хүсье, үнэхэээр сайхан гэр бүл байна

    0 0 Хариу бичих
  43. yostoi mundag ymaa hamgiin goy goy

    0 0 Хариу бичих
  44. та бүхэн сайхан харагдаж байна... аз жаргал хүсье

    0 0 Хариу бичих
  45. Таван саихан гүнж болон аав ээжид нь аз жаргал эрүүл энх энэ хорвоогиин саин саихан бүхнииг хүсэн ёрөөё

    1 0 Хариу бичих
  46. Az jargal husie mundag aaw eej bolon hoorhon ohidod ni.

    1 0 Хариу бичих
  47. аз жаргал хусье! одоо уед ховор тохиолдол боловч соц уед ийм л бсан . манай аав ээж 2 яг ийм бса

    0 0 Хариу бичих
  48. eleg buten eruul enhiig husie ail geriin az jargaliig er hun l bii bolgono amjilt husie mundag aav b.a shuu

    0 0 Хариу бичих
  49. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Бахархмаар залуус байна.

    0 0 Хариу бичих
  50. yamar goe yum be tanai ger buld hamgiin sain saihniig husie mundag eej aaviin mundag ohiduud mongoliin baharhal hel am holuur baig chin setgeleesee sain saihniig husie

    0 0 Хариу бичих
  51. Mundag shan aaw eej bna ohiduud hoorhon shvv az jargal hvsie

    0 0 Хариу бичих
  52. үнэхээр гоё ярилцлага байна. Залуу гэр бүлдээ азжаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    1 0 Хариу бичих
  53. Buun az jargal mundag huurhun huuhdeeree baigaa aaw eej hoyrig hairlahaas uur yah bilee huurhun yumaa odoo huu garch bur az jargalaar bylhandaa tanai ger bul az jargal eruul enh sai saihanig hisiy

    0 0 Хариу бичих
  54. Үнэхээр хөөрхөн юмаа. дүү нараа дагуулсан ах шиг л ккк

    1 0 Хариу бичих
  55. Багын дээдэх нь ямар эгдүүтэйн бээ. Бүүр хөөрхөн харагдаад байхын.. Аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.

    0 0 Хариу бичих
  56. Ger buld ni az jargal xusie. Ta nar chadna aa. Xair xurgem urstei yumaa

    0 0 Хариу бичих
  57. Хөөрхөн юмаа. Нөхөр нь ёстой сайн залуу байна. Хүүхдийн буянд нь баясая

    0 0 Хариу бичих
  58. Үнэхээр сайхан гэр бүл сайн аав ээж бахархаж байна

    0 0 Хариу бичих
  59. mundag yuma iim saihan ger az jsrgal eruul enhiig husie

    0 0 Хариу бичих
  60. Zaluu humuus bolohoor huuhdiin humuujliin talaar yarih ert bna gej helj bolohgui l de. Huuhed gargasan bol huuhdiin humuujliin talaar medlegtei baih ni chuhal. Yaj humuujuulehee medehgui huuhed gargaad bna gedeg hariutslagagui asuudal

    1 5 Хариу бичих
    • Өөрсдөө ийм хүмүүжилтэй юм чинь буруу хүмүүжүүлнэ гэж бхгүй.

      0 0
    • Яаж хүмүүжүүлэхээ мэдээд харин хүүхэд гаргаад өсгөөд байгаан биш үү хийснийгээ ярьдаггүй хэнхэглэж онгирдоггүй залуу хүний үгийг яагаад өөнтөглөөд байгааг ойлгохгүй байна юмыг жаахан өөр өнцгөөс хараад үзвэл яасын та өөрөө бол ярьсан шигээ байхгүй л байгаа байхдаа бараг хүүхэдгүй ч хүн байж мэднэ хүнийг хөндлөнгөөс хараад дүгнэх хамгийн амархан олон нялх хүүхэд өсгөх тэднийг тэжээх гэж хөдөлмөрлөх залуу хүмүүст бас амаргүй л байгаа байх

      0 0
    • ta arai uur untsguus harjee ene ug bol daruuhan zaluu aaviin ug gej bodoj bna

      2 0
    • юм бүхний бурууг нь харж шүүмжилж явдаг хүмүүс байх юмаа. Ийм сайхан зүйлийг гэгээлгээр харж болдоггүй юм байхдаа энэ ч сэтгэцийн өөрчлөлт байх шүү

      0 0
    • Энэ хоёр залуу болхоор энэ хоёроос олон хүүхэд өсгөөд хүмүүжүүлээд, том болгочихсон хүмүүс зөндөө байдаг болхоор нэрэлхсэндээ гэхүү, буурлуудаа хүндэлсэн бас эмээсэндээ гэхүү тийм үг хэлсэн байна. Бусдаар бол үр хүүхдээ аль болох өөрсдөөрөө үлгэрлэж өсгөнөө л гэсэн байна. Харах өнцгөө өөрчлөөд үзээрэй. Бүх юм гоё харагдана.

      1 0
    • Shuumjleh n yahaw tulgamdsan biz..medeej boddog l bj taaraa

      0 0
    • hutsaad bai chi chamaar l zaalgaadhav gej

      2 0
  61. Маш агуу ямар гоё гэр бүл вэ бүгдэд нь аз жаргал эрүүл энхийг хүсье

    1 0 Хариу бичих
  62. Iim zaluus olon baigaasai vneheer baharhuushtai bna

    1 0 Хариу бичих
  63. ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕВ

    1 1 Хариу бичих
  64. Хэхэ хөөрхөн юм аа аав ээж нь нээрээ хүүхэд шиг харагдаж байна даа. Ухамсартай сайхан залуус аз жаргал гэрэлтэж байна аа бүгдэнд нь

    3 0 Хариу бичих
  65. Хүүхдийн заяа түшдэг гэдэг дээ. Сайхан гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.

    2 0 Хариу бичих
  66. Ямар мундаг залуус вэ. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

    1 0 Хариу бичих
  67. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Хүүхдүүдийн заяа буян түшнэ.

    1 0 Хариу бичих
  68. ёстой сайхан энергитэй сурвалжлага байна,сэтгүүлчид баяр хүргье, өнөөдөр олон хүнд сайхан энерги гэрэл гэгээг түгээлээ. 2 биенээ хайрлаж ойлгож яваарай сайхан хосууд минь, охид нь яасан хөөрхөн хайр хүрэм амьтад вэ, аз жаргалаар бялхаж яваарай. утаснаас хол байлгаарай хөөрхөн охидоо

    7 0 Хариу бичих
  69. Mundag

    1 0 Хариу бичих
  70. Ene ger buld az jargal,eruul enh sain saihniig husie Hariutslagaa uhamsarlasan aav eejuuded amjilt

    0 0 Хариу бичих
  71. Gaihaltai saihan medremj zaluusaa amjilt ervvl enhiig hvsie huurhun ohidin ireedvi ungulug haragdaj bna sh vv

    0 0 Хариу бичих
  72. Мундаг юмаа хүний амьдралд хамгийн сайхан нь гэр бүл юмдаа олон хүүхэд төрүүлж өсгөх залуу хүмүүст тэр тусмаа туслах хүнгүй хүмүүс хэцүү үедээ хэцүү л байдаг юм тэр үеийг хамтдаа даван туулж байгаа танай сайхан гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе. Охид хөөрхөн байдаг юмаа би бас том охиноо 19 настайдаа төрүүлсэн одоо 3 охинтой өөрийгөө эрт олон хүүхэд гаргачихсан юм боловуу гэж бодож байсан ч танай гэр бүлийг хараад өөрийн эрхгүй бахархаж байнаа.

    2 0 Хариу бичих
  73. Сайхан хэрэг байна шүү, тэр боловсрол, мөнгө, залуу нас энэ тэрээс илүү ХҮН БАЙЖ АМЬДРАХ гэдэг гол зүйлийг төрөлхийн ухаанаараа төлөвшүүлсэн залуус юм аа. Сурвалжлагчийн асуулт таалагдсангүй, хийгээд байгаамуу дэмжээд байгаамуу мэдэгдэхгүй, аль л болох хүнийг сэтгэлээр унагаах зорилготой юм шиг балай асуулт тавьдгийн бэ? Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? дараа нь яах төлөвлөгөөтэй байна гээд асуучвал ядаж дээр байх сан. "хүмүүс тэгээд байдгийн байна лээ.." гээд л хамаг бүтэхгүй юм жишээ авахын.

    2 0 Хариу бичих
  74. Сайн байна залуу. Амжтлт хүсье. Охид, хүүхдүүдийн дунд урт удаан насалж, дахиад 5 хүүгийн аав ээж болоорой. Мундаг байна

    2 0 Хариу бичих
  75. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хичээнгүй хүнийг бурхан ивээдэг. Энэ сайхан гэр бүлд аз жаргал хүсье. Эхнэр нь нөхрөө хүндэлж хайрлаж, нөхөр эхнэрээ ойлгож дэмжиж яваарай.

    3 0 Хариу бичих
  76. Saihan ger bvl bna emegtei hvn sain hanitai bolhoro setgel amar vr hvvhde gargaj usguj bga yum ymar hamgaalah argaa medehgvi , zalhu hvni gar harsanda gargasan bish de zalu hvmvs gehed mundag bna eruul enh az jargal hvsie

    0 0 Хариу бичих
  77. Сайхан гэр бул байна. Охидууддаа чихэртэй ундаа битгий авч егеерэй.

    3 1 Хариу бичих
  78. Аав нь их мундаг юмаа. Энэ олон хүүхдийг тэжээгээд байрны урьдчилгаа цуглуулж чадаж байдаг . Нэг нэгэндээ түшиг болж яваарай сайхан хосууд минь

    10 0 Хариу бичих
  79. Uneheer saihn ger bul bna az jargal husie eruul enh baigari

    0 0 Хариу бичих
  80. wow vneheer az jargaliig mederlee ger bvld ne az jargaliin deediig erooe unshih bolgondoo shahuu baharhaj bas nulims dusluulaw vneheer baharhaj bn

    0 0 Хариу бичих
  81. jiremsleltees hamgaalah arga meddeggui esvel huneer tejeelgeed belenchilj amidraad sursan humuus l olon huuhed ert gargah bolomjtoi baidag. Saihan l baidag baihda!

    0 22 Хариу бичих
    • Vgee bodoj hutsaj baigaach hichneen belenchillee gd chamaar tejeelgee yu chamaar haruulj usgvvllee yu chinii saltaanaas turvvlchee yu.

      0 0
    • Chi ch mal bna da chamaig vhehed otolhod bvrtiiged zogsoh gants heregtei yu bie biede tvshig tulag boloh olon heregtei yu bodoh l heregtei bh shvv aj jargaltai amidarch bga saihan ger bvld bitgi har inerg tsatsad bai

      0 0
    • Чи бодуул эмэгтэй юм шиг байна,залуу байхдаа бас төрөх ёстой насан дээрээ олон хүүхэд гаргаад авсан хүмүүс л хождог юм.Энэ залуус хэнээс юу ч гуйгаагүй,аливааг гэгээлэгээр харж сураарай.Чи өөрөө жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэж хаширлаж ,муу санаж явсаар байгаад сүүлдээ нэг ч хүүхэдгүй амаа бариваа.

      1 0
    • huneer tejeelgeh gedgiig yu gej oilgodog hun be.iim olon huuhed turuulj usgunu gedeg her bargiin hunii hiih ajil bish shu ooroo neg ch huhed usguj uzeegui mudak bn l da

      0 0
    • Ataarhaj vhlee yu chi,.bolovsrolgui novsh Helehch muu vg oldohgvi үмхий өт

      0 0
    • ИЙМ ТЭНЭГ ҮХЭРҮҮД БИДНИЙ ДУНД БАЙСААР БАЙНА ШҮҮ

      1 0
    • hoorhii oroo huuhed oloh bolomjgui bolhooroo ngj gutaraad bdg yum bhdaa

      0 0
    • Мэдрэл муутай новш вэ? Чамаас юм гуйгаа юу үхсэндээ илүү үглээд байгаа юм бэ.

      2 0
    • yu gsn vgiin te1 bodoltoi ymarch bolovsrolgui amitan bnshte chi !!!!hvnd hvn heze ch iluuddeggui yum

      2 0
    • yu gd soliorood hutsaad bgn bee chmaar tejeelgechee yu ? iim baga hun amtai hun amaa usguh bodlogo muutai ulsad iim olon saihan ursuud turuulj usguj mash tom huwi nemer oruulj bgaa ni baharhmaar gaihaltai bn . Bitgii iluu ymand hoshuu durj bgaach hutsaj iim comment bichij suuhiinhaa orond uuriinhuu chadahaar eh orondoo ymar hurungu oruulalt hiihuu gdgee bdoj suu chdh ymaaraa eh orondoo huwi nemer oruulsan humuusiig yu gd hutsaad soliorood bgnbe deer uyed tgj yriwal olon huuhed ert gargadag bsiishuu ednii nasan dr l huuhed gargadag bsn tiim sain saihan yahaa mddg humuus ih bsiin chi ch yugaa mdhewdee

      2 0
    • yu gd soliorood hutsaad bgn bee chmaar tejeelgechee yu ? iim baga hun amtai hun amaa usguh bodlogo muutai ulsad iim olon saihan ursuud turuulj usguj mash tom huwi nemer oruulj bgaa ni baharhmaar gaihaltai bn . Bitgii iluu ymand hoshuu durj bgaach hutsaj iim comment bichij suuhiinhaa orond uuriinhuu chadahaar eh orondoo ymar hurungu oruulalt hiihuu gdgee bdoj suu chdh ymaaraa eh orondoo huwi nemer oruulsan humuusiig yu gd hutsaad soliorood bgnbe deer uyed tgj yriwal olon huuhed ert gargadag bsiishuu ednii nasan dr l huuhed gargadag bsn tiim sain saihan yahaa mddg humuus ih bsiin chi ch yugaa mdhewdee

      0 0
    • Chi muu hunii amidraliig meddeg ym shig yarihaa boli. Huuhdiinhee amiig nohoinoos dor uzej end tend haydag bas amiig ni tasluuldag cham matiin humuuses havi iluu zaluus bn. Muu energy tei humuus tsaashaa

      1 0
    • Дэлхийгээс зайл

      2 0
    • cham shig novsh neg huuhed gargaj chadahgui asarch chadahgui shde muu nusan tag. medemhiirch hutsah yum hol hevtenee kkkk

      4 0
  82. Yamar goè yum be 4 huutei 5 dahi ni ohin bgaasai gej mash ih husej bnaa ohin huuhed aavdaa iluu, eejdee hanitai huurhun shuu

    12 0 Хариу бичих
  83. ямар гоё сайхан юм бэ? гайхалтай сайхан мэдээ мэдээлэл бэлтгэж өгсөн сурвалжлагч танд баярлалаа. энэ өдрийн уншсан хамгийн сайхан мэдээ энэ байлаа

    2 0 Хариу бичих
  84. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

    2 0 Хариу бичих
  85. Мундг залуус байнаа. аз жаргал хүсье.

    1 0 Хариу бичих
  86. Estoi gaihaltai zaluus yumaa. iim l zaluus iim saihan ger bul olon baigaasai. Gaihaltai zaluust .ur huuhded ni az jargal sain saihniig husen eruue!

    0 0 Хариу бичих
  87. Saihan ger bul bna ger buliin gol utga uchir bol ur huuhed ym uur yu ch bish shn shn

    0 0 Хариу бичих
  88. Ymar goy medee unshchihwaa.. yasan ch mundag uhamsart humuus we. Ystoi baharhamaar ger bul bn d. Az 60 gal husey.

    2 0 Хариу бичих
  89. сэтгэл хөдөлчихлөө сайхан гэр бүл байна даа

    1 0 Хариу бичих
  90. Ёстой мундаг аав байна. Маш их бахархаж байна. Аавууд бүгд ийм байгаасай. Зарим нэг нь үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй аавууд бгаа шүү. Сайн ханьтай болохоороо ээжүүд олон хүүхэд төрүүлж байгаам даа .Та нартаа эрүүл энх аз жаргал хүсье.

    5 0 Хариу бичих
  91. Ямар мундаг юмбэ. Жинхэнэ бахархал үлгэр дуурайлал чинь энэ байна даа. Би бүр өөрөөсөө ичиж байна шүү. Кк. Сайн явах санааных гэдэгдээ. Үр хүүхдүүд нь үргэлж нүүрэндээ инээмсэглэлтэй байг. Мундаг аав мундаг ээж байна өөө.

    3 0 Хариу бичих
  92. 5 saixan burxan ursuud ni eej aaw uls orondo xeregtei sain xun bolj osox ni todorxoi bna da. IIM saixan setgeltei etseg exes mendelsen ym chini. Zow xun bolj az jargaltai amidarch ywax ni olon surguuli togsox, bayn chineeleg bxas ogt xamaaralgui shu de. Xunii buyn zaya l ym da.

    0 0 Хариу бичих
  93. Az jargal hvsey huurhun ym be

    0 0 Хариу бичих
  94. Uneher shan sanagdla ger buldn az jargal eruul enhig husey mundag aav eej yma tevchertei zorigtoi zorilgotoi

    0 0 Хариу бичих
  95. Дуу нартаа хамгиин сайн сайхныг хусье.Бацаанууд алзахгуйээ дороо осчихно,эруул мэндэд нь сайн анхаарч бай

    1 0 Хариу бичих
  96. ямар сайхан гэр бүл вэ, охин үрс яасан хөөрхөн юм бэ, аз жаргал хүсье

    0 0 Хариу бичих
  97. Mundag zaluus bna. Amargui shuu dee!! Iim uhamsar setgeltei humuus olon boloosoi.

    0 0 Хариу бичих
  98. mundag yum a 30 nastaid n 2`r odongiin hvvhed hvv garah yum bna

    0 0 Хариу бичих
  99. аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё

    0 0 Хариу бичих
  100. Bid hoyr egch dvvsiin heden sariin zorvvtei namaig molhdog bhd yawdag bsan gesen namaig molhood yawj bhd deer ireed suuchahdag bsan gesen ih ineedtei. Ger bvldne az jargal hvsii

    1 0 Хариу бичих
  101. Estoi huurhun yumaa, mundag zaluus bna. Ur huuhdiin ur shim buyan zaya udahgui irne dee

    1 0 Хариу бичих
  102. Baharhmaar ger bul ymaa. Eruul enh az jargaliin deed buhniig husie.

    2 2 Хариу бичих
  103. uram zorig uhaaral ugsun iim saihan humuusiin talaar unshih chin yasan ch goy ym.uhaalag saihan zaluus bnaa.ur huuhed ger buld sain saihniig husey.huuhed hunsteigee irdeg gj yag unen shuu.

    3 0 Хариу бичих
  104. Мундаг2

    0 1 Хариу бичих
  105. Хамгийн багын дээдэх охин ямар эгдүүтэй юм бэ.хөөрхөн юмаа, Хамгийн сайн сайхныг хүсье

    2 0 Хариу бичих
  106. МУНДАГ дайчин юмаа урлахын ангийн охин маань байна ш дээ .. амжилт хүсье

    1 0 Хариу бичих
  107. saikhan ger buld az jargal khusie . ger bulin khumuujil saitai sain l etsteg ekhchuudtei uym bna daa

    0 0 Хариу бичих
  108. mundag zaluus bn oo...zorigtoi...amidraliig jinhene udirdaj bn doo...sain saikhniig husey... uram ogsond bayarlalaa..

    1 0 Хариу бичих
  109. Huurhun yumaa Mongoliin urs mash olon boloh boltugai.ta nartaa az jargal husie.

    0 0 Хариу бичих
  110. Багаасаа марилаг хүүхэд байж л байдаг шд нэг их өвчин зовлон болоод байх юу байхав дээ тэгээд ч эцэг эх нь таргалуулъя гээд л илчлэг ихтэй хоолоор тусд нь шахаад байдаггүй нь ойлгомжтой. Угаасаа хоол бага иддэг ч махлаг хүүхэд байж л байдаг. Бас жирэмсэн болоод л аборт гээд толгойд нь ороод ирдэггүй сайхан гэр бүр байнаа залуу байгаа дээрээ хүүхдүүдээ гайгүй болгоод авчихвал цаана нь ажиллаж амьдрах зөндөө нас байна гоё шүү

    8 0 Хариу бичих
  111. Estoi shn ger buld az jargal sain saihan buhnig husin erooe. Onor otgon ail bolooroi :-)

    1 0 Хариу бичих
  112. Мундаг бахархмаар залуус байна. Гэр бүлд нь томоос том АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

    1 0 Хариу бичих
  113. mundag 2

    0 0 Хариу бичих
  114. Үнэхээр сайхан гэр бүл байна. Энэ сайхан гэр бүлийг элэг бүтэн хайр дүүрэн байлгаж байгаа үнэхээр мундаг залуу юмаа. Эхнэр нь ч бас гайхалтай сайхан. Аз жаргал хүсье.

    0 0 Хариу бичих
  115. saihan yma tsetsgin tavan delbee shig tavan saihan ohidteio ene zaluu ger buld az jargal eruul enh sain saihniig husen erooe hair shigesen tershen tavan ohidtoi mongoliin urs mash olon boltugai gj bayr hurgeye

    1 0 Хариу бичих
  116. одоо цагт маш ухамсартай сайхан гэр бүл бна,50нас хүрээд л нуруун дээрх ачаа чинь хөнгөрч гадаадад зугаалах аялах бодогдож яаж амьдарч байсанаа тухтай мэдэрч улам илүү аз жаргалтай болдог юм даа,хөөрхөн охидуудад нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

    9 0 Хариу бичих
  117. vnheer mundag bna az jargal hvsii saihan medee niitelsen bna erch hvcheer dvvrgej ugsund bayarllaa

    0 0 Хариу бичих
  118. Ger bukd ni eruul enh az jargal ene horvoogiin hamgiin saihan bugdiig husen eruye

    0 0 Хариу бичих
  119. Bondoison saixan xvvxdvvd we eej aaw mundag bn shvv

    0 0 Хариу бичих
  120. Энэ сайхан залуу гэр бүлд сайн сайхныг хүсье. Ус сувгийн удирдах газрын хамт олонд энэ хүүхдүүдийн өмнөөс баярлаад байна аа. Баяр хүргэе!

    13 0 Хариу бичих
  121. Ymar huurhun yum be uneheer mundag aav eej bnaa.Hamgiin sainsaihniig husii mongoliinburs eruul enh usub tornij ulam olon boloh boltugai

    1 0 Хариу бичих
  122. ёоо ашгүй дээ туслаач муслаач гэсэн үгс алга . Дан тийм юм уншсаар залхчиж Сайхан гэр бүл юмаа. Аз жаргал хүсье

    13 0 Хариу бичих
  123. мундаг гэр бүл юм аа гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

    0 0 Хариу бичих
  124. vneheer shan ger bvl bna iim zaluus olon bgaasai oorsdiin vvreg hariutslaga uhamsarlatsan zaluu ger bvl bna tanai ger bvld az jargal ene horwoogin hamgiin sn shanig hvsie

    1 0 Хариу бичих
  125. Залуу хосууд маань хамгийн гол нь бие биедээ итгэж байх хэрэгтэй. Амьдралын нугачаанд худал үнэн янз бүрийн л зүйл, хүмүүс гарч ирнэ тэр бүрт миний сонгосон хүн гэж нэгнээ эрхэмлээд бие биедээ итгэж түүнийг даваарай. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл. Та долоодоо аз жаргал, эрүүл энхийг хүсэе.

    2 0 Хариу бичих
  126. Uneheer mundag. Odoo tsagiin ulger durailal bson. Amidrald n ohidod n buhii l sn shan bugdiig ta 2too husie

    4 0 Хариу бичих
  127. Сайхан гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Ухаалаг, хариуцлагатай хосууд байнаа.

    2 0 Хариу бичих
  128. Ямар мундаг сайн залуу вэ...эхнэр бас хамгийн мундаг нь... Ийм олон гоё эрдэнээр гоёсон тансаг айл байнаа

    5 0 Хариу бичих
  129. харин эхнээс авахуулаад уйллаа. зүгээр аз жаргалын нулимас шүү. Үнэхээр хөөрхөн юм, хайр гэрэлтсэн гэр бүл юмаа.

    8 0 Хариу бичих
  130. Mundag zaluu ger bul ba az jargal husie

    1 0 Хариу бичих
  131. АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

    1 0 Хариу бичих
  132. erch huchtei amidraarai.unur utgun saihan ger bul bn.ohiduud ni usuud aav eejee saihan avch yvnaa.uneheer sain aav eej 2 bn.az jargal husey.

    1 0 Хариу бичих
  133. Estoi mundag. Az jargal xvsie

    1 0 Хариу бичих
  134. Solioooteeei, Mongoliin urs mash olon baih boltugai. Ednii ger buld chin setgeleesee haluun bayar hurgey az jargal husey!

    3 0 Хариу бичих
  135. та нараар бахархаж байна аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе Монголын минь үрс маш олон болтунай

    2 0 Хариу бичих
  136. ene ger buld eruul enh az jargalig husie

    2 0 Хариу бичих
  137. Bur uneheer saihan sanagdlaa ene saihan erch hucheer duuren bga zaluu hosdoo tsaashdiin amidrald ni az jargal hamgiin sain saihan buhniig husen erooooe. Manai ger buliin zugeees.

    3 0 Хариу бичих
  138. garchignaas ni avahuulaad l, duustal ni ineemsegleltei unshlaa. yamar saihan gegeeleg saihan niitlel vee! saihan zaluus bolon ohidod ni hamgiin sain saihniig husey!

    7 0 Хариу бичих
  139. ok ok

    0 0 Хариу бичих
  140. Ямар ухаантай залуучууд вэ. Энэ сайхан гэр бүлд хамгийн их аз жаргал, эрүүл энхийг хүсье. Хүүхдүүд нь удахгүй том болоод манай 2 жаргаж өгнө. Ялангуяа охидууд бол бүр хөөрхөн аавыгаа гээд амь тавьдаг юм.

    5 0 Хариу бичих
  141. Та нараар бахархаж байна. Монголын үрс маш олон,ухаалаг аав, ээжүүд бүүр олон болог

    1 0 Хариу бичих
  142. Tsoohuulee yaaj hogjih yum. Oluulaa bolvol harin mongol hogjih bhdaa

    5 0 Хариу бичих
  143. Yamar saihan yum be zaluu mini chi yamar saihan tsetsegsiig delbeeluulj bna geg canana buh erchuud zaluuchuud iiml baih heregtei amidraldni sain saihan buhnig husie

    1 0 Хариу бичих
  144. Сайхан гэр бүл байнаа. Эрүүл энхийг хүсье. Одоо үед залуус олон хүүхэд төрүүлэхээ байсан болохоор их содон байх шиг байна. Миний ээж гэхэд 29 насандаа 5 дахь хүүхдээ төрүүлсэн байдаг. Тэр үед хүүхдээ дөнгөж 45 хоногтойд нь л ажилдаа орчихдог. Тэгээд том нь багыгаа чирээд л хүн болгож байлаа даа.

    3 0 Хариу бичих
  145. Залуу сайхан, өнөр өтгөн гэр бүлд аз жаргал хүсэе. Хөдөлмөрч сайн залуу юмаа. Манай залуучууд энэ ааваас үлгэр жишээ аваарай.

    4 0 Хариу бичих
  146. Ene gert hairaas uur um alga Goe um hunii amidraliin hamgiin huchte augaa ni bn ta nart sain saihaniig husie

    4 3 Хариу бичих
  147. Iim ger bul olon baigaasai. Olon huuhed turuulj usgunu gdg bol uls orondoo mash tom baylag buteej bga ym shu.

    2 0 Хариу бичих
  148. Manai erchuud tgj bgad bas mundag shuu,,,,, erchuud maani hoorhii daruuhan bolhoor l bid sniig n yaridaggu tsonh heden durakuudaar l erchuudiig dugnedeg yum bnlee,,, nohor n uneheer uhaantai yum,, gertee olon jil suusan 5 baitugai 1 huhed gargasan emegteigees yanz buriin l aash gardag,,, tr bolgoniig teseed ehneree oilgood hairlaad yavdag uneheer uhaantai yum.,,,,, iim zaluuchuud olon bga bhaa,,,, gants ng ovchtei ehneree 2 nyalh huuhedtei n orhiod yavdag metiin yumnuudaar erchuudiig bitgii dugneerei mongolchuudaa

    13 0 Хариу бичих
  149. saihan ger bvld az jargal hvsie ih saihan saaanaglaa

    1 0 Хариу бичих
  150. huuhduud n yasan hoorhon in,, hair hurchlee,,, eej n yasan mundag iin.,,,,, 2hon huuhed gargachaad bolson gj boddog ooroosoo ichchihlee hehe,,,, dahiad ngiig gargachihdag ch yum bilu hehe,,,,, ueiinhen ghd mundag bnshuu,,,, AZ JARGAL HUSEY

    8 0 Хариу бичих
  151. Эрт сексийн харьцаанд орох ийм сайхан.

    6 0 Хариу бичих
  152. бахармаар юмаа. амжилт

    1 0 Хариу бичих
  153. Гоё юмаа Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.Цөөн хүүхэдтэй айлаас олон хүүхэд зөв хүмүүжүүлбэл өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт.Нас ахиад жаргана даа.

    2 0 Хариу бичих
  154. yariltslagiig ni unshaad uuriin erhgui samsaa sharhirch bna uneheer baharhmaar amidraliin uhaantai huuhduud bna. tanai ger buld az jargal husiye.

    3 0 Хариу бичих
  155. woow yamar ch mundag zaluu vedee olon zaluuchuud ene yariltslagiig unshaad oilgoosoi. az jargaltai ger bul baina shuu. Ta heddee az jargalyn deediig husye

    3 0 Хариу бичих
  156. yamar huurhun um be

    1 0 Хариу бичих
  157. Ёстой мундаг юмаа. Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайханыг хүсэе. Гэгээлэг сайхан сурвалжилага хийсэнд баярлалаа. Сэрээд л уншсан гоё мэдрэмж төрлөө өнөөдөр өдөрийн турш гоё байна байхаа.

    1 0 Хариу бичих