Нийслэл, дүүргээс гаргасан бүх шийдвэр ublegal.mn сайтад байршина

Нийслэлийн хэмжээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд өнөөдөр

Хангарди ордонд өнөөдөр нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдэд ажиллаж байгаа хууль, эрх зүйн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан буюу www.ublegal.mn цахим хуудасны албан ёсны нээлт боллоо.

Энэхүү мэдээллийн сангаас хуулийн мэргэжилтнүүд болон иргэд нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдээс гаргаж байгаа захиргааны хэм хэмжээний актууд, бусад бүх шийдвэрүүдийг авах боломжтой юм байна. Мөн нийслэл, дүүргээс гаргасан шийдвэр болон үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээлэл ч байрших аж.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)